Найрлага: Витамин К2 140μg, Витамин D 1000IU, Chicory үндэс ханд, Мальтодекстрин, Пулигамма глутамины хүчил, Карбоксиметилцеллюлоз Кальци, Шар сүүний кальци, Natto сахаржуулагч бактери, Гидроксипропилметилцеллюлоз, Кальцийн пантотенат, Далайн байцайны кальци, Магнийн исэл
Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 1 ширхгийг хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх заалт: Ясны сийрэгжилт (остеопороз), ясны гэмтэл, бэртэл, хугарал, зүрх судасны өвчлөл, судасны хатуурал болон нарийсал, кальцийн дутагдал, амархан ядарч сульдах, дархлаа тогтолцооны үйл ажиллагааны алдагдал, архаг үрэвсэл, аутоиммун өвчин зэргийн үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Витамин К2 нь цусан дахь кальцийг ясанд зөөвөрлөн, ясны нягтыг нэмэгдүүлж, ясны сийрэгжилтийн эрсдэлийг бууруулах ба цусанд кальци хуримтлагдахаас сэргийлж, яс болон зүрх судасны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Д аминдэмтэй хамт уухад синергетик нөлөөтэй бөгөөд дархлааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь яс, шүдэнд зайлшгүй шаардлагатай кальци, фосфорын шимэгдэлтийг дэмжих ба ясны сийрэгжилтээс сэргийлж, дархлааны системийг бэхжүүлж, халдвар, үрэвслийн эрсдэлийг бууруулдаг. Мөн булчингийн үйл ажиллагаа, зүрх судасны эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Чикориний үндсийн хандны нунтаг нь инсулинаар баялаг ба хоол боловсруулалтыг дэмжин пребиотик үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ашигтай бактерийн өсөлтийг дэмжин цусан дахь сахрын хэмжээг хянах, жин барих үйлчилгээтэй. Мөн антиоксидант үйлчилгээтэй бөгөөд дархлааг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Мальтодекстрин нь эслэг бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, өтгөн хаталтын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна цусан дахь сахрын хэмжээг зохицуулах, гэдэсний ашигтай нянгийн үржлийг дэмжих замаар гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, цадсан мэдрэмжийг нэмэгдүүлснээр жин барихад эерэг нөлөө үзүүлнэ. Поли-γ-глютамины хүчил (γ-PGA) нь исгэх явцад (гол төлөв Bacillus төрлийн) үүсгэдэг байгалийн полимер бөгөөд маш сайн чийгшүүлэх чадвартай, арьсны чийгийг хадгалах, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Карбоксиметил целлюлозын кальци(CMC-Ca)нь тогтворжуулагч, өтгөрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг хүнсний нэмэлт бөгөөд кальци нь гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, кальцийг нөхөх давхар үйлдэл үзүүлнэ. Шар сүүний кальци нь биед яс, шүдийг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Натто сахаржуулагч бактери нь натто исгэх явцад наттокиназа болон витамин К2 ялгаруулдаг. Наттокиназа нь цусны эргэлтийг сайжруулж, цусны бүлэгнэлтийг уусгах, гэдэс доторх ашигтай бактерийг нэмэгдүүлж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, дархлаа тогтолцоог сайжруулна. Гидроксипропилметилцеллюлоз (HPMC) нь гэдэсний эслэг бөгөөд гэдсэнд усыг шингээж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, өтгөн хатахаас сэргийлнэ. Кальцийн пантотенат (витамин В5) нь бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энерги үүсгэх, ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлнэ. Мөн дархлааны системийг бэхжүүлнэ. Далайн байцайны кальци нь яс бэхжүүлэх, ясны нягтралыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Магнийн исэл нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг магнийн чухал хэлбэр бөгөөд магнийн дутагдлаас урьдчилан сэргийлэх, мэдрэл, булчингийн үйл ажиллагааг дэмжиж, цусны даралтыг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 500мг-аар 30ш шахмал /1 сарын хэрэглээ/ 25,000вон
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.