Vitamin houseЭрэгтэй хүний биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлэх, дархлаа сайжруулах нөлөөтэй өдөрт хэрэгцээтэй амин дэмийг нөхөх, бодисын солилцоог сайжруулж, дархлааг дэмжинэ. Төрөл бүрийн амин дэмийн дутагдал, цусан дахь эрдэсийн дутагдал, ядарч сульдах, тамиргүйдэх зэргийн үед хэрэглэнэ.
Манай бүтээгдэхүүн нь эрэгтэй хүний биеийн онцлогт тохирсон, зайлшгүй шаардлагатай, 12 төрлийн аминдэм, 7 төрлийн эрдэс бодисыг нэг дор агуулсан, солонгосын олон төрлийн ургамлын ханд, уураг, ферментийг цогцоор нь агуулсан, баялаг найрлагатай, амин дэм юм.
Гол үйлчилгээ:
· Биеийн эрч хүчийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, ядаргаа сульдааг багасгах, стрессийг бууруулах, булчингийн үйл ажиллагаа болон бодисын солилцоог сайжруулна.
· Цайр, магни, төмөр зэрэг эрдэс бодисууд нь эрэгтэй хүний дааврын тэнцвэрийг хадгалах, нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмжих, тестостероны нийлэгжилтийг нэмэгдүүлнэ.
· В бүлгийн витаминууд нь нервийн тогтолцоог дэмжиж, анхаарал төвлөрөл, сэтгэл санааны тогтвортой байдлыг сайжруулах, В12 болон фолийн хүчил нь цус багадалтаас сэргийлж, эсийн нөхөн төлжилт, энергийн солилцоог идэвхжүүлнэ.
· Витамин С, Д, Е нь дархлаа болон яс, булчингийн эрүүл мэндийг дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлж хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ.
· Шар айргийн мөөгөнцөр, үр тарианы фермент, бор будааны ханд, таурин зэрэг байгалийн гаралтай найрлагууд нь хоол боловсруулалтыг сайжруулж, гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлэх, биеийн хүч тэнхээг сэргээх, элэг болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа 2 ширхэгийг хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Тухайн хүний биеийн байдлаас хамаарна. Органик амин дэм учраас 2-6 сар ууна.
Найрлага: Витамин А 600μg, Витамин В1 40мг, Витамин В2 25мг, Ниацин 25мг, Пантотен 25мг, Витамин В6 25мг, Биотин 30μg, Фолийн хүчил 209.1μg, Витамин В12 25μg, Витамин С 100мг, Витамин Д 10μg, Витамин Е 10мг, Магни 100мг, Цайр 30мг, Төмөр 3.64мг, Зэс 1мг, Манган 1мг, Селен 25μg, Хром 35μg, Шар айргийн мөөгөнцөр, Кальцийн карбонат, Хуурай сүү, Үр тарианы ферментийн нунтаг, Бор будааны алейроны хандны нунтаг, Таурин, Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг, Эритритол, Холины битартрат, Инозит, Витамин К1 холимог бэлдмэл, L-цистин, DL-Метионин
Хэрэглэх заалт: Эрдэс амин дэмийн дутагдлаас сэргийлэх, ядарч сульдах, дархлаа сулрах, бодисын солилцоо удааширсан, булчин сулрах, үс унах, амархан стрессдэх зэрэгт хэрэглэнэ.
Үйлчилгээ: Эрэгтэй хүний биеийн онцлогт тохирсон 12 төрлийн аминдэм, 7 төрлийн эрдэс бодисыг нэг дор агуулсан мультивитамин юм. Витамин А нь нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмжих, эр бэлгийн эсийн хөгжил, хөдөлгөөнийг сайжруулах, бие махбодын эсийн нөхөн төлжилтийг дэмжиж хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих, нүдний харааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Витамин В1 нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, энергийн солилцоог идэвхжүүлж, ядаргаа тайлах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжиж, стрессийг бууруулах, анхаарал төвлөрлийг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Витамин В2 нь арьс, салст бүрхэвчийг эрүүлжүүлж, эсийн нөхөн төлжилт, өсөлтийг дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Мөн төмрийн солилцоог дэмжиж цус багадалтаас сэргийлэх үйлчилгээтэй. Ниацин (витамин В3) нь холестерины хэмжээг зохицуулах, зүрх судасны үйл ажиллагаа, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлэхээс гадна стрессийг бууруулна. Пантотений хүчил (витамин В5) нь биед энерги үүсгэх, өөх тосны солилцоог дэмжиж, ядаргаа тайлах, жин бууруулах, стресс бууруулах, арьс, үсний эрүүл байдлыг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 нь гормоны тэнцвэрийг зохицуулж, сэтгэл санааны тогтвортой байдал, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн дархлааг бэхжүүлж, уургийн солилцоо, цусны улаан эсийн ялгаруулалтад оролцоно. Витамин В12 нь цусны улаан эсийн тоог нэмэгдүүлж, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж, цус багадалтаас сэргийлж, эрч хүчийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна эсийн хуваагдал, ДНХ-ийн нийлэгжилтэд оролцож, арьс, үсийг эрүүл байдлыг хангах чухал үйлчилгээтэй. Фолийн хүчил нь эр бэлгийн эсийн эрүүл мэнд, хөгжилд зайлшгүй шаардлагатай бөгөөд эсийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ДНХ-ийн нийлэгжилтэд оролцдог. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, энергийн солилцоог дэмжих ба цусны улаан эсийн тоог нэмэгдүүлэх, цус багадалтаас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Биотин нь мэдрэл болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцох, биеийг энергиэр хангах, арьс, үсийг гялалзсан, бат бөх байлгах үйлчилгээтэй. Витамин С нь эсийг гэмтээхээс сэргийлэх, цус багадалтаас урьдчилан сэргийлэх хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд төмрийг шингээхэд оролцох, судасны хана бэхжүүлэх, арьс цайруулах, дархлаа сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь яс, шүдний бат бөх байдлыг хангах, кальци, фосфорыг шингээх, ясны сийрэгжилтээс сэргийлэх, дархлаа сэргээх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Витамин Е нь антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна, дархлаа дэмжих, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Магни нь булчин, мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулж, ясны эрүүл бүтцийг хадгалж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлэхээс гадна стресс, сэтгэл түгшүүрийг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Цайр нь эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийн даавар болох тестостероны нийлэгжилтийг сайжруулж, дааврын тэнцвэрт байдлыг хадгалах, эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон тоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн бодисын солилцоо болон хоол боловсруулах үйл ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагаа, эсийн хэвийн хуваагдал, оюун ухааны чадварыг дэмжих, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах, дархлааны эсийн хөгжил зэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд дархлаа дэмжих, үс уналтаас сэргийлнэ. Мөн арьсны үрэвсэлт өвчин болон харшлын үед арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, амьсгалын замын халдвараас сэргийлэх, төрөл бүрийн шархны эдгэрэлтийг түргэсгэх, суулгалтыг зогсоох үйлчилгээтэй. Төмөр нь цусан дахь хүчилтөрөгчийг тээвэрлэх, цус багадалтаас урьдчилан сэргийлэх, дархлааны үйл ажиллагааг дэмжиж, энергийн түвшнийг хадгалах, бие бялдрын чийрэгжилтийг хангах үйлчилгээ үзүүлнэ. Зэс нь төмрийг шингээх, цусны улаан эсийн тоог нэмэгдүүлэх, мэдрэл болон дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Манган нь ясны эдийг дэмжиж, эсийг гэмтээхээс сэргийлнэ. Мөн нүүрс ус, өөх тосны солилцоонд оролцдог бөгөөд дархлааг сэргээх үйлчилгээтэй. Селен бамбай булчирхайн үйл ажиллагааг зохицуулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, дархлаа тогтолцоог дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Хром нь инсулины үйл ажиллагааг дэмжих, цусан дахь сахрын хэмжээг зохицуулж, бодисын солилцоог сайжруулах, энергийн солилцоог зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Шар айргийн мөөгөнцөр (Литваас) нь В бүлгийн витамин, амин хүчлээр баялаг тул энергийн солилцоог идэвхжүүлж, ядаргаа тайлах, дархлааг дэмжиж, арьс, үс, хумсыг бэхжүүлж, шар айрагны мөөгөнцөрт агуулагдах уураг, эрдэс бодисууд нь булчингийн хөгжил, эсийн нөхөн төлжилтийг дэмжин биеийн хүчийг хадгалах үйлчилгээтэй. Кальцийн карбонат нь яс, шүдний бат бөх байдлыг хадгалах, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, булчингийн агшилт, мэдрэлийн дамжуулалтыг дэмжиж, цусны бүлэгнэлт, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Хуурай сүү нь уураг, кальциар баялаг тул, ясны эрүүл бүтцэд нөлөөлж бат бөх байдлыг хангах үйлчилгээтэй. Үр тарианы ферментийн нунтаг нь эрэгтэй хүний эрүүл мэндэд тустай олон төрлийн шим тэжээл, ферментүүдийг агуулсан 15 төрлийн үр тарианаас бүрдсэн найрлага бөгөөд хоол боловсруулалтыг сайжруулж, гэдэсний бичил биетний тэнцвэрийг хадгалах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Мөн антиоксидант үйлдэлтэй ба биеийн хүчийг нэмэгдүүлж, энергийн солилцоог дэмжих, булчинг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Бор будааны алейроны хандны нунтаг нь бор будааны үр, хивэг хэсгээс гаргаж авсан нунтаг бөгөөд эрэгтэй хүний эрүүл мэндийг дэмжих, зүрх судасны үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, энергийн солилцоог дэмжих дархлааг бэхжүүлэх, ядаргаа тайлах, биеийн нийт хүч чадлыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Таурин нь амин хүчил бөгөөд зүрх судасны үйл ажиллагаа дэмжиж, цусны даралтыг зохицуулах, мэдрэлийн системийг тогтворжуулах, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх, ядаргаа тайлах, булчин гэмтэхээс урьдчилан сэргийлэх, элэгний үйл ажиллагааг дэмжих, биеэс хорт нэгдлийг гадагшлуулах, эрч хүчийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг нь энергийн солилцоонд оролцдог ургамлын гаралтай уураг бөгөөд булчингийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Эритритол нь байгалийн чихэр бөгөөд сахар орлуулагч болгон ашигладаг ба цусан дахь сахар, инсулины түвшнийг нэмэгдүүлдэггүй, биед энерги үүсгэх үйлчилгээтэй. Холины битартрат нь мэдрэлийн систем, тархины үйл ажиллагааг сайжруулах, санах ой, анхаарал төвлөрөл, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулах ацетилхолин хэмээх нейротрансмиттерийг дэмждэг. Мөн элэгний үйл ажиллагаа, өөх тосны солилцоог дэмжиж, эрч хүчийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Инозит нь мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, дааврыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Витамин К1 холимог бэлдмэл нь цусны бүлэгнэлт, ясны нягтралыг хадгалах, ясны сийрэгжилтийн эрсдэлийг бууруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. L-цистин нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй ба эрэгтэй хүний арьс, үс, хумсны эрүүл байдлыг хадгалах, дархлааг бэхжүүлж, элгийг хоргүйжүүлэх, бие бялдрын хүч чадлыг сэргээх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. DL-Метионин нь антиоксидант үйлчилгээтэй ба элэгний үйл ажиллагааг дэмжих, булчин сэргээх, эрч хүч нэмэгдүүлэх амин хүчил юм.
Тоо хэмжээ: 1100мг-р 120ш шахмал /2 сарын хэрэглээ/