
2025 оны 8 сарын байдлаар амьсгалын замын халдварт өвчин нийт халдварт өвчлөлийн 64%-ийг эзэлж, өмнөх оноос 14,768-аар өссөн бөгөөд нийслэлд энэ үзүүлэлт 66.4%-д хүрч, 0–5 насны хүүхдүүдийн дунд уушгины хатгаа, RSV болон цочмог халдвар эрс нэмэгдсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд хэвтэн эмчлүүлсэн 2,304 хүүхдийн 88% нь амьсгалын замын халдвартай байсан нь өвчлөл дэгдэлтийн түвшинд хүрснийг илтгэж байна.
Эдгээр тоо баримт нь амьсгалын замын халдварт өвчин бага зэргийн өсөлт биш, харин ДЭГДЭЛТИЙН хэмжээнд хүрснийг харуулж байна.
Тиймээс өвлийн улирал эхэлж, вирусын халдвар идэвхжих энэ үед дархлаа сул, шим тэжээлийн дутагдалтай хүүхэд илүү хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл өндөр учираас хүүхлийн дархлааг сэргээх амин дэмтэй холбоотой судалгааны ажлыг танилцуулж байна.
ДАРХЛААНД НЭН ШААРДЛАГАТАЙ МИКРОНУТРИЕНТҮҮД-г судласан “Essential Role of Vitamin C and Zinc in Child Immunity and Health” судалгааны үр дүнг танилцуулж байна.
Хүүхдийн дархлааг дэмжихэд Витамин C болон Цайр (Zinc) хамгийн чухал микронутриент болохыг баталсан.
Судалгааны үр дүнд:
1. Витамин C дутагдвал:
-Дархлааны эсүүдийн (нейтрофил, лимфоцит) эрс буурc халдварт өртөх эрсдэл нэмэгддэг байна.
-Амьсгалын замын халдварын үргэлжлэх хугацаа хүүхдэд 14%-иар багасдаг (өдөрт ≥200 мг/ хэрэглэсэн үед) байна.
2. Цайрын дутагдвал:
-Дэлхийд нийт 2 тэрбум хүн цайрын дутагдалтай байдаг.
-Цайр дутмаг хүүхэд амьсгалын доод замын халдварт 3 дахин илүү өртдөг байна.
-Уушгины хатгалгаа хурц хэлбэрээр явах эрсдэл цайрын нэмэлтээр хэргэлсэн үед 40-45%-иар буурдаг байна.
3. Витамин C + Цайр хамт хэрэглэвэл:
-Эпителийн хамгаалалт сайжирна.
-Дархлааны эсүүдийн үйл ажиллагаа эрчимтэй идэвхжинэ.
-Халдварын хүндрэл хамгийн доод түвшинд хүрдэг болохыг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.
Эмчийн зөвлөгөө:
Xүүхдийн дархлааг хамгаалах олон арга байдгаас:
• Витамин C
• Витамин D
• Цайр (Zinc)
• Дархлаа дэмжих нэмэлт амин дэмүүд
зэргийг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэвэл өвчлөл бууруулах учир зайлшгүй хэрэглэж хэвших хэрэгтэй.
Мөн орчны хамгаалалт хамгийн чухал бөгөөд:
• Маск зүүх, гараа тогтмол угаах
• Бөөгнөрөл, олон хүнтэй орчноос зайлсхийх
• Гэрийн агааржуулалт, салхилуулалт, утааг багасгах агаар цэвэршүүлэгч хэрэглэх
• Хоол тэжээл: жимс, ногоо, шингэн сайн өгөх хэрэгтэй.
Эх сурвалж:
“Essential Role of Vitamin C and Zinc in Child Immunity and Health”
“Халдварт өвчний 2025 оны 8-р сарын тайлан” (PDF)
2025 оны эхний хагас жилийн өвчлөлийн тайлан (PDF)
Монгол дахь 2025 оны RSV болон амьсгалын замын халдварын ажиглалт
СХД эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгсдийн мэдээлэл (2025)