Е витамины тухай
Е витамин нь тосонд уусдаг витамин бөгөөд эсийн доторх хүчирхэг антиоксидант бөгөөд эсийн мембраны бүтцийг бүрдүүлэн мембраныг тогтворжуулна. Е витамин ханаагүй тосны хүчлүүдийн хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн үүсэхээс сэргийлдэг. Хэт ислүүд үүсэж эд эсэд хуримтлагдах нь эсийн мембраныг механик, осмос ба хорт хүчин зүйлсийн өөрчлөлд өртөж тогтворт чанараа нэн амархан алддаг болно.
Биохимийн үүрэг:
1. Бие махбодын эсийн мембраны тогтвортой байдлыг хангаж хамгаалах.
2. Селентэй хамт липидийн хэт исэлдэлтийг зохицуулна.
3. Метионины солилцооны зохицуулагад оролцоно.
4. А витамины биологийн идэвхийг нэмэгдүүлнэ.
Хүнсний эх булаг: Наранцэцэгийн тос, наранцэцэгийн үр, алмонд самар,газрын самар,газрын самрын масло, бууцай, хулуу, аспарагус, авокадо зэрэг хүнсэнд түлхүү агуулагдана. Хоногийн хэрэгцээт тун: >14нас эр,эм болон жирэмсэн үед:15 мг/хоногт (22IU) Хөхүүл ээж: 19мг/хоногт (28IU)
Нэмэлт: Хоногт 400IU-1000IU витамин Е-г нэмэлтээр хэрэглэх нь одоогоор гарсан гаж нөлөө тогтоогдоогүй байна.
Е витамин дутагдлын үед: Ихэнх үед хоол хүнсээр хангалттай авч болох тул Е витамины дутагдалд орж болох нь ховор боловч хоол боловсруулах замын эмгэг болон өөх тосны шингээлт алдагдалтай (нойр булчирхай,элэг болон нарийн гэдэсний өвчлөл) үед дутагдалд орж болно.
Дутагдлын үед :
-Нүдний торлог бүрхүүлийн эмгэг
-Захын мэдрэлийн эмгэг
-Тэнцвэр алдагдал
-Дархлааны үйл ажиллагаа буурах
-Нөхөн үржихүйн үйл ажиллагааны алдагдал зэрэг илэрч болно.
Е витамин дутагдахад:
-Мембраны бүтэц зохион байгуулалт алдагдах нь бэлгийн эсүүд ба үр хөврөлийн шатны эд эсүүдэд нэлээд хүчтэй нөлөө үзүүлнэ.Тухайлбал өөх тосны хэт исэлдэлт нь хорт бодисуудыг биед үүсгэн хуримтлуулж ,тэдгээр нь ялангуяа үр хөврөлийн эд, митоз хуваагдлаар эрчимтэй хуваагдаж байгаа үеийн эс эдийг сонгомлоор гэмтээдэг.
-Үрийн булчирхайн сувганцрууд хатангиртах
-Эр бэлгийн эс гэмтэх,хэлбэр дүрсээ алдах,үр тогтоох чадвараа алдах
-Үрийн шингэн боловсорч гарах нь хомсдох,ялгарахгүй болох
-Бэлгийн дааврууд ялгарахаа болих,үүнээс болж бэлгийн дуршил ,зөн алга болох
-Жирэмслэлт явцаа гүйцээхгүй аяндаа тасалдаж дутуу төрөх, үр зулбах зэрэг нөхөн үржихүйн үйл явц саатна. Үүнээс гадна булчингийн эд хатангиршиж, булчин сулрах, цусны бүлэгнэлт удаашрах, атакси, нүдний торлог бүрхүүлийн сөнөрөл зэрэг.