Амьсгалын замаа хамгаалах шинэ “БАМБАЙ” - Зөгийн жилий!

Хүйтний улиралд томуу, коронавирус зэрэг амьсгалын замын халдвар эрс нэмэгддэг.
Харин сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа зөгийн бүтээгдэхүүн болох прополис (зөгийн жилий) нь бидний хамар, хоолойд байгалийн хамгаалалтын бүрхүүл үүсгэж, вирус, нянгаас физик байдлаар хамгаалж чаддаг болохыг нотолжээ.
АНУ болон Европын судлаачид прополис нь нян, вирус, мөөгөнцрөөс хамгаалах цоо шинэ механизмтай болохыг тогтоосон бөгөөд энэ нь зөвхөн биохимийн бус - физик хамгаалалт юм.
Судалгааны гол үр дүн:
* Прополис (зөгийн жилий) нь усанд орсны дараа “Exclusion Zone (EZ)” буюу
нян, вирус, бичил биетүүдийг 90–100% хүртэл түлхэн зайлуулах усан хамгаалалтын давхарга үүсгэдэг.
*Хамгаалалтын энэ нөлөө 120 минут (2 цаг) хүртэл тогтвортой хадгалагдсан байна.
*Судалгаанд Европ (Польш) ба АНУ (Вашингтон)-ын прополисыг (зөгийн жилий) харьцуулахад гарал үүсэл, нас, найрлагаас үл хамааран ижил үр дүн (≈95%-ийн хамгаалалт) үзүүлсэн байна.
* Энгийн гадаргуутай харьцуулахад нян нэвтрэлт 90%-иар буурсан, өөрөөр хэлбэл прополис (зөгийн жилий) бүрхүүлтэй гадаргуу дээр нян бараг ойртож чадаагүй байна.
Эмчийн зөвлөгөө:
Прополисын (зөгийн жилий) найрлагад агуулагдах флавоноид, фенолын хүчил зэрэг идэвхтэй бодисууд нь
- Дархлааг дэмжиж
- Үрэвслийг бууруулж
- Халдварын эсрэг хамгаалалт үүсгэдэг.
Судалгаагаар батлагдсанаар, прополисын (зөгийн жилий) хамрын болон хоолойн цацлагийг тогтмол хэрэглэх нь
амьсгалын замын халдвар (томуу, коронавирус гэх мэт)-аас үр дүнтэй сэргийлэх байгалийн арга юм.
Мэдээллийг бэлтгэсэн: Анагаах ухааны магистр, Хүний их эмч Ч.Байгаль
Эх сурвалж:
Kowacz, M., & Pollack, G. H. (2020). Propolis-induced exclusion of colloids: Possible new mechanism of biological action.
Colloid and Interface Science Communications, 38, 100307.
Бусад нийтлэлүүд
Ханиалга дарах, уушги цэвэрлэх Солонгосын эмийн ургамал “도라지 (Platycodon grandiflorus)”ийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Эм уухгүйгээр үе мөчөө хамгаалах боломж бий юу?

Чихрийн шижин (Diabetes mellitus) бол “чихэрлэг өвчин” биш, харин биеийн эс бүрийг дотроос нь гэмтээдэг удаан явцтай аюулт өвчин юм.
