Vitamin houseХэмнэлт:0
Омегатай нүдний тэжээл
Хэмжээ:
Манай бүтээгдэхүүн нь харааны үйл ажиллагааг дэмжих, лютеин, цэвэршүүлсэн омега-3 тосны хүчил, астаксантин, витамин А, Е, цайр, селен зэрэг нүдний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай амин дэмийг цогцоор нь агуулсан бөгөөд нүдний торлогийн хамгаалалт, харааны үйл ажиллагаа, нүдний ядаргаа ба хуурайшилт, болор цайх, торлогийн гэмтлээс сэргийлэх өндөр үр дүнтэй нүдний эрүүл мэндийн дэмжих органик амин дэм юм.
Гол үйлчилгээ:
· Цэвэршүүлсэн Омега-3 EPA + DHA нь нүдний торлог бүрхэвчийн бүтцэд агуулагддаг тосны хүчил бөгөөд торлогийн эсийг тэжээлээр хангах, нүдний цусан хангамжийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
· Лютеин нь нүдний торлог бүрхэвч дэх “макулын пигмент”-ийг бүрдүүлдэг бөгөөд хэт ягаан болон хөх туяанаас нүдийг хамгаалж, өнгө ялгах чадварыг хэвийн байлгах, нүдний ядаргаа, улайлтыг бууруулах үйлчилгээтэй. Мөн хүчтэй антиоксидант үйлчилгээтэй тул болор цайх, торлогийн гэмтэл үүсэхээс сэргийлнэ.
· Астаксантин нь торлог бүрхэвчийг хамгаалж, нүдний үрэвслийг бууруулах, ядаргаа тайлах үйлчилгээтэй хамгийн хүчтэй антиоксидантын нэг бөгөөд нүдийг хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалж, харааг сэргээж, эсийн түвшинд нөхөн төлжилтөд оролцоно.
· Витамин А нь нүдний гэрэл мэдрэх уураг болох родопсины нийлэгжилтэд оролцож, шөнийн харалганаас урьдчилан сэргийлэх, харааны мэдрэхүйг хэвийн байлгах, мөн торлог бүрхэвчийн эсийг тэжээлээр хангана.
· Витамин Е, Цайр, Селен нь үрэвслийн эсрэг, торлог болон болрын эсийн гэмтэл, хараа муудах, улайх, хуурайшилтаас урьдчилан сэргийлнэ.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа 1 ширхэгийг хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Цэвэршүүлсэн омега-3 EPA+DHA 600мг, Лютейн 20мг, Астаксантин 4мг, Витамин А 700μg, Витамин Е 11мг, Цайр 8.5мг, Селен - 27.5μg
Хэрэглэх заалт: Нүдний эвэрлэг бүрхэвчийн хуурайшил, нүд улайх хам шинж, хараа аажим болон богино хугацаанд алдагдах, нүдний гэмтлүүд, болор цайх, нүдний эвэрлэг ба салст бүрхүүлийн үрэвсэл, өнгө ялгах чадвар алдагдах, артерийн даралт ихсэлт болон чихрийн шижингийн үеийн нүдний хүндрэлээс сэргийлэх үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Цэвэршүүлсэн омега-3 EPA+DHA нь нүдний торлог бүрхэвчинд их хэмжээгээр агуулагддаг бөгөөд нүдийг тэжээлээр хангах, үрэвслийн эсрэг, холын харааны үйл ажиллагааг дэмжих, хараа муудах, нүд хуурайших эмгэгээс сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Лютеин нь нүдний торлог бүрхэвчинд агуулагддаг, өнгө ялгах толбоны пигментийг бүрдүүлдэг ба нүдийг хэт ягаан туяа, хөх туяанаас хамгаалах, хараа муудахаас сэргийлэх, нүдний ядаргаа тайлах, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Астаксантин нь нүдний ядаргааг тайлж, торлог бүрхэвчийг хамгаалах, нүдийг хэт ягаан туяанаас хамгаалах, хараа муудахаас сэргийлж, нүдний үрэвслийн эсрэг, хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Витамин А нь нүдний торлог бүрхэвч дэх гэрлийг мэдрэх родопсиныг ялгаруулах, шөнийн харалганаас урьдчилан сэргийлэх, холын харааг муудахаас урьдчилан сэргийлэх, нүдийг шим тэжээлээр хангах үйлчилгээ үзүүлнэ. Витамин Е нь үрэвслийн эсрэг, урт хугацааны хараа муудахаас урьдчилан сэргийлэх, эсийг нөхөн сэргээх, тэжээлээр хангах, торлог бүрхэвчийг хамгаалах, нүдний ядаргааг багасгаж, хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Цайр нь торлог бүрхэвчийн үйл ажиллагааг дэмжиж, антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна дархлаа сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Селен нь хүчтэй антиоксидант бөгөөд нүдний эсийг гэмтээхээс сэргийлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна, Е витаминтай хамт нүдийг хамгаалж, хараа муудахаас сэргийлэх чухал үүрэгтэй.
Тоо хэмжээ: 1100мг-аар 30ш капсул /1 сарын хэрэглээ/