Нийтлэлүүд

Өвдөгний үеэр өвдөж байна уу?

2025 оны 10 сарын 08

Өвдөгний үеэр өвдөж байна уу?


Тэгвэл судалгаагаар батлагдсан MSM буюу байгалийн гаралтай хүхрийн нэгдэл таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар уншаад үзээрэй.


Өвдөгний үеэр өвдөж, алхах бүртээ хөшиж зовиурладаг хүмүүс олон байдаг. Үүнээсээ болоод янз бүрийн эм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг ч “аль нь үнэхээр үр дүнтэй вэ?” гэсэн асуулт байнга гардаг. Тиймээс олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд үндэслэн хариултаа олцгооё.


MSM (Метилсульфонилметан) нь хүхрийн органик нэгдэл бөгөөд биеийн холбогч эд, мөгөөрсний бүтцэд оролцдог. Тиймээс үе мөчний үрэвсэл, өвдөлт, хөшилтөд дэмжлэг үзүүлэх зорилгоор дэлхий даяар өргөн хэрэглэгддэг.


Израилийн Assaf Harofeh Medical Center-т хийгдсэн 12 долоо хоногийн туршид 49 өвчтөнд MSM уулгасан, санамсаргүй хяналттай клиникийн туршилтын дүн дараах байдлаар гарсан байна.


* MSM хэрэглэсэн хүмүүсийн үе мөчний хөдөлгөөн 17%-иар сайжирсан, харин плацебо бүлэгт 15%-иар дордсон.


* Үе мөчний нийт зовиурын оноо 20%-иар буурсан.


* Өвдөлтийн түвшин 21%-иар буурсан.


* Амьдралын чанарын оноо 15%-иар өссөн.


* Сөрөг нөлөө (хэвийн бус шинж тэмдэг, гаж нөлөө) бүртгэгдээгүй байна.


Дүгнэлт:

MSM нь өвдөлт болон үе мөчний хөдөлгөөнийг сайжруулах, биед аюулгүй нэмэлт бүтээгдэхүүн юм. Гэвч эдгээр өөрчлөлтүүд эмчилгээний хувьд “клиник ач холбогдолтой” түвшинд хараахан хүрээгүй тул дангаараа эмчилгээ биш, харин эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн гэж үзэх нь зүйтэй юм.


Эмчийн зөвлөгөө:


MSM нь удаан хугацаанд хэрэглэхэд биед аюулгүй, гаж нөлөөгүй байгалийн хүхрийн нэгдэл юм. Үе мөчний асуудалтай хүн бүрийн зайлшгүй хэрэглэх ёстой нэмэлт гэдгийг зөвлөж байна.


*Учир нь MSM нь:


Үе мөчний мөгөөрсийг хамгаалж, элэгдлийг сааруулдаг.


Үрэвсэл, өвдөлтийг багасгадаг.


Хөдөлгөөнийг сайжруулж, хөшилт, зовиурыг бууруулдаг.


Биеийн хүхрийн нөөцийг нөхөж, эд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг.


Хэрэв танд үе мөчний өвдөлт байгаа бол тэсвэрлэх биш одооноос MSM-ийг тогтмол хэрэглэж эхэлээрэй.

12 долоо хоногийн дараа таны хөдөлгөөн илүү хөнгөн, өвдөлт багассан байгааг анзаарах болно.


Харин ямар ч нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөөн дор, тохирсон тунгаар хэрэглэх нь чухал гэдгийг мартаж болохгүй.


Мэдээллийг бэлтгэсэн: Анагаах ухааны магистр, Хүний их эмч Ч.Байгаль


Эх сурвалж:

https://link.springer.com/article/10.1186/1472-6882-11-50#author-information

link.springer.com


Бусадтай хуваалцах