
Е витамины тухай
Е витамин нь тосонд уусдаг витамин бөгөөд эсийн доторх хүчирхэг антиоксидант бөгөөд эсийн мембраны бүтцийг бүрдүүлэн мембраныг тогтворжуулна. Е витамин ханаагүй тосны хүчлүүдийн хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн үүсэхээс сэргийлдэг. Хэт ислүүд үүсэж эд эсэд хуримтлагдах нь эсийн мембраныг механик, осмос ба хорт хүчин зүйлсийн өөрчлөлд өртөж тогтворт чанараа нэн амархан алддаг болно.
Биохимийн үүрэг:
1. Бие махбодын эсийн мембраны тогтвортой байдлыг хангаж хамгаалах.
2. Селентэй хамт липидийн хэт исэлдэлтийг зохицуулна.
3. Метионины солилцооны зохицуулагад оролцоно.
4. А витамины биологийн идэвхийг нэмэгдүүлнэ.
Хүнсний эх булаг: Наранцэцэгийн тос, наранцэцэгийн үр, алмонд самар,газрын самар,газрын самрын масло, бууцай, хулуу, аспарагус, авокадо зэрэг хүнсэнд түлхүү агуулагдана. Хоногийн хэрэгцээт тун: >14нас эр,эм болон жирэмсэн үед:15 мг/хоногт (22IU) Хөхүүл ээж: 19мг/хоногт (28IU)
Нэмэлт: Хоногт 400IU-1000IU витамин Е-г нэмэлтээр хэрэглэх нь одоогоор гарсан гаж нөлөө тогтоогдоогүй байна.
Е витамин дутагдлын үед: Ихэнх үед хоол хүнсээр хангалттай авч болох тул Е витамины дутагдалд орж болох нь ховор боловч хоол боловсруулах замын эмгэг болон өөх тосны шингээлт алдагдалтай (нойр булчирхай,элэг болон нарийн гэдэсний өвчлөл) үед дутагдалд орж болно.
Дутагдлын үед :
-Нүдний торлог бүрхүүлийн эмгэг
-Захын мэдрэлийн эмгэг
-Тэнцвэр алдагдал
-Дархлааны үйл ажиллагаа буурах
-Нөхөн үржихүйн үйл ажиллагааны алдагдал зэрэг илэрч болно.
Е витамин дутагдахад:
-Мембраны бүтэц зохион байгуулалт алдагдах нь бэлгийн эсүүд ба үр хөврөлийн шатны эд эсүүдэд нэлээд хүчтэй нөлөө үзүүлнэ.Тухайлбал өөх тосны хэт исэлдэлт нь хорт бодисуудыг биед үүсгэн хуримтлуулж ,тэдгээр нь ялангуяа үр хөврөлийн эд, митоз хуваагдлаар эрчимтэй хуваагдаж байгаа үеийн эс эдийг сонгомлоор гэмтээдэг.
-Үрийн булчирхайн сувганцрууд хатангиртах
-Эр бэлгийн эс гэмтэх,хэлбэр дүрсээ алдах,үр тогтоох чадвараа алдах
-Үрийн шингэн боловсорч гарах нь хомсдох,ялгарахгүй болох
-Бэлгийн дааврууд ялгарахаа болих,үүнээс болж бэлгийн дуршил ,зөн алга болох
-Жирэмслэлт явцаа гүйцээхгүй аяндаа тасалдаж дутуу төрөх, үр зулбах зэрэг нөхөн үржихүйн үйл явц саатна. Үүнээс гадна булчингийн эд хатангиршиж, булчин сулрах, цусны бүлэгнэлт удаашрах, атакси, нүдний торлог бүрхүүлийн сөнөрөл зэрэг.
“Butyrate Properties in Immune-Related Diseases: Friend or Foe?” буюу 2023 онд нийтэлсэн судалгааны үр дүнг танилцуулж байна.Хүмүүсийн хооллолтын хэв маягаас шалтгаалан эслэг багатай хоол хүнс хэрэглэх нь ихсэж байна. Ингэснээр бидний гэдсэнд хамгаалах болон дархлааг дэмжих чухал бодис болох бутерат бага ялгардаг. Бутирийн хүчлийн энэ дутагдал нь дархлаа хэт идэвхжиж үрэвсэх, харшил, арьсны болон олон төрлийн архаг өвчний суурь шалтгаан болж байгааг судалгаанууд тодорхой харуулж байна.Судалгааны гол үр дүнгээс харахад:1. Эрүүл хүмүүсийн гэдсэнд бутерат үүсгэгч 2 төрлийн бактер нийт микробын 12–14%-ийг эзэлдэг.Гэвч архаг үрэвсэлт өвчтэй хүмүүсийн хувьд энэ хувь мэдэгдэхүйц буурчээ.2. Бутерат нь дархлааны үрэвслийг бууруулдаг хүчтэй механизмуудтай. Үүнд:*T-reg (дархлаа зохицуулагч эс) идэвхжил нэмэгдсэн байна.*NF-κB үрэвслийн замууд дарангуйлагдсан байна.3. Арьсны өвчнүүдэд (атопи ба псориаз) эмчилгээнд өндөр үр дүнтэй.*6 сартай хүүхдүүдийг хамарсан судалгаанд атопик дерматит-ийн хүндийн зэрэг бутерат үүсгэгч бактерын хэмжээнээс урвуу хамааралтай байсан.*Псориазтай хүмүүст бутерат синтезийн ферментүүд буурсан байна.*Тосон хэлбэрээр натрийн бутерат хэрэглэсэн бүлэгт IL-17, IL-6 буурч, IL-10 нэмэгдсэн ба үрэвсэл мэдэгдэхүйц намдсан байна.4. Дархлаа хэт идэвхждэг өвчнүүдэд үр дүнтэй байна.Бутерат өгсөн туршилтаар Firmicutes бүлэг бактер 30%-иар нэмэгдсэн, Bacteroidetes багассан нь дархлааны тэнцвэр сайжирч, үрэвсэл буурсан байна.5. Хорт хавдрын эмчилгээтэй хавсрах үед үр дүнтэй байсан.*Бутерат нь CD8+ Т эсийн IFN-γ ялгарлыг хамгийн хүчтэй өдөөсөн метаболит байсан ба дангаар биш, хими эмчилгээтэй хавсрах үед л хавдар дарах нөлөө үзүүлсэн байна.Эмчийн зөвлөгөөБутератыг эрүүл мэндийн нэмэлт бэлдмэл болон хоол хүнсээр авч болно. Судалгаанд дурдсанаар: Бутерат үүсгэдэг эслэг өндөртэй хүнс*Буцалган хөргөсөн төмс*Ногоон гадил*Шош, вандуй*Бүхэл үр*Даршилсан хүнс (кимчи, даршилсан өргөст хэмх, байцаа)Цөөн хэмжээгээр агуулах хүнс*Тослог тараг*Хатуу бяслаг*Цөцгий Яг хэнд хамгийн хэрэгтэй вэ?*Атопи, харшилтай*Псориазтай*Архаг үрэвсэлт өвчинтэй (SLE гэх мэт)*Гэдэсний эмгэгтэй*Дархлаа сул, антибиотик удаан хэрэглэдэг хүмүүс*Ханиад амархан хүрдэгЭдгээр тохиолдолд бутирийн хүчлийн бактериа уух хэрэгтэй.Анхаарах зүйлСудалгаагаар хэт өндөр тунгаар натрийн бутерат өгөхөд стрессийн гормон (кортизол, ACTH) өсөх тохиолдол ажиглагдсан→ Тиймээс өөртөө тохирох тунг мэргэжлийн эмчээс зөвлөлгөө авч хэрэглэх нь зүйтэй.ДүгнэлтБутерат буюу Бутирийн хүчил нь зүгээр нэг “гэдэсний хүчил” биш. Энэ бол:Дархлааг тэнцвэржүүлэгч Үрэвслийг бууруулагч Арьсны болон аутоиммун өвчнийг намжаагч Хорт хавдрын эмчилгээний үр дүнг дэмжигч— биологийн хүчтэй молекул юм.Өдөр тутмын энгийн хооллолтын өөрчлөлтөөр хүртэл биедээ асар их сайн нөлөө үзүүлж чадна.Мэдээллийг бэлтгэсэн: Анагаах ухааны магистр, Хүний их эмч Ч.БайгальЭх сурвалж: “Butyrate Properties in Immune-Related Diseases: Friend or Foe?”– Fermentation сэтгүүл, 2023 оны 21-р сарын 21-нд хэвлэгдсэн судалгааны өгүүлэл Зохиогчид: Muhammad Anshory, Raden Mohamad Rendy Ariezal Effendi, болон бусад https://www.mdpi.com/journal/fermentationwww.mdpi.com

Сүүлийн жилүүдэд эрчүүдийн дунд L-Аргинин агуулсан нэмэлтүүд түгээмэл хэрэглэгдэх болсон. L-Аргинин нь биеийн судас тэлэлтэд зайлшгүй оролцдог Азотын исэлийн урьдал бодис учраас цусны эргэлтийг сайжруулж, бэлгийн сулралыг тодорхой хэмжээнд сайжруулах боломжтой гэж үздэг.Massachusetts Male Aging Study буюу АНУ-ын Массачусетс мужид хийгдсэн, дэлхийд хамгийн нэр хүндтэй, эрэгтэйчүүдийн насжилт ба эр бэлгийн сулралын тархалтыг судалсан олон жилийн томоохон эпидемиологийн судалгаагаар:*40–70 насны эрчүүдийн 52% нь тогтвортой эсвэл үе үе бэлгийн сулралтай, 70% нь ямар нэгэн байдлаар хөвчрөлтийн асуудалтай байсан.*Хөвчрөлтийг бий болгодог гол хүчин зүйл нь азотын исэл бөгөөд бэлгийн сулралтай гэж оношлогдсон эрчүүдэд азотын биоидэвхжил багассан байсан байна.Тиймээс L-Аргинин нь азотын байгалийн урьдал бодис тул бэлгийн сулралын эсрэг хөвчрөлт дэмжигдэнэ гэсэн онолын үндэслэлтэй "l-arginine and Erectile Dysfunction" судалгааг хийжээ. Энэхүү судалгааны үр дүн:* Өдөрт 5г тунгаар хэрэглэсэн үед:31% нь мэдэгдэхүйц сайжирсан байсан.Биеийн азотын исэлийн түвшин анхнаасаа бага хүмүүст илүү сайн үр дүн үзүүлсэн байна.*Өдөрт 1.5г буюу бага тунгаар хэрэглэсэн үед:Зөвхөн 5% нь сайжралтай байсан ба тун бага үед үр дүн муу байсан байна.Эмчийн зөвлөгөө:Бэлгийн сулралын ард дараах өвчнүүд нуугдаж байдаг:Чихрийн шижинДаралт ихсэхТестостерон буурахСтресс, сэтгэл түгшүүрТиймээс нэмэлт уугаад л өнгөрөх бус, суурь шалтгаанаа шалгуулах нь хамгийн зөв шүү.Эх сурвалж:"l-arginine and Erectile Dysfunction" Arpit Koolwal1, Shivananda Manohar J.1, T. S. Sathyanarayana Rao1, and Ghanshyam D. Koolwal2https://journals.sagepub.com/.../10.1177/2631831818822018

2025 оны 8 сарын байдлаар амьсгалын замын халдварт өвчин нийт халдварт өвчлөлийн 64%-ийг эзэлж, өмнөх оноос 14,768-аар өссөн бөгөөд нийслэлд энэ үзүүлэлт 66.4%-д хүрч, 0–5 насны хүүхдүүдийн дунд уушгины хатгаа, RSV болон цочмог халдвар эрс нэмэгдсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд хэвтэн эмчлүүлсэн 2,304 хүүхдийн 88% нь амьсгалын замын халдвартай байсан нь өвчлөл дэгдэлтийн түвшинд хүрснийг илтгэж байна.Эдгээр тоо баримт нь амьсгалын замын халдварт өвчин бага зэргийн өсөлт биш, харин ДЭГДЭЛТИЙН хэмжээнд хүрснийг харуулж байна.Тиймээс өвлийн улирал эхэлж, вирусын халдвар идэвхжих энэ үед дархлаа сул, шим тэжээлийн дутагдалтай хүүхэд илүү хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл өндөр учираас хүүхлийн дархлааг сэргээх амин дэмтэй холбоотой судалгааны ажлыг танилцуулж байна.ДАРХЛААНД НЭН ШААРДЛАГАТАЙ МИКРОНУТРИЕНТҮҮД-г судласан “Essential Role of Vitamin C and Zinc in Child Immunity and Health” судалгааны үр дүнг танилцуулж байна.Хүүхдийн дархлааг дэмжихэд Витамин C болон Цайр (Zinc) хамгийн чухал микронутриент болохыг баталсан. Судалгааны үр дүнд:1. Витамин C дутагдвал:-Дархлааны эсүүдийн (нейтрофил, лимфоцит) эрс буурc халдварт өртөх эрсдэл нэмэгддэг байна.-Амьсгалын замын халдварын үргэлжлэх хугацаа хүүхдэд 14%-иар багасдаг (өдөрт ≥200 мг/ хэрэглэсэн үед) байна.2. Цайрын дутагдвал:-Дэлхийд нийт 2 тэрбум хүн цайрын дутагдалтай байдаг.-Цайр дутмаг хүүхэд амьсгалын доод замын халдварт 3 дахин илүү өртдөг байна.-Уушгины хатгалгаа хурц хэлбэрээр явах эрсдэл цайрын нэмэлтээр хэргэлсэн үед 40-45%-иар буурдаг байна. 3. Витамин C + Цайр хамт хэрэглэвэл:-Эпителийн хамгаалалт сайжирна.-Дархлааны эсүүдийн үйл ажиллагаа эрчимтэй идэвхжинэ.-Халдварын хүндрэл хамгийн доод түвшинд хүрдэг болохыг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.Эмчийн зөвлөгөө:Xүүхдийн дархлааг хамгаалах олон арга байдгаас:• Витамин C• Витамин D• Цайр (Zinc)• Дархлаа дэмжих нэмэлт амин дэмүүдзэргийг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэвэл өвчлөл бууруулах учир зайлшгүй хэрэглэж хэвших хэрэгтэй.Мөн орчны хамгаалалт хамгийн чухал бөгөөд:• Маск зүүх, гараа тогтмол угаах• Бөөгнөрөл, олон хүнтэй орчноос зайлсхийх• Гэрийн агааржуулалт, салхилуулалт, утааг багасгах агаар цэвэршүүлэгч хэрэглэх• Хоол тэжээл: жимс, ногоо, шингэн сайн өгөх хэрэгтэй.Эх сурвалж:“Essential Role of Vitamin C and Zinc in Child Immunity and Health”“Халдварт өвчний 2025 оны 8-р сарын тайлан” (PDF)2025 оны эхний хагас жилийн өвчлөлийн тайлан (PDF)Монгол дахь 2025 оны RSV болон амьсгалын замын халдварын ажиглалтСХД эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгсдийн мэдээлэл (2025)

Зөгийн жилий: Хүний биеийн эрүүл мэндэд үзүүлэх үүрэг ба эмчилгээний үр нөлөөСүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд байгальд “зөгийн胶” гэж нэрлэгдэх зөгийн жилий нь 500 гаруй идэвхтэй нэгдэл агуулдаг бөгөөд тэдгээрийн 70% нь биед үрэвсэл дарах, дархлаа дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлдэг болохыг судалгаагаар баталжээ. Прополис буюу зөгийн жилийн найрлага:50% – Липид30% – Зөгийн лав10% – Эфирийн тос5% – Тоосонцор5% – Органик биоидэвхит нэгдлүүдОрганик бүрэлдэхүүн дотор дараах идэвхтэй бодисууд:20% – Карбон хүчил15% – Терпеноид12% – Стероид10% – Нүүрстөрөгчийн нэгдлүүд4% – Флавоноид3% – ФенолМөн: Витамин A, B, C, E болон Ca, Mg, Zn зэрэг эрдсүүд агуулагддаг байна. Судалгаагаар батлагдсан ач холбогдол: Цусан дахь сахарын хэвийн үйл ажиллагааг сайжруулдаг.12 долоо хоногийн клиник судалгаанд:*Цусан дахь сахарын түвшин буурсан*Инсулины эсэргүүцэл буурсан*HbA1c хэмжээ мэдэгдэхүйц багассан байна. Үрэвслийн маркеруудыг бууруулдаг.Прополисын гол нэгдлүүд болох CAPE, кверцетин, апигенин зэрэг нь:*TNF-α, IL-1β, IL-6 зэрэг үрэвслийн цитокинуудыг огцом бууруулсан байна.*NF-κB үрэвслийн замуудыг дарангуйлсан байна. Хорт хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг.Прополис хавдрын эсийн апоптоз буюу өөрийгөө устгах механизмыг идэвхжүүлдэг.*Ихэнх хавдрын бүтэц дээр эсийн өсөлтийг 40–60% хүртэл сааруулсан. Зүрх судасны эрсдэлийг бууруулдаг.Цусны судасны үрэвсэл ба чөлөөт радикалууд 30–50% буурсан. Амьсгалын замын өвчнүүдэд үр дүнтэй (астма, COVID-19)*Астматай өвчтөнүүдэд TNF-α, IL-4, IL-5, IL-6 түвшин буурч, дайрлын давтамж багассан байна.*COVID-19 үед вирусийн үржлийг дарангуйлах боломжтойг in-vitro судалгаа харуулсан байна. Эмчийн зөвлөгөөПрополисыг өдөр тутмын хэрэглээнд зөвлөж болох бүлэг: Дархлаа сул, байнга өвддөг хүмүүс Архаг үрэвслийн асуудалтай Ханиад, амьсгалын замын сул талтай Цусан дахь сахарын хэлбэлзэлтэй Арьсны харшил, астма, үрэвслийн өвчтэй Анхаарах зүйлЗөгийн бүтээгдэхүүнд харшилтай хүмүүс хэрэглэж болохгүйЖирэмсэн, хөхүүл эхчүүд эмчтэй зөвлөлдөнөИдэвх өндөр учир тунг хэтрүүлэн хэрэглэхгүй ДүгнэлтСудалгаагаар прополис нь:*Дархлаа дэмждэг.Үрэвслийг бууруулдаг.Цусан дахь сахарын хяналтыг сайжруулдаг.Хорт хавдрын эсийн өсөлтийг сааруулдаг.Амьсгалын замын болон зүрх судасны эрүүл мэндийг хамгаалдаг.Байгалийн олон талт, хүчтэй эрүүл мэндийг хамгаалагч болох нь нотлогдсон байна.Биеийнхээ дархлааг байгалийн гаралтай, судалгаагаар батлагдсан бодисоор дэмжих нь эрүүл амьдралын үндэс юм.Мэдээллийг бэлтгэсэн: Анагаах ухааны магистр, Хүний их эмч Ч.БайгальЭх сурвалж: Zullkiflee, N., Taha, H., & Usman, A. (2022). Propolis: Its Role and Efficacy in Human Health and Diseases. Molecules, 27(18), 6120.https://www.mdpi.com/journal/moleculeswww.mdpi.com
