Эм уухгүйгээр үе мөчөө хамгаалах боломж бий юу?

Эм уухгүйгээр үе мөчөө хамгаалах боломж бий юу?
Өнөөгийн байдлаар остеоартрит, үе мөчний элэгдэл нь дэлхий даяар хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. Тиймээс “Effect of collagen supplementation on osteoarthritis symptoms: a meta-analysis of randomized placebo-controlled trials” (García-Coronado JM, et al., International Orthopaedics, 2018) олон улсын судалгааг танилцуулж байна.
Өвдөг, гар, ташааны үе өвдөх, хөшингө болох, алхахад хүндрэлтэй болох зэрэг яс, мөгөөрсний элэгдэлтэй холбоотой өвчнийг бид “остеоартрит” гэж нэрлэдэг.
Сүүлийн жилүүдэд коллаген хэрэглэснээр үе мөчний зовуурь буурдаг эсэхийг олон судалгаагаар шалгасан бөгөөд хамгийн том нэгтгэсэн дүн (meta-analysis)-г 2018 онд нийтэлжээ.
519 өвчтөн оролцсон 5 клиник туршилтын дүнг нэгтгэсэн энэхүү Судалгааны үр дүнд:
*Коллаген хэрэглэсэн бүлэгт нийт үе мөчний зовуурийн оноо (WOMAC индекс) 8 нэгжээр буурсан байна.
*Өвдөлтийн үнэлгээ (VAS scale) дунджаар 16.6%-иар буурсан байна.
*Хамгийн мэдэгдэхүйц өөрчлөлт нь хөшингө багассан байна.
Эрдэмтдийн дүгнэлтээр, коллаген хэрэглэснээр үе мөчний ерөнхий зовуурь болон хөдөлгөөний хязгаарлалт мэдэгдэхүйц сайжирдаг гэж үзжээ. Энэ нь мөгөөрсний эсүүдийн коллаген нийлэгжил, гиалуроны хүчлийн үүсэл, үрэвслийн эсрэг дархлааны хариу үйлдэлтэй холбоотой байж болох юм.
Эмчийн зөвлөгөө:
Коллаген бол эмчилгээ биш, харин үрэвслийг намжаах, хөдөлгөөнийг хөнгөвчлөх туслах нэмэлт хүнс юм.
Нас ахих тусам биеийн өөрийн коллаген нийлэгжил буурдаг тул 35-аас дээш насныхан нэмэлтээр тогтмол хэрэглэх нь үр дүнтэй юм.
Витамин Д, Витамин В, Омега-3 тос, Калци, Магни зэрэг шим тэжээлтэй хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Хамгийн гол нь: хөдөлгөөн, зөв хооллолт, жингийн зохистой байдал нь үе мөчний эрүүл мэндийн суурь юм.
Эрүүл үе мөч- идэвхтэй амьдралын баталгаа!
#ЭрүүлМөч #Коллаген #Витамин #ЭмчийнЗөвлөгөө #JointHealth #Collagen #Остеоартрит
Мэдээллийг бэлтгэсэн: Анагаах ухааны магистр, Хүний их эмч Ч.Байгаль
Эх сурвалж: “Effect of collagen supplementation on osteoarthritis symptoms: a meta-analysis of randomized placebo-controlled trials” (García-Coronado JM, et al., International Orthopaedics, 2018)


