Энэхүү багцад бага наснаас өсвөр насанд шилжиж буй хүүхдүүдэд зориулсан, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих кальци, магни, Д витамин агуулсан шүрэн кальци, бактерийн эсрэг зөгийн жилийн цацлага, “ABC” органик жүүс багтсан. Мөн нэмэлтээр бяцхан хүүхдүүдэд зориулсан дахин ашиглах боломжтой даавуун цүнх, гарын жижиг булчин хөгжүүлэх жижиг лего тоглоом, англи хэлний мэдлэгийг дэмжих хүүхдийн ном, түүнчлэн витаминаа авч явахад тохиромжтой эмийн сав дагалдана.
Шүрэн кальци нь 100% органик, химийн орц найрлаггүй, далайн шүрнээс гарган авсан Шүрэн Кальци, Магни, Витамин Д агуулсан ба гурван төрлийн амин дэмийг нэг дор авах боломжтойгоос гадна олон төрлийн нэмэлт ургамлын найрлага орсон нь илүү онцлог юм. Ингэснээр нэг таб зөвхөн кальци биш, магни болон витамин Д-г агуулснаар биеийн шимэгдэлт болон үйлчлэл илүү хүчтэй, илүү үр дүнтэй учраас заавал хамт уух шаардлагатай. Шүрэн кальци нь молекул бүтцээрээ хамгийн жижиг тул хүний биед хамгийн хурдан шимэгддэг кальцийн хэлбэр юм.
Гол үйлчилгээ:
-Шүрэн кальци нь молекул бүтэц хамгийн жижиг тул биед хамгийн хурдан шимэгддэг, яс, шүдийг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Дархлааг дэмжиж, булчин болон мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангана.
-Магни нь кальцитай хамт үйлчилж хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгална. Булчинг сулруулж, мэдрэлийг тайвшруулна. Ядралтыг багасгаж, тархины цусан хангамжийг дэмжинэ
-Витамин Д нь дархлааг идэвхжүүлж, халдвар, харшил болон хавдрын эрсдэлийг бууруулна. Мөн жирэмсэн, хөхүүл эх, хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд чухал нөлөөтэй.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт хоёр удаа, хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Кальци хэмжээ болон яс булчингийн үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Зөгийн жилийн цацлага нь:
Байгалийн цэвэр зөгийн жилий, зөгийн бал, эмийн ургамлын ханд агуулсан, алим-гааны амттай амны хөндийн цацлага бөгөөд хүчтэй антиоксидант үйлчилгээтэй ба бактерийн эсрэг болон вирусийн эсрэг, урьдчилан сэргийлэх, шархны эдгэрэлтийг дэмжих дархлааг сэргээж, амны хөндийн үрэвслийн эсрэг байгалийн антибиотик үйлчилгээтэй бага насны хүүхэд болон насанд хүрсэн хүн хялбархан хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн юм.
Гол үйлчилгээ:
-Амьсгалын дээд замын халдвар, хоолой өвдөх, гүйлсэн булчирхай болон амны салстын үрэвслийг намдаана
-Дархлааг сэргээж, халдвараас урьдчилан сэргийлнэ
-Бактерийн эсрэг, вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлж шарх эдгэрэлтийг дэмжинэ
-Ханиалга багасгаж, хоолой сөөх, өвдөлтийг намдаана
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 2 удаа, нэг удаад 3 даралтаар амны хөндий рүү цацаж хэрэглэнэ. Алимны амттай, гаатай тул хүүхэд дуртай хэрэглэдэг.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Үрэвсэл дарах, дархлаа сайжруулах байгалийн цацлага учраас 3-6 сар тогтмол хэрэглэж болно.
"АВС" органик жүүс нь:
100% органик алим, хүрэн манжин, луувангийн өтгөрүүлсэн, хүүхдийн шим тэжээлт шүүс бөгөөд элсэн чихэр, амт, өнгө оруулагч, хадгалалтын бодис агуулаагүй, зөвхөн жимс, ногооны өөрийн амтаараа, цэвэр органик ундаа юм. Алим, хүрэн манжин, луувангийн “ABC” хослол нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт шим тэжээлийг байгалийн эх үүсвэрээс бүрэн хангаж, хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа тогтолцоо, хоол боловсруулалт, цусны эргэлт болон харааны эрүүл мэндийг цогцоор нь дэмжинэ.