© 2026 Vitamin House Mongolia. Бүх эрх хамгаалагдсан.



Манай бүтээгдэхүүн нь эсийн энерги, насжилт, хөгшрилтийн эсрэг арчилгааг эртнээс эхлүүлэхийг хүссэн хүн, биеийн ерөнхий эрч хүчийг нэмэгдүүлэх, эсийн түвшинд эрүүл мэндийг дэмжих зориулалттай исгэж гаргасан NMN 250 мг, хүчтэй антиоксидант ургамлын ханд, В бүлгийн витамин, амин хүчлүүд агуулсан өдөр тутмын хэрэглээний органик амин дэм юм.
NMN (Nicotinamide Mononucleotide) нь эсийн энергийн эх үүсвэр болох NAD+ нийлэгжилтийг дэмждэг чухал нэгдэл бөгөөд нас ахих тусам буурдаг NAD+-ийн түвшинг дэмжихэд чухал үүрэгтэй. Энэ нь эсийн энерги үүсэлт, нөхөн төлжилт, насжилтын эсрэг үйл явцыг дэмжихэд тусална.
Исгэж гаргасан NMN 250 мг нь NAD+ (эсийн энергийн эх үүсвэр нийлэгжилтийг дэмжинэ) бөгөөд нас ахих тусам буурдаг NAD+-ийг нөхөхөд чухал ач холбогдолтой. Эсийн энерги, нөхөн төлжих үйл явцыг дэмжиж, биеийн эрч хүчийг нэмэгдүүлэхэд тусална.
Труфелийн ханд (50 мг) нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд эс доторх исэлдэлтийн стрессийг бууруулах, эсийн хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд тусална. Мөн хөгшрөлтийн эсрэг арчилгааны чухал найрлага юм.
Усан үзмийн хальсны ханд (ресвератрол) – 50 мг нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд эсийн эрүүл байдлыг дэмжих, арьсны уян хатан байдал, судасны эрүүл мэндийг хадгалахад тусална.
Витамин В1, В2, В6 болон Ниацинамид нь энергийн солилцоог дэмжиж, биеийн хэвийн үйл ажиллагаа, ядаргаа сульдааны үед эрч хүчийг хадгалахад оролцоно.
Амин хүчлүүдийн цогц найрлага
(L-аргинин, L-лейцин, L-изолейцин, L-валин, L-глутамин, L-треонин, L-метионин, L-фенилаланин, L-триптофан, L-лизин, L-аспарагин) нь эсийн нөхөн сэргэлт, биеийн уураг нийлэгжилт, ерөнхий тэжээлийн хэрэгцээг дэмжинэ.
NMN сүлжээг бүрдүүлэх синержи найрлага (нийт 8 төрөл) болох Ниацинамид, Рибофлавин, В бүлгийн витамин, амин хүчлүүд, Магни, Глутатион, Коэнзимүүд нь NMN-ийн үйл ажиллагааг дэмжих цогц найрлага болж өгнө.
“Гэдэсний бүрхүүлт” NMN технологи нь шингээлтийг сайжруулсан дэвшилтэт технологи бөгөөд ходоодны хүчлээс хамгаалж, гэдсэнд бүрэн шингэх, NMN-ийн алдагдлыг багасгахад тусална.
Үлдэгдэл
20+
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний үнэлгээг үлдээгээрэй!
Үнэлгээ өгөхийн тулд нэвтэрнэ үү.
Ижил төстэй бүтээгдэхүүн