Vitamin houseНогоо жимсний хэрэглээ багатай, амархан дархлаа сулардаг, С витамины дутагдалтай, судасны нэвчимтгий чанар ихэссэн, амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөмтгий, хүрээлэн буй орчны бохирдол ихтэй газар амьдардаг, арьсны нөсөө толбо ихэссэн зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ.
Манай бүтээгдэхүүн нь липосомын витамин С дээр суурилсан онцгой найрлагатай бүтээгдэхүүн юм. Энгийн витамин С-ээс ялгаатай нь эсэд шууд хурдан шингэж, дархлаа дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлэх чадвар маш өндөр байдаг. Мөн витамин Е, рутин, цагаан будааны уураг, шар сүүний кальци, турмерик зэрэг олон төрлийн нэмэлт найрлага агуулсан маш онцлог амин дэм юм.
Гол үйлчилгээ:
· Дархлаа тогтолцоог идэвхжүүлэх, чөлөөт радикал болон хорт бодисыг саармагжуулж биеэс гадагшлуулах үйлчилгээтэй.
· Цусны судасны ханыг бэхжүүлж, холестерин, сахрын түвшинг зохицуулна.
· Яс, шүдийг хамгаалж, бодисын солилцоог дэмжин төмрийн шимэгдэлтийг сайжруулна.
· Арьсны эрүүл байдлыг хадгалах, нөсөө толбо бууруулна.
Хэрэглэх заавар нь маш энгийн: Өдөрт 1 удаа, хоолны дараа 1 ширхэгийг усаар даруулан ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Шингээлт сайтай Витамин С-500мг, Витамин Е-8мг, Рутин 100мг, Mальтодекстрин, Цагаан будааны уургийн нунтаг, Шар сүүний кальци, Фруктоолигосахарид, Турмерик нунтаг.
Хэрэглэх заалт: Ногоо жимсний хэрэглээ багатай, амархан дархлаа сулардаг, С витамины дутагдалтай, судасны нэвчимтгий чанар ихэссэн, амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөмтгий, хүрээлэн буй орчны бохирдол ихтэй газар амьдардаг, арьсны нөсөө толбо ихэссэн зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Липосомын витамин С нь энгийн витамин С-ээс ялгаатай нь эсэд шингэх процесс нь хурдан ба бие махбодод хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлж биеэс хорт нэгдлүүдийг гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Коллаген болон гиалуроны хүчлийн нийлэгжилтийг дэмжин, хялгасан судас гэмтэхээс сэргийлж, цусны даралт ихсэхээс сэргийлнэ. Мөн цусан дахь холестерины хэмжээг бууруулах, сахрын хэмжээг зохицуулах, чөлөөт радикал болон хүчилтөрөгчийн идэвхтэй радикалуудын исэлдэлтийг саармагжуулна. Бодисын солилцоог дэмжин бие махбодод төмрийн шимэгдэлтийг сайжруулна. Холбогч эдийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад тусална. Витамин Е нь антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна, дархлаа дэмжих, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Рутин нь өндөр антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна үрэвслийн эсрэг, дархлааг сайжруулах, харшлын эсрэг үйлдэл үзүүлнэ. Мальтодекстрин нь биед эрч хүч нэмэгдүүлэх, нүүрс усны нэг төрөл бөгөөд цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулах үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь булчинг сэргээх, дархлаа сэргээх, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Шар сүүний кальци нь биед яс, шүдийг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Фруктоолигосахаридууд нь гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг дэмжиж, гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлнэ. Турмерик нунтаг нь үрэвслийг эсрэг, дархлааг дэмжин антиоксидант болох куркуминаар баялаг бөгөөд үе мөчний үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна элэгний үйл ажиллагааг дэмжих, хоол боловсруулалтыг дэмжих, арьсны эрүүл байдлыг хадгалах үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 1300мг-р 30ш шахмал /1 сарын хэрэглээ/