Энэхүү багцад хүүхдэд зориулагдсан 5 төрлийн витаминаас дурын 1-ийг сонгон авах боломжтой бөгөөд мөн хүүхдэд зориулсан К бүрхүүлтэй ашигтай бактери, “ABC” органик жүүс багтсан. Нэмэлтээр бяцхан хүүхдүүдэд зориулсан дахин ашиглах боломжтой даавуун цүнх, гарын жижиг булчин хөгжүүлэх жижиг лего тоглоом, анхаарал төвлөрлийг сайжруулах шигтгээ наамал, түүнчлэн витаминаа авч явахад тохиромжтой эмийн сав дагалдана.
Багцад сонголтоор орох бүтээгдэхүүнүүд нь:
Хүүхдийн цайр, Д, С витамин хослол нь хүүхдийн дархлааг дэмжих, өсөлт хөгжил болон, оюун ухааны чадварыг дэмжих, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах, дархлаа дэмжих, мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй Цайр, Витамин С, Витамин Д, В бүлгийн витаминууд болон байгалын ургамлууд орсон дархлаа дэмжих 100% органик амин дэм юм. Дархлаа султай, ойр ойрхон ханиад хүрдэг, суулгалттай, арьсны үрэвсэл, батгашилттай, дэлгэцийн хэрэглээ өндөр хүүхдэд онцгой тохиромжтой. Өсвөр насны хүүхдийн насны онцлогийн үед илрэх өөрчлөлт, стресс, арьсны асуудал зэрэгт зайлшгүй хэрэглэнэ.
Хүүхдийн дархлаа дэмжих мультивитамин нь хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай 10 төрлийн аминдэм, 4 төрлийн эрдэс, менарал болон солонгосын олон төрлийн ургамлын хандыг цогцоор нь агуулсан, баялаг найрлагатай, хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжих амин дэм юм. Хүүхдийн өдөр тутмын хэрэгцээтэй аминдэм, эрдсийн дутагдлыг нөхөж, дархлааг сайжруулна. Мөн хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжил, суралцах чадвар, төвлөрлийг нэмэгдүүлнэ. Хоолны дуршлыг нэмэгдүүлж, шим тэжээлийн шингээлтийг сайжруулна. Цус багадалт, ясны сийрэгжилт, өсөлт хоцролтоос сэргийлнэ. Арьс, нүд, үс, хумсны эрүүл байдлыг дэмжинэ. Хүүхдийн биеийн тэсвэр тэвчээр, өвчлөлд эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.
Хүүхдийн өсөлт дэмжих витамин нь хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай кальци, Д аминдэм, уураг, магни болон антиоксидантаар баяжуулсан, шоколадны амттай, аманд маш хурдан уусдаг органик амин дэм юм. Таны бага насны хүүхэд хөл өвдөөд байна, хөл бадайраад байна, гэсэн зовуурь хэлж байгаа бол заавал уулгаарай. Учир нь өсөлтийн үе явагдаж байгаа учраас Калци, Д витамин дутагдаж буй шинж тэмдэг юм.
Хүүхдийн нүд хамгаалах витамин нь найрлагандаа цайр, бета-каротин буюу провитамин А, болон ойн долоон төрлийн жимсний холимог, сүүний нунтаг, С аминдэмээр баялаг жимсний ханд, уурагаар баялаг ургамлын ханд агуулсан, хүүхдийн нүдний эрүүл мэндийг хамгаалж, харааны үйл ажиллагааг сайжруулах, дархлааг дэмжих зориулалттай 100%, органик амин дэм юм.
Д витамин 2000IU нь 2000IU тунтай Витамин Д ба цэвэршүүлсэн загасны тосны хослол бөгөөд тосон хэлбэртэй тул хүний биед шимэгдэлт нь маш сайн байдаг. Витамин Д нь хүний биед гормон шиг үйлчилдэг цорын ганц амин дэм тул тогтмол хэрэглэх зайлшгүй шаардлагатай.
Зөгийн жилийн цацлага нь:
Байгалийн цэвэр зөгийн жилий, зөгийн бал, эмийн ургамлын ханд агуулсан, алим-гааны амттай амны хөндийн цацлага бөгөөд хүчтэй антиоксидант үйлчилгээтэй ба бактерийн эсрэг болон вирусийн эсрэг, урьдчилан сэргийлэх, шархны эдгэрэлтийг дэмжих дархлааг сэргээж, амны хөндийн үрэвслийн эсрэг байгалийн антибиотик үйлчилгээтэй бага насны хүүхэд болон насанд хүрсэн хүн хялбархан хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн юм.
Гол үйлчилгээ:
-Амьсгалын дээд замын халдвар, хоолой өвдөх, гүйлсэн булчирхай болон амны салстын үрэвслийг намдаана.
-Дархлааг сэргээж, халдвараас урьдчилан сэргийлнэ.
-Бактерийн эсрэг, вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлж шарх эдгэрэлтийг дэмжинэ.
-Ханиалга багасгаж, хоолой сөөх, өвдөлтийг намдаана.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 2 удаа, нэг удаад 3 даралтаар амны хөндий рүү цацаж хэрэглэнэ. Алимны амттай, гаатай тул хүүхэд дуртай хэрэглэдэг.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Үрэвсэл дарах, дархлаа сайжруулах байгалийн цацлага учраас 3-6 сар тогтмол хэрэглэж болно.
"АВС" органик жүүс нь:
100% органик алим, хүрэн манжин, луувангийн өтгөрүүлсэн, хүүхдийн шим тэжээлт шүүс бөгөөд элсэн чихэр, амт, өнгө оруулагч, хадгалалтын бодис агуулаагүй, зөвхөн жимс, ногооны өөрийн амтаараа, цэвэр органик ундаа юм. Алим, хүрэн манжин, луувангийн “ABC” хослол нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт шим тэжээлийг байгалийн эх үүсвэрээс бүрэн хангаж, хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа тогтолцоо, хоол боловсруулалт, цусны эргэлт болон харааны эрүүл мэндийг цогцоор нь дэмжинэ.