Таны эрүүл мэндийн төлөө, Монгол орны өнцөг булан бүрд бид үнэгүй хүргэж байна. 7272-9900Таны эрүүл мэндийн төлөө, Монгол орны өнцөг булан бүрд бид үнэгүй хүргэж байна. 7272-9900
БестселлерХямдралтай багцуудХамтран ажиллахЦаг захиалахХямдралтай
  • Хямдралтай багцууд
  • Хамтран ажиллах
  • Цаг захиалах
  • Бестселлер
  • Хямдралтай

VITAMIN HOUSE MONGOLIA ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

БАТЛАВ. ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ Д.ЖАРГАЛСАЙХАН

“Ачит Байгаль Мед” ХХК /Vitamin House Mongolia худалдааны нэр, цаашид “Компани” гэх/ бөгөөд энэхүү нөхцөл нь Компанийн салбар дэлгүүр, албан ёсны вэб сайт, утас болон сошиал сувгаар хийгдсэн захиалга, худалдан авалт, төлбөр, хүргэлт, буцаалт, солилцоо, урамшуулал болон U-Point лояалтитай холбоотой талуудын эрх, үүргийг тодорхойлно.

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.

Энэхүү нөхцөл нь Компанийн үндсэн салбар дэлгүүрүүд, албан ёсны онлайн сайт, утас болон сошиал сувгаар хийгдсэн бүх захиалга, худалдан авалтад үйлчилнэ.

1.2.

Хэрэглэгчид энэхүү нөхцөлтэй захиалга баталгаажуулах, төлбөр төлөхөөс өмнө танилцах боломж олгоно. Хэрэглэгч захиалгаа баталгаажуулсан, эсхүл салбарт худалдан авалт хийснээр энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.3.

Компани нь хууль тогтоомжид нийцүүлэн импортолсон, албан ёсны эх үүсвэрээс нийлүүлсэн амин дэм, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг худалдаалж, холбогдох мэдээлэл, зөвлөгөөгөөр хангана.

1.4.

Эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эмчилгээний зориулалттай эм биш бөгөөд эмчийн оношилгоо, эмчилгээ, мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй.

ХОЁР. Хэрэглэгчийн эрх, үүрэг

2.1. Хэрэглэгчийн эрх

  • Бүтээгдэхүүнээ чөлөөтэй сонгон худалдан авах;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
  • Захиалга, хүргэлт, төлбөр, буцаалт, U-Point онооны талаар мэдээлэл авах;
  • Үйлчилгээний чанар, бүтээгдэхүүнтэй холбоотой санал, хүсэлт, гомдол гаргах;
  • Энэхүү нөхцөл болон хууль тогтоомжид заасан үндэслэлээр буцаалт, солилцоо, хохирол арилгуулах хүсэлт гаргах.
  • 2.2. Хэрэглэгчийн үүрэг

    • Захиалга, төлбөр, хүргэлтэд шаардлагатай овог нэр, утас, хаяг, хүлээн авагчийн мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;
    • Захиалга, хүргэлттэй холбоотой дуудлага, мессежид боломжит хугацаанд хариу өгөх;
    • Худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний шошго, орц найрлага, хэрэглэх хэмжээ, анхааруулга, харшлах болон хориглох заалт, хадгалах нөхцөл, хүчинтэй хугацааг заавал хянаж, шалгаж авах;
    • Жирэмсэн, хөхүүл, архаг өвчтэй, эм тогтмол хэрэглэдэг, эсхүл харшлын түүхтэй бол эмч, зөвлөх ажилтнаас зөвлөгөө авах;
    • Бүтээгдэхүүний хэрэглэх, хадгалах заавар, анхааруулгыг мөрдөх;
    • Бүтээгдэхүүн хүлээн авахдаа нэр төрөл, тоо ширхэг, гадна сав баглаа боодлын ил гэмтэлтэй эсэхийг шалгах;
    • Хэрэглэгчийн буруу, дутуу мэдээлэл болон хүргэлтээ хүлээн аваагүй үйлдлээс үүссэн бодит нэмэлт зардлыг энэхүү нөхцөлд заасны дагуу хариуцах.

    2.3.

    Компани нь бүтээгдэхүүний зориулалт, орц найрлага, хэрэглэх, хадгалах заавар, үнэ, хүчинтэй хугацааны мэдээллийг ойлгомжтой өгөх үүрэгтэй. Хэрэглэгчийн шалгаж хянах үүрэг нь Компанийн хуульд заасан мэдээлэл, чанар, аюулгүй байдал болон доголдлын хариуцлагыг хязгаарлахгүй.

    2.4.

    Худал, гүтгэлгийн шинжтэй нотлогдоогүй мэдээллээс Компанид хохирол учирсан бол холбогдох маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

    ГУРАВ. Компанийн эрх, үүрэг

    3.1. Компанийн үүрэг

    • Албан ёсны эх үүсвэр, баталгаатай нийлүүлэгчийн хуульд нийцсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх;
    • Бүтээгдэхүүний талаарх бодит мэдээлэл, найрлага, хэрэглэх болон хадгалах заавар, анхааруулгыг ойлгомжтой хүргэх;
    • Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль тогтоомжийн дагуу хамгаалах;
    • Санал, хүсэлт, гомдол, буцаалт, солилцооны хүсэлтийг хүлээн авч, нөхцөл болон хуульд заасны дагуу шийдвэрлэх;
    • Захиалга баталгаажсаны дараа хүргэлтийг энэхүү нөхцөлд заасны дагуу зохион байгуулах.

    3.2. Компанийн эрх

    • Хуурамч, зөрчилтэй, дутуу мэдээлэлтэй захиалгыг тодруулах, түр түдгэлзүүлэх, эсхүл цуцлах;
    • Нөөц хүрэлцэхгүй, системийн алдаа, үнийн техникийн зөрүү, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хэрэглэгчид даруй мэдэгдэж, захиалгыг өөрчлөх болон цуцлах;
    • Хэрэглэгчийн буруутай үйлдэл, эсхүл компаниас хамааралгүй банк, төлбөрийн систем, холбоо, ложистикийн доголдлоос үүссэн хохиролд Компанийн буруутай эсэх болон хуульд заасныг харгалзан хариуцлагын асуудлыг шийдвэрлүүлэх.

    ДӨРӨВ. Захиалга ба төлбөрийн нөхцөл

    4.1.

    Захиалгын нийт төлбөр 100 хувь төлөгдсөнөөр захиалга баталгаажна.

    4.2.

    Хүргэлттэй захиалгын доод дүн нь Улаанбаатар хотод 80,000₮, орон нутагт 150,000₮ байна. Энэхүү босго нь салбар дэлгүүрээс биечлэн авах худалдан авалтад хамаарахгүй.

    4.3.

    Захиалга өгсөн өдрийн маргааш өглөөний 09:00 цагаас өмнө төлбөр хийгдээгүй бол тухайн захиалгыг цуцалж болно.

    4.4.

    Банк, интернэт, төлбөрийн системийн саатал, техникийн доголдлыг талууд хамтран баталгаажуулж шийдвэрлэнэ. Компани өөрийн систем болон үйл ажиллагааны буруугаас үүссэн асуудлыг хууль болон энэхүү нөхцөлийн дагуу хариуцна.

    4.5.

    Захиалгыг хүргэлтийн ажилтан, эсхүл тээвэрлэгчид шилжүүлэхээс өмнө хэрэглэгч 7272-9900 дугаар болон албан ёсны сошиал сувгаар цуцлах хүсэлт гаргаж болно. Хүргэлтэд шилжсэнээс хойш цуцлалт нь бодитоор гарсан хүргэлтийн зардалтай байж болно.

    ТАВ. Хүргэлтийн нөхцөл

    5.1.

    Захиалга баталгаажсанаас хойш Улаанбаатар хотод 24 цагийн дотор хүргэлт хийнэ.

    5.2.

    Орон нутгийн захиалгыг баталгаажсанаас хойш ердийн нөхцөлд 72-96 цагийн дотор хүргэнэ.

    5.3.

    Энэхүү нөхцөлийн 4.2-т заасан доод дүнг хангасан Улаанбаатар хот болон орон нутгийн стандарт хүргэлтэд хүргэлт, тээврийн нэмэлт төлбөр авахгүй.

    5.4.

    Замын хөдөлгөөн, цаг агаар, байгалийн гамшиг, бүх нийтийн амралт, хязгаарлалт, тээврлэгчийн хуваарь, хямдрал, урамшууллын онцгой ачаалал зэрэг Компаниас үл хамаарах нөхцөлөөс шалтгаалж хугацаа өөрчлөгдөх бол Компани хэрэглэгчид мэдэгдэж, боломжит хугацаанд хүргэлтийг дуусгана.

    5.5.

    Хүргэлт очиход хэрэглэгч утсаа аваагүй, буруу болон тодорхойгүй хаяг өгсөн, хүлээн авагч байгаагүй, эсхүл хүлээн авахаас татгалзсан зэрэг хэрэглэгчээс шалтгаалж эхний хүргэлт амжилтгүй болсон бол дараагийн хүргэлтийн бодит зардлыг хэрэглэгч өөрөө төлнө. Дахин хүргэхээс өмнө төлбөрийн дүнг хэрэглэгчид мэдэгдэнэ.

    5.6.

    Гадна сав баглаа боодол илт гэмтсэн, захиалга зөрөөтэй бол хэрэглэгч хүлээн авах үедээ тэмдэглэл үйлдүүлэх, зураг авах, Компанид даруй мэдэгдэх нь зөрүүг шуурхай баталгаажуулахад ач холбогдолтой.

    ЗУРГАА. Буцаалт, солилцоо ба төлбөр буцаах

    6.1.

    Бүтээгдэхүүний ил гэмтэл, захиалгын зөрүү, сав баглаа боодлын асуудлыг хүлээн авснаас хойш даруй, боломжтой бол 48 цагийн дотор мэдэгдэнэ. Энэхүү 48 цагийн хугацаа нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах хэрэглэгчийн эрхийг хязгаарлахгүй.

    6.2. Буцаалт, солилцоо хийх үндэслэл

    • Үйлдвэрлэлийн гэмтэл, чанарын доголдол илэрсэн;
    • Хүлээн авахаас өмнө лац эвдэрсэн, сав баглаа боодол гэмтсэн;
    • Хүчинтэй хугацаа дууссан, буруу болон дутуу шошготой;
    • Захиалснаас өөр нэр төрөл, тоо ширхэгтэй бүтээгдэхүүн ирсэн;
    • Тээвэрлэлт, хүргэлтийн явцад гэмтсэн;
    • Хэрэглэгч өөрийн хүсэлтээр 48 цагийн дотор буцаах хүсэлт гаргасан бөгөөд бүтээгдэхүүн нь нээгээгүй, ашиглаагүй, дахин худалдаалах боломжтой хэвээр байгаа.

    6.3. Буцаах, солиход тавигдах нийтлэг шаардлага

    • Худалдан авалтын баримт, захиалгын нотолгоотой байх;
    • Буцаалтын шалтгааныг нотлох зураг, мэдээлэл ирүүлэх;
    • Хэрэглэгчийн хүсэлтээр буцаах бол бүтээгдэхүүн ашиглаагүй, лац, сав баглаа боодол бүрэн бүтэн, дахин худалдаалах боломжтой байх;
    • НӨАТ-ын баримт авсан бол буцаалтын татварын зохицуулалтыг хийсэн байх.

    6.4. Буцаалт, солилцоо хийхгүй нөхцөл

    • Доголдолгүй барааг хэрэглэгч өөрийн хүсэлтээр буцаахдаа нээсэн, задалсан, хэрэглэсэн;
    • Хэрэглэгч хадгалах, тээвэрлэх, хэрэглэх журам зөрчсөнөөс доголдол үүссэн;
    • Бүтээгдэхүүний орц найрлага, анхааруулга, харшлах заалтыг бүрэн, үнэн зөв мэдээлсэн бөгөөд бүтээгдэхүүнд доголдолгүй үед хувь хүний онцлог, харшил, үл тохирлоос шалтгаалсан;
    • Хэрэглэгчийн хүсэлтээр хийх буцаалтын 48 цагийн хугацаа өнгөрсөн.

    6.5.

    Эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биед шууд хэрэглэгддэг тул хэрэглэгчийн хүсэлтээр нээсэн, задалсан бүтээгдэхүүнийг дахин худалдаалах боломжгүй. Харин үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдал, буруу бараа ирүүлсэнтэй холбоотой хууль ёсны шаардлагад энэ хязгаарлалт хамаарахгүй.

    6.6.

    Хямдралтай, урамшуулалт бараанд хэрэглэгчийн хүсэлтээр хийх буцаалт, солилцоог хязгаарлаж болно. Энэ нь доголдолтой, буруу бараа, чанар, аюулгүй байдлын талаарх хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хязгаарлахгүй.

    6.7. Буцаалтын үйл явц

    • 7272-9900 дугаар, салбар дэлгүүр, албан ёсны сошиал сувгаар шалтгаанаа мэдэгдэх;
    • Бүтээгдэхүүний зураг, баримт, захиалгын мэдээллийг ирүүлэх;
    • Компани барааг шалгаж, буцаалт, солилцооны шийдвэрийг ердийн нөхцөлд ажлын 3 хоногийн дотор мэдэгдэх.

    6.8.

    Төлбөрийн буцаалт зөвшөөрөгдсөн тохиолдолд Компани мөнгөн дүнг ажлын 2 хоногт багтаан хэрэглэгчийн төлбөр төлсөн данс руу буцаан шилжүүлнэ. Банк, карт, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн дотоод боловсруулалтаас шалтгаалан дансанд тусах хугацаа нэмэгдвэл Компани хүсэлтийн дагуу гүйлгээний нотолгоог гаргаж өгнө.

    6.9.

    Буцаалттай холбоотой тээвэр, хүргэлтийн зардлыг Компанийн буруутай бол Компани, хэрэглэгчийн хүсэлт болон буруутай бол хэрэглэгч хариуцна.

    ДОЛОО. Хувийн мэдээллийн хамгаалалт

    7.1.

    Хэрэглэгчийн нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалга, төлбөр болон бусад хувийн мэдээллийг захиалга боловсруулах, төлбөр, хүргэлт, буцаалт, хэрэглэгчтэй холбогдох, үйлчилгээ сайжруулах болон лояалти гүйлгээг гүйцэтгэх зорилгоор хуульд заасан үндэслэл, эсхүл хэрэглэгчийн зөвшөөрлөөр цуглуулж, боловсруулж, ашиглана.

    7.2.

    Компани нь хувийн мэдээллийг хамгаалах зохион байгуулалт, техникийн арга хэмжээ авч, хуульд заасан болон хэрэглэгчээс зөвшөөрөл авсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

    7.3.

    Зөвшөөрөл авахдаа мэдээл цуглуулах зорилго, мэдээл хариуцагч, цуглуулах мэдээл, ашиглах хугацаа, бусдад дамжуулах эсэх, зөвшөөрлөө цуцлах аргыг ойлгомжтой танилцуулна. Хэрэглэгч хуульд заасны дагуу өгсөн зөвшөөрлөө цуцлах, мэдээлээ засуулах, хуулбар авах эрхтэй.

    НАЙМ. Санал, гомдол шийдвэрлэлт

    8.1.

    Хэрэглэгч санал, хүсэлт, гомдлоо 7272-9900 дугаарын 3 дугаар шугам, салбар дэлгүүр, албан ёсны сошиал суваг болон вэб сайтаар ирүүлж болно.

    8.2.

    Компани санал, гомдлыг хүлээн авснаас хойш боломжит богино хугацаанд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Нэмэлт баримт, дүгнэлт шаардлагатай бол хэрэглэгчид тайлбарлаж, явцын мэдээлэл өгнө.

    ЕС. U-POINT лояалти хөтөлбөр

    9.1.

    U-Point нэгдсэн лояалти хөтөлбөр, U-Point аппликейшн, вэб сайт болон картыг “Юнайтед Аллианс” ХХК хариуцдаг бөгөөд хэрэглэгчийн U-Point бүртгэл, аппликейшний ашиглалтад U-Point-ийн тусгай үйлчилгээний нөхцөл давхар үйлчилнэ.

    9.2.

    Vitamin House Mongolia-ийн үндсэн салбар дэлгүүр болон онлайн борлуулалтын албан ёсны сувгаар U-Point оноо цуглуулах, зарцуулах боломжтой.

    9.3.

    Хэрэглэгчийн оноо олгох боломжтой худалдан авалтын үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх U-Point бонус оноог системд бүртгэн олгоно. Оноо олгох суурь дүнг тухайн аян, хямдрал, буцаалт болон системд бүртгэгдсэн нөхцөлийг харгалзан тооцно.

    9.4.

    Салбарт худалдан авалт хийхдээ U-Point карт, аппликейшний QR код, эсхүл U-Point-д бүртгэлтэй утасны дугаараа төлбөр баталгаажихаас өмнө мэдэгдсэнээр гүйлгээг өөрийн бүртгэлтэй холбоно. Техникийн алдааг U-Point гүйлгээний баримтаар нотолж болох бол Компани системийн боломжид хүрээнд шалгаж шийдвэрлэнэ.

    9.5.

    1 U-Point оноог 1 төгрөгтэй тэнцүүлэн тооцож, ердийн нөхцөлд худалдан авалтын үнийн дүнгийн 50 хувь хүртэлх хэсгийг төлөхөд зарцуулж болно. U-Point аппликейшн болон мессежээр тусгай хөнгөлөлтийн эрх олгосон бол тухайн тусгай нөхцөлд заасны дагуу 100 хувь хүртэлх дүнд оноо зарцуулж болно.

    9.6.

    U-Point оноо нь бэлэн мөнгө биш, бэлэн мөнгөөр солих, дансанд шилжүүлэн авах боломжгүй бөгөөд U-Point хөтөлбөрийн хүрээнд зарцуулна.

    9.7.

    Тусгай хямдрал, багц, урамшуулал, промо кодын үед U-Point оноо олгох, зарцуулах, давхар үйлчлэх эсэхийг тухайн аяны нөхцөлөөр тогтоож, худалдан авалт хийхээс өмнө мэдэгдэнэ.

    9.8.

    U-Point оноо олгосон гүйлгээний барааг буцаавал тухайн гүйлгээгээр олгосон оноог хасана. U-Point оноогоор төлсөн гүйлгээний буцаалт баталгаажвал системийн боломж, тухайн хөтөлбөрийн нөхцөлийн дагуу онооны буцаалт хийгдэнэ.

    9.9.

    Хэрэглэгч U-Point пин код, баталгаажуулах кодоо нууцлах, бүртгэлтэй утасны дугаарын аюулгүй байдлыг хариуцна.

    9.10.

    Өмнөх лояалти системд хуримтлагдсан үлдэгдэл оноог 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Компанийн салбар дэлгүүрт зарцуулж болно. Уг үлдэгдэл оноог U-Point оноонд автоматаар шилжүүлсэнд тооцохгүй. Хууль болон талуудын тусгай тохиролцоонд өөрөөр заагаагүй бол энэ хугацаанаас хойш зарцуулаагүй үлдэгдэл оноог ашиглах боломжгүй болно.

    9.11.

    U-Point гүйлгээг хийхэд шаардлагатай утасны дугаар, гүйлгээ, онооны мэдээллийг лояалти үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор хүний хувийн мэдээл хамгаалах тухай хуульд нийцүүлэн, хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр “Юнайтед Аллианс” ХХК-д дамжуулж болно. Энэ талаарх зорилго, мэдээлийн жагсаалт, ашиглах хугацаа, зөвшөөрөл цуцлах аргыг тусгай мэдэгдлээр танилцуулна.

    АРАВ. Хямдрал, урамшууллын нөхцөл

    10.1.

    Жил бүр зохион байгуулагдах 3 удаагийн томоохон хямдрал болон тусгай урамшуулалт аяны үеэр U-Point оноогоо ашиглан худалдан авалт хийх боломжтой.

    10.2.

    Хямдрал, урамшууллын үед худалдан авсан доголдолгүй бараанд хэрэглэгчийн хүсэлтээр хийх буцаалт, солилцоог хязгаарлаж болно. Энэ заалт нь доголдолтой, буруу бараа, чанар, аюулгүй байдлын талаарх хууль ёсны буцаалт, солилцооны эрхийг хязгаарлахгүй.

    АРАВ НЭГ. Бусад нөхцөл

    11.1.

    Компани хууль тогтоомж, бизнесийн үйл ажиллагаа, хүргэлт, төлбөр, U-Point хөтөлбөрийн нөхцөлд орсон өөрчлөлттэй уялдуулан энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болно. Хэрэглэгчийн эрх, үүрэгт материаллагаар нөлөөлөх өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө албан ёсны сувгаар мэдэгдэнэ. Өөрчлөлт нь өмнө баталгаажсан захиалгад буцааж үйлчлэхгүй.

    11.2.

    Энэхүү нөхцөлд тусгаагүй болон маргаантай асуудлыг Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

    11.3.

    Энэхүү нөхцөлийн аль нэг заалт хууль тогтоомжоор тогтоосон хэрэглэгчийн эрхийг дордуулсан бол уг заалтын оронд хуульд заасан нөхцөл үйлчилнэ.

    11.4.

    Хэрэглэгч салбарт худалдан авалт хийсэн, эсхүл онлайн, утас, сошиал сувгаар захиалгаа баталгаажуулсанаар энэхүү нөхцөлийг уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

    Эрх зүйн үндэслэл

    Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөл, худалдах-худалдан авах гэрээ, доголдлын талаарх эрх; Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4, 6, 7, 10-12 дугаар зүйл; Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7, 8, 16, 18 дугаар зүйл.

    NPK — Органик найрлага, итгэлтэй сонголт

    БНСУ-ын Vitamin House-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор.

    • Тасралтгүйсудалгаа

    • 4 FREE™ органик стандарт

    • 60+ төрлийн бүтээгдэхүүн

    • 25+ жилийн туршлага

    Дэлгэрэнгүй үзэх
    7272-9900info@vitaminhousemongolia.mn
    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Эрэлийн 35-р байр, 2 тоот

    Бүтээгдэхүүн

    • Бестселлер
    • Хямдралтай

    Ангилал

    • Бүх бүтээгдэхүүн
    • Эрэгтэйчүүдэд
    • Эмэгтэйчүүдэд
    • Хүүхдэд
    • Дархлаа дэмжих

    Мэдээлэл

    • Бидний тухай
    • Салбар
    • Гэрээт салбар
    • Ажлын байр
    • Хамтран ажиллах

    Тусламж

    • Үйлчилгээний нөхцөл
    • Түгээмэл асуулт
    • Захиалга шалгах

    © 2026 Vitamin House Mongolia. Бүх эрх хамгаалагдсан.

    Vitamin House Mongolia
    Vitamin House Mongolia
    Vitamin House Mongolia
    Нэвтрэх