Vitamin houseДархлаа суларсан, өсөлт багатай, жин багатай, хоолны дуршилгүй, ойр ойрхон ханиад хүрэх, харшилтай болон харшилд өртөмтгий, өтгөн хаталттай болон гэдэсний хямрал, үрэвсэлт өвчин, арьс цайх өвчний үед хэрэглэнэ. Антибиотикт тэсвэртэй учир эмчилгээний үед хавсарч хэрэглэж болно.
Манай бүтээгдэхүүн нь Солонгос улсад анх удаагаа нярайн зунгагаас гарган авч дэлхийд нээлтээ хийсэн К-бүрхүүлтэй бутирын хүчлийн ашигтай бактери юм. Энэ нь хүүхдийн бүдүүн гэдсэнд бүрэн хүрч амьдрах чадвартай учир ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж, гэдэсний орчныг тэнцвэржүүлнэ. Үүний үр дүнд хүүхдийн дархлаа сайжирч, ханиад, суулгалт, харшил, арьсны тууралт, үрэвсэлт өвчнөөс хамгаална. Нэмэлт найрлагандаа ангир уураг, Д Витамин, цайр, сүүн хүчлийн бактери, шар сүүний уураг орсон учир хүүхдийн өсөлт хөгжилт болон шим тэжээлээр ханган хүүхдийн дархлааг дэмжих, гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, өсөлт хөгжилд шаардлагатай орцуудыг цогцоор нь нэг дор оруулсан онцгой бүтээгдэхүүн юм. Мөн антибиотикт тэсвэртэй учир эмчилгээний үед хавсарч хэрэглэнэ.
Гол үйлчилгээ:
Хэрэглэх заавар нь энгийн: Өдөрт нэг удаа, өглөө өлөн дээрээ усаар даруулж ууна. *Сүүнд хийсэн ч болно. Нярайгаас 13 хүртэлх насны бүх хүүхэд хэрэглэхэд тохиромжтой.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Биед байдаг ашигтай бактери учраас удаан хугацаагаар байнга хэрэглэж болно. Тусгай заах хугацаа байхгүй бөгөөд тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарна.
Найрлага: K-Бүрхүүлт бутирийн хүчлийн бактери 100мг, Бетта глюкан 200мг, Ангир уургийн нунтаг 100мг, Витамин Д 400IU, Цайр 3мг, Фруктоолигосахарид, Ксилитол, Сүүн хүчлийн бактери, Шар сүүний уураг 100мг, Далайн замгийн хандны нунтаг, Чикори үндсийн нунтаг, Органик хүнсний ногоо, жимсний холимог нунтаг.
Хэрэглэх заалт: Дархлаа суларсан, өсөлт багатай, жин багатай, хоолны дуршилгүй, ойр ойрхон ханиад хүрэх, харшилтай болон харшилд өртөмтгий, өтгөн хаталттай болон гэдэсний хямрал, үрэвсэлт өвчин, арьс цайх өвчний үед хэрэглэнэ. Антибиотикт тэсвэртэй учир эмчилгээний үед хавсарч хэрэглэж болно. Мөн хүүхдийн эрүүл мэндийг хадгалж, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Үйлчилгээ: К-бүрхүүлтэй ашигтай бактери нь нярайн зунгагаас гарган авсан хүүхдийн бүдүүн, нарийн гэдэс хүртэл амьдрах чадвартай бөгөөд биед байх ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж, гэдэсний pH орчныг тэнцвэржүүлнэ. Вирус, бактерийн гаралтай ханиад, суулгалт, төрөл бүрийн үрэвсэлт өвчин, харшил тууралт зэрэг арьсны өвчнөөр зовуурилж буй хүүхдүүдэд бактери, вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлэн, дархлаа дэмжинэ. Бетта-глюкан нь дархлааны эсийг идэвхжүүлснээр дэмжих, антиоксидант нөлөөгөөр бие дэх үрэвслийн эсрэг, холестериныг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Ангир уураг нь хүүхдийн хэвийн өсөлтийг дэмждэг уураг бөгөөд гэдэсний эсийн өсөлтийг дэмжиж, гэдэсний ханыг бэхжүүлж, хоол боловсруулах замын халдвараас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь хүүхдийн өсөлт, дархлаа тогтолцоог дэмжих ба кальци болон фосфорыг биед шингээхэд зайлшгүй шаардлагатай үйлдэл үзүүлнэ. Цайр нь дархлааны хэвийн үйл ажиллагааг зохицуулах, эсийн хуваагдалд оролцоно. Фруктоолигосахаридууд (FOS)нь гэдэсний ашигтай нянгийн хоол болж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ. Пребиотик тул бактерийн хоруу чанарыг дарангуйлж, дархлааг дэмжих, цусан дахь сахрын хэмжээг хянах, жингээ барихад тусалдаг байгалийн гаралтай хүнсний эслэг юм. Ксилитол нь амны хөндийн нянгийн идэвхжилийг дарангуйлж шүдний цоорол үүсэхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй байгалийн чихэр бөгөөд цусан дахь сахрын хэмжээг багасгах замаар чихрийн шижин өвчний эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Сүүн хүчлийн бактери нь уургийн нийлэгжилтийг сайжруулж, хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжих буюу гэдсэнд амин хүчлийг шингээнэ. Шар сүүний уургийн баяжмалын нунтаг нь булчингийн өсөлтийг дэмжиж, амин хүчлийг хангах, дархлааг сайжруулж, антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна ясны бат бөх чанарыг сайжруулдаг. Далайн замгийн ханд нь биеийн өөх тосыг багасгаж, антиоксидант нөлөө үзүүлж, дархлааг сайжруулдаг. Цусан дахь сахрын хэмжээг зохицуулах, үрэвслийг намдаах үйлчилгээтэй фукоиданыг агуулсан бөгөөд арьсыг чийгшүүлэх, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх байгалийн гаралтай ургамал гэдгээрээ онцлог юм. Органик хүнсний ногоо, жимсний холимог нунтаг нь олон төрлийн витамин, эрдэс бодис, антиоксидант агуулдаг бөгөөд дархлааг сайжруулж, үрэвслийн эсрэг, хоол боловсруулалтыг сайжруулах, хүүхдэд шим тэжээлийг өгөх үйлчилгээ үзүүлнэ.