
“Butyrate Properties in Immune-Related Diseases: Friend or Foe?” буюу 2023 онд нийтэлсэн судалгааны үр дүнг танилцуулж байна.
Хүмүүсийн хооллолтын хэв маягаас шалтгаалан эслэг багатай хоол хүнс хэрэглэх нь ихсэж байна. Ингэснээр бидний гэдсэнд хамгаалах болон дархлааг дэмжих чухал бодис болох бутерат бага ялгардаг. Бутирийн хүчлийн энэ дутагдал нь дархлаа хэт идэвхжиж үрэвсэх, харшил, арьсны болон олон төрлийн архаг өвчний суурь шалтгаан болж байгааг судалгаанууд тодорхой харуулж байна.
Судалгааны гол үр дүнгээс харахад:
1. Эрүүл хүмүүсийн гэдсэнд бутерат үүсгэгч 2 төрлийн бактер нийт микробын 12–14%-ийг эзэлдэг.
Гэвч архаг үрэвсэлт өвчтэй хүмүүсийн хувьд энэ хувь мэдэгдэхүйц буурчээ.
2. Бутерат нь дархлааны үрэвслийг бууруулдаг хүчтэй механизмуудтай. Үүнд:
*T-reg (дархлаа зохицуулагч эс) идэвхжил нэмэгдсэн байна.
*NF-κB үрэвслийн замууд дарангуйлагдсан байна.
3. Арьсны өвчнүүдэд (атопи ба псориаз) эмчилгээнд өндөр үр дүнтэй.
*6 сартай хүүхдүүдийг хамарсан судалгаанд атопик дерматит-ийн хүндийн зэрэг бутерат үүсгэгч бактерын хэмжээнээс урвуу хамааралтай байсан.
*Псориазтай хүмүүст бутерат синтезийн ферментүүд буурсан байна.
*Тосон хэлбэрээр натрийн бутерат хэрэглэсэн бүлэгт IL-17, IL-6 буурч, IL-10 нэмэгдсэн ба үрэвсэл мэдэгдэхүйц намдсан байна.
4. Дархлаа хэт идэвхждэг өвчнүүдэд үр дүнтэй байна.
Бутерат өгсөн туршилтаар Firmicutes бүлэг бактер 30%-иар нэмэгдсэн, Bacteroidetes багассан нь дархлааны тэнцвэр сайжирч, үрэвсэл буурсан байна.
5. Хорт хавдрын эмчилгээтэй хавсрах үед үр дүнтэй байсан.
*Бутерат нь CD8+ Т эсийн IFN-γ ялгарлыг хамгийн хүчтэй өдөөсөн метаболит байсан ба дангаар биш, хими эмчилгээтэй хавсрах үед л хавдар дарах нөлөө үзүүлсэн байна.
Эмчийн зөвлөгөө
Бутератыг эрүүл мэндийн нэмэлт бэлдмэл болон хоол хүнсээр авч болно. Судалгаанд дурдсанаар:
Бутерат үүсгэдэг эслэг өндөртэй хүнс
*Буцалган хөргөсөн төмс
*Ногоон гадил
*Шош, вандуй
*Бүхэл үр
*Даршилсан хүнс (кимчи, даршилсан өргөст хэмх, байцаа)
Цөөн хэмжээгээр агуулах хүнс
*Тослог тараг
*Хатуу бяслаг
*Цөцгий
Яг хэнд хамгийн хэрэгтэй вэ?
*Атопи, харшилтай
*Псориазтай
*Архаг үрэвсэлт өвчинтэй (SLE гэх мэт)
*Гэдэсний эмгэгтэй
*Дархлаа сул, антибиотик удаан хэрэглэдэг хүмүүс
*Ханиад амархан хүрдэг
Эдгээр тохиолдолд бутирийн хүчлийн бактериа уух хэрэгтэй.
Анхаарах зүйл
Судалгаагаар хэт өндөр тунгаар натрийн бутерат өгөхөд стрессийн гормон (кортизол, ACTH) өсөх тохиолдол ажиглагдсан
→ Тиймээс өөртөө тохирох тунг мэргэжлийн эмчээс зөвлөлгөө авч хэрэглэх нь зүйтэй.
Дүгнэлт
Бутерат буюу Бутирийн хүчил нь зүгээр нэг “гэдэсний хүчил” биш. Энэ бол:
Дархлааг тэнцвэржүүлэгч
Үрэвслийг бууруулагч
Арьсны болон аутоиммун өвчнийг намжаагч
Хорт хавдрын эмчилгээний үр дүнг дэмжигч
— биологийн хүчтэй молекул юм.
Өдөр тутмын энгийн хооллолтын өөрчлөлтөөр хүртэл биедээ асар их сайн нөлөө үзүүлж чадна.
Мэдээллийг бэлтгэсэн: Анагаах ухааны магистр, Хүний их эмч Ч.Байгаль
Эх сурвалж: “Butyrate Properties in Immune-Related Diseases: Friend or Foe?”
– Fermentation сэтгүүл, 2023 оны 21-р сарын 21-нд хэвлэгдсэн судалгааны өгүүлэл
Зохиогчид: Muhammad Anshory, Raden Mohamad Rendy Ariezal Effendi, болон бусад https://www.mdpi.com/journal/fermentation