Яс, үе мөчний өвдөлт бол насны бус, хандлагын асуудал!

Сүүлийн үеийн 2025 онд Nutrients сэтгүүлд нийтлэгдсэн томоохон системчилсэн судалгаагаар 146 судалгааг хамруулж, 4 сая гаруй хүний өгөгдөлд дүн шинжилгээ хийжээ.
Судалгааны үр дүн:
- 90 гаруй хувь буюу 102 судалгаанд (113-аас) глюкозамин ба хондроитин хэрэглэсэн хүмүүсийн үе мөчний өвдөлт, хөшүүн байдал, хөдөлгөөний чадвар сайжирсан байна.
- 80 судалгаанд (107-аас) ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй, зөвхөн хөнгөн гэдэс хямрах шинж тэмдэг илэрчээ.
Хамгийн үр дүнтэй тун нь:
Глюкозамин 1500 мг + Хондроитин 1200 мг өдөрт 2-3ш уух юм.
Эдгээр нэмэлт нь үрэвслийг бууруулж, мөгөөрсний элэгдлийг сааруулдаг болохыг баталсан байна.
Сонирхолтой нь, тогтмол хэрэглэснээр дементиа (оюу доройтол)-ийн эрсдэл буурсан гэсэн дүгнэлт ч гарчээ.
Эмчийн зөвлөгөө:
*Үе мөчний өвдөлт, хөшүүн байдал, үенд дуу гарч эхэлбэл аль болох эрт үеэс мөгөөрс хамгаалах нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал юм.
*NSAID буюу үрэвслийн эсрэг эмүүдтэй харьцуулахад глюкозамин ба хондроитин нь аюулгүй, удаан хугацаанд хэрэглэхэд тохиромжтой гэж үзсэн байна.
*Харин чихрийн шижин, элэгний өвчтэй хүмүүс хэрэглэхдээ эмчтэйгээ заавал зөвлөөрэй.
Үе мөчний эрүүл мөгөөрсийг хамгаалах хамгийн энгийн алхам бол өдөр тутмын хандлага буюу:
Биеийн идэвхтэй хөдөлгөөн + зөв хооллолт + чанартай нэмэлт = эрүүл үе мөч юм.
Эх сурвалж:
The Safety and Efficacy of Glucosamine and/or Chondroitin in Humans: A Systematic Review


