Энэхүү багцад хүүхдэд зориулсан К бүрхүүлтэй ашигтай бактери, бактерийн эсрэг зөгийн жилийн цацлага, “ABC” органик жүүс багтсан. Мөн нэмэлтээр бяцхан хүүхдүүдэд зориулсан дахин ашиглах боломжтой даавуун цүнх, гарын жижиг булчин хөгжүүлэх жижиг лего тоглоом, анхаарал төвлөрлийг сайжруулах шигтгээ наамал, түүнчлэн витаминаа авч явахад тохиромжтой эмийн сав дагалдана.
Хүүхдийн К бүрхүүлтэй ашигтай бактери нь:
Солонгос улсад анх удаагаа нярайн зунгагаас гарган авч дэлхийд нээлтээ хийсэн К-бүрхүүлтэй бутирын хүчлийн ашигтай бактери юм. Энэ нь хүүхдийн бүдүүн гэдсэнд бүрэн хүрч амьдрах чадвартай учир ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж, гэдэсний орчныг тэнцвэржүүлнэ. Үүний үр дүнд хүүхдийн дархлаа сайжирч, ханиад, суулгалт, харшил, арьсны тууралт, үрэвсэлт өвчнөөс хамгаална. Нэмэлт найрлагандаа ангир уураг, Д Витамин, цайр, сүүн хүчлийн бактери, шар сүүний уураг орсон учир хүүхдийн өсөлт хөгжилт болон шим тэжээлээр ханган хүүхдийн дархлааг дэмжих, гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, өсөлт хөгжилд шаардлагатай орцуудыг цогцоор нь нэг дор оруулсан онцгой бүтээгдэхүүн юм. Мөн антибиотикт тэсвэртэй учир эмчилгээний үед хавсарч хэрэглэнэ.
Гол үйлчилгээ:
-Нярайгаас 13 нас хүртэл хэрэглэхэд тохиромжтой.
-Дархлааг дэмжих, өсөлт хөгжил, хоолны дуршил, харшил болон суулгалт, өтгөн хаталтын эсрэг гэдэсний хэвийн үйл ажиллагааг сайжруулна.
-Найрлагадаа бутирийн хүчлийн бактери, бетта глюкан, ангир уураг, витамин Д, цайр, пребиотик болон байгалийн гаралтай ханд агуулсан.
-Амт нь таргийн амттай тул хүүхдэд тааламжтай.
Хэрэглэх заавар нь энгийн: Өдөрт нэг удаа, өглөө өлөн дээрээ усаар даруулж ууна. *Сүүнд хийсэн ч болно. Нярайгаас 13 хүртэлх насны бүх хүүхэд хэрэглэхэд тохиромжтой.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Биед байдаг ашигтай бактери учраас удаан хугацаагаар байнга хэрэглэж болно. Тусгай заах хугацаа байхгүй бөгөөд тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарна.
Зөгийн жилийн цацлага нь:
Байгалийн цэвэр зөгийн жилий, зөгийн бал, эмийн ургамлын ханд агуулсан, алим-гааны амттай амны хөндийн цацлага бөгөөд хүчтэй антиоксидант үйлчилгээтэй ба бактерийн эсрэг болон вирусийн эсрэг, урьдчилан сэргийлэх, шархны эдгэрэлтийг дэмжих дархлааг сэргээж, амны хөндийн үрэвслийн эсрэг байгалийн антибиотик үйлчилгээтэй бага насны хүүхэд болон насанд хүрсэн хүн хялбархан хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн юм.
Гол үйлчилгээ:
-Амьсгалын дээд замын халдвар, хоолой өвдөх, гүйлсэн булчирхай болон амны салстын үрэвслийг намдаана
-Дархлааг сэргээж, халдвараас урьдчилан сэргийлнэ
-Бактерийн эсрэг, вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлж шарх эдгэрэлтийг дэмжинэ
-Ханиалга багасгаж, хоолой сөөх, өвдөлтийг намдаана
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 2 удаа, нэг удаад 3 даралтаар амны хөндий рүү цацаж хэрэглэнэ. Алимны амттай, гаатай тул хүүхэд дуртай хэрэглэдэг.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Үрэвсэл дарах, дархлаа сайжруулах байгалийн цацлага учраас 3-6 сар тогтмол хэрэглэж болно.
"АВС" органик жүүс нь:
100% органик алим, хүрэн манжин, луувангийн өтгөрүүлсэн, хүүхдийн шим тэжээлт шүүс бөгөөд элсэн чихэр, амт, өнгө оруулагч, хадгалалтын бодис агуулаагүй, зөвхөн жимс, ногооны өөрийн амтаараа, цэвэр органик ундаа юм. Алим, хүрэн манжин, луувангийн “ABC” хослол нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт шим тэжээлийг байгалийн эх үүсвэрээс бүрэн хангаж, хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа тогтолцоо, хоол боловсруулалт, цусны эргэлт болон харааны эрүүл мэндийг цогцоор нь дэмжинэ.