Vitamin houseҮс уналт, халзралтын эсрэг бүтээгдэхүүн
Манай бүтээгдэхүүн нь үсийг уналтаас сэргийлж, эрүүл ургалтыг дэмжих зорилготой Витамин В1, шар айргийн хөөсний уураг, цагаан будааны уураг, шар сүүний кальци зэрэг олон төрлийн тэжээлээр баяжуулсан тусгай найрлагатай амин дэм юм. Тухайлбал, шар айргийн хөөсний уураг нь 17 төрлийн аминдэм, В бүлгийн витаминыг хамгийн ихээр агуулдаг байгалийн баялаг эх үүсвэр бөгөөд үсний үндсийг тэжээж, шинэ үс ургуулах, унахаас хамгаалах үйлчилгээтэй. Мөн дархлаа дэмжих, хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үсний бүтцийг дотроос нь нөхөн сэргээх онцгой ач холбогдолтой.
Гол үйлчилгээ:
· Хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үсний үндсийг тэжээн бат бөх болгож, шинэ үс ургалтыг дэмжинэ.
· Үс унахаас хамгаалахаас гадна өнгө, бүтцийг сэргээж, эрүүлжүүлнэ.
· Төрсний дараах болон стрессээс үүдэлтэй үс уналтад маш үр дүнтэй.
Хэрэглэх заавар нь маш энгийн: Өдөрт 2 удаа 1 удаадаа 10 ширхгээр хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Витамин В1 0,36мг(25%), Шар айргийн хөөс 187,6мг(93.82%), Шар сүүний кальци, Цагаан будааны уураг, Цахиурын давхар исэл, Магнийн стеарат
Хэрэглэх заалт: Үс унах, халцрах, үс тасарч, бат бөх байдал алдагдсан, үсээ угаах, самнах, унтах үед хэвийн үеэс их хэмжээний үс унах, толгойн оройн үс шингэрэх, хуйх хөмсөг сахал ургах хэсгүүдээр бага хэмжээний дугуй хэлбэртэйгээр үс халцарч шингэрэх, төрсний дараах үс уналт, хэсэг газрын халзралтын үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Витамин В1 нь хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үсний үндсийг тэжээж, үсийг ургуулж, бэхжүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна стрессийг буруулах, эсийн энергийн солилцоог идэвхжүүлснээр үс унахаас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн үсний ургалтын процессыг идэвхжүүлж, үсний бат бөх байдлыг хадгалан, үсний ургалт болон өнгийг нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Шар айргийн хөөс нь уураг, 17 төрлийн аминдэм, эрдэс бодис (ялангуяа В бүлэг, хром), 16 төрлийн амин хүчил, нуклейн хүчил, хүнсний ногооны эслэг, бета-глюканаар баялаг бөгөөд үс унахаас сэргийлж, үсний үндсийг бэхжүүлж, хуйханд тэжээл өгч, үсний эрүүл мэндийг дэмжих, үс ургуулах, дархлааг сайжруулах хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Шар сүүний кальци нь хуйханд цусны эргэлтийг сайжруулж, үсний үндсийг бэхжүүлж, эрүүл үс ургах явцыг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь үсний уургийн бүтцийг бэхжүүлж, үс унахаас сэргийлдэг амин хүчлээр хангах үйлчилгээтэй. Цахиурын давхар исэл нь коллагены нийлэгжилтийг дэмжиж, хуйх болон үсний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Магнийн стеарат нь стрессийг бууруулж, үсний бүтцийг нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 250мг-р 1800ш шахмал /3 сарын хэрэглээ/