Энэхүү багцад дорнын уламжлалт жорыг орчин үеийн технологийн тусламжтайгаар гарган авсан, ханиалга намдааж, цэр ховхлох үйлчилгээтэй хонхон цэцгийн ханд, бактерийн эсрэг зөгийн жилийн цацлага, “ABC” органик жүүс багтсан. Мөн нэмэлтээр бяцхан хүүхдүүдэд зориулсан дахин ашиглах боломжтой даавуун цүнх, гарын жижиг булчин хөгжүүлэх жижиг лего тоглоом, англи хэлний мэдлэгийг дэмжих хүүхдийн ном, түүнчлэн витаминаа авч явахад тохиромжтой эмийн сав дагалдана.
Ханиадны бэлдмэл хонхон цэцгийн ханд нь:
Солонгосын ардын уламжлалт жороор хийсэн эмийн ургамлыг лийрэнд жигнэсэн ханд юм. Амьсгалын замын архаг болон цочмог үрэвсэл, гуурсан хоолойн бөглөрөл, багтраа, ханиалгыг намдаах, цэх ховхлох үйлчилгээтэй эмийн ургамал болох Додок, Лийр, Хонхон цэцэгийн ханд, бусад олон төрийн эмийн ургамлын хандыг багтаасан маш онцлог бүтээгдэхүүн юм.
Гол үйлчилгээ:
-Амьсгалын замын дээд үрэвслийг дарах
-Цэрийг шингэлж ховхлох, ханиалгыг намжаах
-Дархлааг дэмжиж, ядаргаа тайлах
-Цусны эргэлтийг сайжруулж, биеийн тэнхээг нэмэгдүүлэх
Хэрэглэх заавар нь маш энгийн: Өдөрт 1 удаа, 1 уутыг ууж хэрэглэнэ. 17 цагаас өмнө шууд ууж хэрэглэнэ.
Зөгийн жилийн цацлага нь:
Байгалийн цэвэр зөгийн жилий, зөгийн бал, эмийн ургамлын ханд агуулсан, алим-гааны амттай амны хөндийн цацлага бөгөөд хүчтэй антиоксидант үйлчилгээтэй ба бактерийн эсрэг болон вирусийн эсрэг, урьдчилан сэргийлэх, шархны эдгэрэлтийг дэмжих дархлааг сэргээж, амны хөндийн үрэвслийн эсрэг байгалийн антибиотик үйлчилгээтэй бага насны хүүхэд болон насанд хүрсэн хүн хялбархан хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн юм.
Гол үйлчилгээ:
-Амьсгалын дээд замын халдвар, хоолой өвдөх, гүйлсэн булчирхай болон амны салстын үрэвслийг намдаана
-Дархлааг сэргээж, халдвараас урьдчилан сэргийлнэ
-Бактерийн эсрэг, вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлж шарх эдгэрэлтийг дэмжинэ
-Ханиалга багасгаж, хоолой сөөх, өвдөлтийг намдаана
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 2 удаа, нэг удаад 3 даралтаар амны хөндий рүү цацаж хэрэглэнэ. Алимны амттай, гаатай тул хүүхэд дуртай хэрэглэдэг.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Үрэвсэл дарах, дархлаа сайжруулах байгалийн цацлага учраас 3-6 сар тогтмол хэрэглэж болно.
"АВС" органик жүүс нь:
100% органик алим, хүрэн манжин, луувангийн өтгөрүүлсэн, хүүхдийн шим тэжээлт шүүс бөгөөд элсэн чихэр, амт, өнгө оруулагч, хадгалалтын бодис агуулаагүй, зөвхөн жимс, ногооны өөрийн амтаараа, цэвэр органик ундаа юм. Алим, хүрэн манжин, луувангийн “ABC” хослол нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт шим тэжээлийг байгалийн эх үүсвэрээс бүрэн хангаж, хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа тогтолцоо, хоол боловсруулалт, цусны эргэлт болон харааны эрүүл мэндийг цогцоор нь дэмжинэ.