Vitamin houseЗүрх судас, тархины цусан хангамж сайжруулах, бага нягтралтай липопротейны хэмжээг бууруулах, триглицеридийн хэмжээг бууруулах, цусны урсамтгай чанарыг сайжруулах, антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх, дархлаа дэмжих, хавдрын эсийн ургалтыг бууруулах үйлчилгээ үзүүлнэ.
Манай бүтээгдэхүүн нь EPA + DHA (600 мг) болон Витамин Е хамт агуулсан rTG хэлбэрийн маш сайн цэвэршүүлсэн Омега-3 бөгөөд тархи, зүрх, судасны үйл ажиллагааг дэмжинэ. Цусан дахь холестерины хэмжээг бууруулах, артерийн даралт ихсэх, судас хатуурал, зүрхний хэм алдагдал, цусны эргэлтийн эмгэг, цус харвалт болон түүний үлдэцээс урьдчилан сэргийлэх, ой тогтоолт, суралцах чадвар, сэтгэхүйг сайжруулж, оюуны хомсдолоос сэргийлнэ.
Гол үйлчилгээ:
· EPA, DHA нь тархины эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тархины цусан хангамжийг сайжруулж, ой тогтоолт, суралцах чадвар, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, триглицерид бууруулах, цусны урсамтгай чанарыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа, 1 ширхгийг усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 6-12 сар тогтмол ууна. Хлостерины хэмжээ болон зүрхний үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 6-12 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: EPA+DHA 600мг, Витамин Е 3.3мг-TE-30%
Хэрэглэх заалт: Зүрх судас, тархины цусан хангамжийн дутагдал, артерийн даралт ихсэх эмгэг, цус харвалт, харвалтын дараах үлдэц, цус харвалтаас урьдчилан сэргийлэх, артерийн судас хатуурах эмгэг, цусан дахь хлостерин болон муу өөх тос ихсэх, зүрхний хэм алдагдал, улаан хоолойн сөөргөө, ходоодны архаг үрэвсэл, чихрийн шижин 1,2-р хэлбэр, нүд хуурайших, хараа муудах, төрөл бүрийн харшил, арьсны эмгэгүүдийн үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: EPA+DHA нь тархины эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тархины цусан хангамжийг сайжруулдаг ба ой тогтоолтыг нэмэгдүүлж, суралцах чадварыг сайжруулах, оюуны хомсдолоос сэргийлэх үр дүнтэй. Зүрх судасны цусан хангамжийг сайжруулж, триглицеридийн хэмжээг бууруулах, цусны урсамтгай чанарыг нэмэгдүүлэх, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулна. Мөн нүдний харааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Витамин Е нь антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна, дархлаа дэмжих, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 820мг-р 60ш капсул /2 сарын хэрэглээ/