Энэхүү багцад өсвөр насны хүүхдүүдэд зориулсан, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолт, суралцах чадвар, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх цэвэршүүлсэн rTG омега-3, бактерийн эсрэг зөгийн жилийн цацлага, “ABC” органик жүүс багтсан. Мөн нэмэлтээр бяцхан хүүхдүүдэд зориулсан дахин ашиглах боломжтой даавуун цүнх, гарын жижиг булчин хөгжүүлэх жижиг лего тоглоом, англи хэлний мэдлэгийг дэмжих хүүхдийн ном, түүнчлэн витаминаа авч явахад тохиромжтой эмийн сав дагалдана.
Цэвэршүүлсэн rTG омега 3 нь:
EPA + DHA (600 мг) болон Витамин Е хамт агуулсан rTG хэлбэрийн маш сайн цэвэршүүлсэн Омега-3 бөгөөд тархи, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжинэ. Цусан дахь холестерины хэмжээг бууруулах, артерийн даралт ихсэх, судас хатуурал, зүрхний хэм алдагдал, цусны эргэлтийн эмгэг, цус харвалт болон түүний үлдэцээс урьдчилан сэргийлэх, ой тогтоолт, суралцах чадвар, сэтгэхүйг сайжруулж, оюуны хомсдолоос сэргийлнэ.
Гол үйлчилгээ:
-EPA, DHA нь тархины эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тархины цусан хангамжийг сайжруулж, ой тогтоолт, суралцах чадвар, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, триглицерид бууруулах, цусны урсамтгай чанарыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
-Витамин Е нь хүчтэй антиоксидант бөгөөд эсийг хамгаалж, дархлааг дэмжих, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилнэ.
-Нүдний харааг сайжруулах, нүд хуурайшихаас сэргийлэх, арьсны эмгэгүүдийн үед дэмжлэг үзүүлнэ.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа, 1 ширхгийг өглөө өлөн дээрээ усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 6-12 сар тогтмол ууна. Хлостерины хэмжээ болон зүрхний үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 6-12 сараас илүү хугацаанд ууж болно.
Д витамин 2000IU нь:
2000IU тунтай Витамин Д ба цэвэршүүлсэн загасны тосны хослол бөгөөд тосон хэлбэртэй тул хүний биед шимэгдэлт нь маш сайн байдаг. Витамин Д нь хүний биед гормон шиг үйлчилдэг цорын ганц амин дэм тул тогтмол хэрэглэх зайлшгүй шаардлагатай.
Гол үйлчилгээ нь:
-Дархлааг дэмжиж, халдварт өвчнөөс сэргийлнэ.
-Ясны сийрэгжилт, рахитаас хамгаална.
-Харшил, төрөл бүрийн хавдар, үрэвслийн эрсдэлийг бууруулна.
-Жирэмсэн, хөхүүл эхийн Д дутагдлыг нөхөж, хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд нөлөөлнө.
-Зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, цусан дахь холестериныг зохицуулна.
-Тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулна.
-Хавдрын эсийг устгах үйлчилгээ үзүүлнэ.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт нэг удаа, хоолны дараа 11–13 цагийн хооронд усаар даруулж ууна. Витамин Д тарилга хийлгэх нь бөөрийг гэмтээх эрсдэлтэй учир амаар ууж хэрэглэх хэлбэрийг сонгох хэрэгтэй шүү.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Тухайн хүний биеийн байдлаас хамаарна. Цусан дахь Д амин дэмийн хэмжээ 50 хүртэл байлгана. Шинжилгээ өгөөд 50 болтол өдөр бүр ууна.
"АВС" органик жүүс нь:
100% органик алим, хүрэн манжин, луувангийн өтгөрүүлсэн, хүүхдийн шим тэжээлт шүүс бөгөөд элсэн чихэр, амт, өнгө оруулагч, хадгалалтын бодис агуулаагүй, зөвхөн жимс, ногооны өөрийн амтаараа, цэвэр органик ундаа юм. Алим, хүрэн манжин, луувангийн “ABC” хослол нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт шим тэжээлийг байгалийн эх үүсвэрээс бүрэн хангаж, хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа тогтолцоо, хоол боловсруулалт, цусны эргэлт болон харааны эрүүл мэндийг цогцоор нь дэмжинэ.