Д витамин гэж юу вэ?
Д ВИТАМИНЫ ТУХАЙ

Д ВИТАМИНЫ ТУХАЙ
Д витамин нь тосонд уусдаг витамин юм. Хоол хүнсэнд барагтаа агуулагддаггүй бөгөөд бидний биеийн арьсны/нарны гэрлийн тусламжтайгаар/нийлэгжилт нь Д витамины байгалийн гол эх үүсвэр болдог. Нарны туяа,хоол хүнс,нэмэлт тэжээлээс олж авсан Д витамин нь идэвхгүй хэлбэрээр байдаг ба элгэнд очиж идэвхтэй хэлбэр болон хувирдаг.
Нарны тусламжтай үүсч болох Д витамины тун дараах зүйлсээс болж хувь буурч болно.
Нарны тос түрхэх- Нийлэгжилт 90орчим хувиар буурна
Арьсыг бүрэн бүрхсэн хувцас өмсөх
Гадаа хязгаарлагдмал цагийг өнгөрөөх
Арьсны өнгө бараан буюу арьсны меланин их хүмүүст
Нас ахих тусам Д витамины нийлэгжилт буурна
Хэт ягаан туяаны гэрэл сул байдаг экваторын дээгүүр хойд өргөрөгт амьдардаг хүмүүст.
Дараах тохиолдолд Д витамины дутагдал үүсч болно.
Цагаан хоолтон
Өндөг,сүү,загасыг хоол хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүс
Лактоз үл тэвчилтэй хүмүүс
Гэдэсний үрэвсэлт өвчний үед/шархлаат колит,кроны өвчин/ болон өөх тосны шингээлт алдагддаг эмгэгүүдийн үед
Таргалалттай хүмүүс
Ходоод нарийн гэдэсний тайралт/мэс засал/хийгдсэн үед
Удаан хугацааны туршид Д витамины дутагдалтай байснаар рахит, яс зөөлрөх эмгэгээр өвдөж болно.
Биологийн үүрэг:
1. Кальци болон фосфорын шимэгдэлтийг дэмжих
2. Ясны эрдэсжилтийг дэмжих
Хүнсний эх үүсвэр:
Өөхтэй загас,өндөгний шар,бяслаг,үхрийн элэг зэрэгт бага зэрэг агуулагдана.
Монголчуудын хувьд цаг уурын нөхцөл байдал,газарзүйн онцлог байдлаас шалтгаалан хоногт авах Д витамины тун бусад орны хүмүүсээс их байж болно.
Урьдчилан сэргийлэх тун:
Насанд хүрэгчид :2000IU/хоногт
Хүүхэд :1000 IU/хоногт
Эмчилгээний тунг эмчээс зөвлөгөө авч уух хэрэгтэй.
Эрдэмтэн судлаачид нарнаас авах Д витаминыг 10-16 цагийн хооронд 5-30 минутын хугацаатай нүүр,гар,хөлөө ил гарган нарны тос түрхэхгүйгээр гадаа байхыг зөвлөдөг.
Цусан дахь Д витамины илүүдэл буюу хордлогын үед:
Анорекси
Жин алдах
Зүрхний хэм алдагдах
Цусан дахь кальцийн хэмжээ ихэссэнээс судас хатуурах,улмаар зүрх болон бөөрөнд эмгэг байдал үүсч болно.
Та үүнийг мэдэх үү?
Цонхны шил болон машины цонхны шил UV туяаг бүрмөсөн хаадаг тул Д витамины нийлэгжилтэнд тус болохгүй.
Д витамины дутагдлаас шалтгаалж ясны сийрэгжилт үүсч болох тул Д витаминаа тогтмол уугаарай.
Судалгааны үр дүнгүүдээс харвал Д витамин нь хорт хавдрын эсрэг,хавдрын явцыг удаашруулж, үсэрхийллийг дарангуйлж байгаа ба энэ тухай судалгаанууд одоо ч хийгдсээр байна.
Д витамин нь судасны үйл ажиллагааны алдагдал,артерийн судасны хатуурал,зүүн ховдлын томрол,цусан дахь өөх тосны хэмжээ ихсэхтэй ч мөн холбоо хамааралтай байна.Энэ талаар одоо ч мөн судлагдсаар байна.
Мөн Д витамин нь тархины янз бүрийн үйл явцад оролцдог ба сэтгэл гутралын эмгэг физиологитой ч холбоотой байна. Мэдрэлийн эсүүд болон глий дээр Д витамины хүлээн авуурууд байдаг байна.
Витамин Д нь глюкозын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь нойр булчирхайн бета эсүүд дээрх хүлээн авууруудаар инсулины нийлэгжилтийг сайжруулж,булчин болон элэгний Д витамины хүлээн авууруудаар дамжуулан инсулины мэдрэг чанарыг сайжруулдаг байна.
