Vitamin houseХэмнэлт:11,250
Кальцийн дутагдал, өсөлт багатай, дархлаа суларсан, харшилд өртөмтгий, рахит, диатез, экзем, хөл өвдөх зэрэгт хэрэглэнэ. 1-ээс дээш насны бүх хүүхэд уухад тохиромжтой.
Манай бүтээгдэхүүн нь хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай кальци, Д аминдэм, уураг, магни болон антиоксидантаар баяжуулсан, шоколадны амттай, аманд маш хурдан уусдаг органик амин дэм юм. Таны бага насны хүүхэд хөл өвдөөд байна, хөл бадайраад байна, гэсэн зовуурь хэлж байгаа бол заавал уулгаарай. Учир нь өсөлтийн үе явагдаж байгаа учраас Калци, Д витамин дутагдаж буй шинж тэмдэг юм.
Гол үйлчилгээ:
· Яс, шүдийг бэхжүүлж, өсөлт хөгжилтийг дэмжинэ
· Дархлааг сайжруулж, рахит, харшил, диатез, экземээс сэргийлнэ
· Энерги өгч, хөл өвдөх, бадайрах, амархан ядрахаас хамгаална
· Булчин, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа хоолны дараа 2 шахмалыг усаар даруулж уулгана. 60 ширхэгтэй тул нэг сарын хэрэглээ болно. 1-ээс дээш насны бүх хүүхдэд тохиромжтой.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа тогтолцооны үйл ажиллагаа, тухайн хүүхдийн биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Кальци 213мг, Витамин Д 10μg/400IU/, Цэвэршүүлсэн глюкоз, Ксилит, Какао нунтаг, Баяжуулсан шар буурцгийн уургийн нунтаг, Шар сүүний кальци, Цагаан будааны магни, Хуурай сүү
Хэрэглэх заалт: Кальцийн дутагдал, өсөлт багатай, дархлаа суларсан, харшилд өртөмтгий, рахит, диатез, экзем, хөл өвдөх зэрэгт хэрэглэнэ. 1-ээс дээш насны бүх хүүхэд уухад тохиромжтой.
Үйлчилгээ: Кальци нь хүүхдийн яс, шүдний бүтцэд зайлшгүй оролцдог, ясны нягтралыг нэмэгдүүлж, араг ясны хөгжлийг дэмжиж, хүүхдийн өсөлтийг дэмжих, шүд ургалтыг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь кальцийг шингээж, ясны хөгжлийг дэмжиж араг ясны өсөлтийг дэмжинэ. Мөн дархлааны системийг идэвхжүүлж, рахитаас сэргийлэх, диатез, экзем, харшлын эсрэг, төрөл бүрийн хавдар болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Цэвэршүүлсэн глюкоз нь хүүхдэд энерги үүсгэж, амархан ядрахаас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Ксилитол хүүхдийн амны хөндийн нянг устгах, шүд цоорлын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээтэй ба хоол боловсруулах үйл ажиллагаанд ачаалал өгөхгүй тул хүүхдэд элсэн чихрийн оронд орлуулсан найрлага юм. Какао нунтаг нь хүүхдэд флаванол, антиоксидант агуулсан тул дархлааг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, стрессийг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Баяжуулсан шар буурцгийн уургийн нунтаг нь хүүхдийн өсөлт хөгжилтөд шаардлагатай уургаар хангах, булчингийн хөгжил, дархлааны үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн амархан шингэдэг, харшлын урвал багатай тул эмзэг хүүхэд хэрэглэхэд аюулгүй. Шар сүүний кальци нь кальцийг биед амархан шингээж, ясны нягтралыг нэмэгдүүлж, өсөлт, хөгжилтийг дэмжих, булчин, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны магни нь хүүхдийн булчинг тайвшруулж, нойрыг сайжруулж, стресс, түгшүүрийг бууруулах, тархины үйл ажиллагааг дэмжиж, өсөлт, хөгжлийг дэмжих, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Хуурай сүү нь хүүхдийн өсөлтөнд шаардлагатай уураг, өөх тос, витамин, эрдэс бодисыг тэнцвэртэй хангадаг хүүхдийн тэжээл юм. Мөн яс, шүдийг тэжээдэг кальци, Д амин дэмээр баялаг дархлааг бэхжүүлж, хүүхдийн эрүүл өсөлт хөгжилтийг дэмжинэ.
*Жич: Таны бага насны хүүхэд хөл өвдөөд байна, хөл бадайраад байна, гэсэн зовуурь хэлж байгаа бол заавал уулгаарай.