Энэхүү багцад нярай хүүхдийн тосон Д витамин, хүүхдэд зориулсан К бүрхүүлтэй ашигтай бактери, “ABC” органик жүүс багтсан. Мөн нэмэлтээр бяцхан хүүхдүүдэд зориулсан дахин ашиглах боломжтой даавуун цүнх, анхаарал төвлөрөл болон танин мэдэхүйг дэмжих модон тоглоом, түүнчлэн витаминаа авч явахад тохиромжтой эмийн сав дагалдана.
Нярай хүүхдийн тосон Д витамин нь:
Д амин дэмээс гадна чидун жимсний тос, Витамин Е хамт агуулсан хүүхдийн ясны хөгжил болон хэвийн өсөлт хөгжилд зориулсан тосон дуслын амин дэм юм.
Гол үйлчилгээ нь:
-Витамин Д нь кальци, фосфорын шимэгдэлтийг нэмэгдүүлж, яс, шүдийг бэхжүүлэх, рахит болон яс сийрэгжилтээс сэргийлэх үйлчилгээтэй. Мөн хүүхдийн дархлааг дэмжиж, өсөлт хөгжлийг идэвхжүүлэхийн зэрэгцээ халдвар, харшил, сульдаанаас хамгаална.
-Чидун жимсний тос болон Витамин Е (D-α-токоферол) нь эсийг гэмтлээс хамгаалж, цусны эргэлт, арьсны эрүүл байдлыг сайжруулж, дархлааг сэргээнэ.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа 5 дуслыг (1000IU) ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 1 нас хүртэл өдөр бүр тогтмол ууна.
Хүүхдийн К бүрхүүлтэй ашигтай бактери нь:
Солонгос улсад анх удаагаа нярайн зунгагаас гарган авч дэлхийд нээлтээ хийсэн К-бүрхүүлтэй бутирын хүчлийн ашигтай бактери юм. Энэ нь хүүхдийн бүдүүн гэдсэнд бүрэн хүрч амьдрах чадвартай учир ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж, гэдэсний орчныг тэнцвэржүүлнэ. Үүний үр дүнд хүүхдийн дархлаа сайжирч, ханиад, суулгалт, харшил, арьсны тууралт, үрэвсэлт өвчнөөс хамгаална. Нэмэлт найрлагандаа ангир уураг, Д Витамин, цайр, сүүн хүчлийн бактери, шар сүүний уураг орсон учир хүүхдийн өсөлт хөгжилт болон шим тэжээлээр ханган хүүхдийн дархлааг дэмжих, гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, өсөлт хөгжилд шаардлагатай орцуудыг цогцоор нь нэг дор оруулсан онцгой бүтээгдэхүүн юм. Мөн антибиотикт тэсвэртэй учир эмчилгээний үед хавсарч хэрэглэнэ.
Гол үйлчилгээ:
-Нярайгаас 13 нас хүртэл хэрэглэхэд тохиромжтой.
-Дархлааг дэмжих, өсөлт хөгжил, хоолны дуршил, харшил болон суулгалт, өтгөн хаталтын эсрэг гэдэсний хэвийн үйл ажиллагааг сайжруулна.
-Найрлагадаа бутирийн хүчлийн бактери, бетта глюкан, ангир уураг, витамин Д, цайр, пребиотик болон байгалийн гаралтай ханд агуулсан.
-Амт нь таргийн амттай тул хүүхдэд тааламжтай.
Хэрэглэх заавар нь энгийн: Өдөрт нэг удаа, өглөө өлөн дээрээ усаар даруулж ууна. *Сүүнд хийсэн ч болно.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Биед байдаг ашигтай бактери учраас удаан хугацаагаар байнга хэрэглэж болно. Тусгай заах хугацаа байхгүй бөгөөд тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарна.
"АВС" органик жүүс нь:
100% органик алим, хүрэн манжин, луувангийн өтгөрүүлсэн, хүүхдийн шим тэжээлт шүүс бөгөөд элсэн чихэр, амт, өнгө оруулагч, хадгалалтын бодис агуулаагүй, зөвхөн жимс, ногооны өөрийн амтаараа, цэвэр органик ундаа юм. Алим, хүрэн манжин, луувангийн “ABC” хослол нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт шим тэжээлийг байгалийн эх үүсвэрээс бүрэн хангаж, хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа тогтолцоо, хоол боловсруулалт, цусны эргэлт болон харааны эрүүл мэндийг цогцоор нь дэмжинэ.