Нийтлэлүүд

Чихрийн шижин (Diabetes mellitus) бол “чихэрлэг өвчин” биш, харин биеийн эс бүрийг дотроос нь гэмтээдэг удаан явцтай аюулт өвчин юм.

2025 оны 11 сарын 17

Чихрийн шижин (Diabetes mellitus) бол “чихэрлэг өвчин” биш, харин биеийн эс бүрийг дотроос нь гэмтээдэг удаан явцтай аюулт өвчин юм.

Өдөр бүр өндөр сахартай цус таны элэг, бөөр, тархи, зүрх судас, хараа, мэдрэлийн эсүүдийг удаанаар гэмтээж байдаг. Иймээс энэ өвчнийг “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг.

Энэтхэгийн Bangalore University-ийн судалгаагаар (Indian Journal of Experimental Biology, 2011) Banaba (Lagerstroemia speciosa) ургамлын навчны ханд чихрийн шижинтэй амьтдад дараах үр дүнг үзүүлжээ.


15 хоногийн дотор:

* Цусан дахь сахарын хэмжээ 45–50%-иар буурсан байна.

* Элэг ба тархины исэлдэлтийн гэмтэл 60–70%-иар багассан байна.

* Антиоксидант хамгаалалт 2 дахин нэмэгдсэн байна.

Энэ нь Banaba ургамалд агуулагддаг коросолийн хүчил болон эллагитаннин хэмээх нэгдлүүд нь цусан дахь илүүдэл сахарыг багасгаж, эсийн дотор “чөлөөт радикал”-ыг устгах чадвартай болохыг нотолсон юм.


Эмчийн зөвлөгөө:

- Чихрийн шижингийн хамгийн аюултай хэсэг нь “шинж тэмдэггүй эхэлдэг” явдал юм.

- Хоолны дараах цусан дахь сахарын түвшинг тогтмол хянах.

- Антиоксидант, ургамлын гаралтай бүтээгдэхүүн (Banaba гэх мэт)-ийг

урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэх нь эсийн хамгаалалтыг дэмжинэ.

- Гэхдээ ямар ч нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай.


Товчхондоо:

Чихрийн шижин бол эмчлэгддэггүй ч, хяналттай байж, хамгаалж болдог өвчин юм.


Мэдээллийг бэлтгэсэн: Анагаах ухааны магистр, Хүний их эмч Ч.Байгаль


#ЧихрийнШижин #ЭрүүлАмьдрал #Антиоксидант #Banaba #ДархлааДэмжих #ЭсийнХамгаалалт #ЭмчийнЗөвлөгөө #NaturalHealth #BloodSugarControl #HealthEducation


Эх сурвалж:

Saumya, S. M., & Basha, P. M. (2011).

Antioxidant effect of Lagerstroemia speciosa Pers. (Banaba) leaf extract in streptozotocin-induced diabetic mice.

Indian Journal of Experimental Biology, 49(2), 125–131.

Бусадтай хуваалцах