Vitamin houseЧихрийн шижин, чихрийн шижингийн урьдал байдал, чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Манай бүтээгдэхүүн нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах, инсулины үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог сайжруулах зориулалттай органик амин дэм юм. Найрлагадаа Банаба навчны ханд, цайр, хром, селен, фолийн хүчил, В бүлгийн амин дэм, ургамлын уураг болон антиоксидант хандуудыг агуулсан баялаг найрлагатай.
Гол үйлчилгээ нь:
· Банаба навчны ханд, хром, цайр, фолийн хүчил нь инсулины ялгарал болон үйл ажиллагааг дэмжиж, хоолны дараах сахарын өсөлтийг бууруулж, чихрийн шижинтэй холбоотой хүндрэлээс сэргийлнэ.
· Корозолийн хүчил болон В6, В12 витамин нь биеийн энергийн солилцоог идэвхжүүлж, ядаргаа тайлах, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй.
· Селен, саримсны ханд, какао нунтаг, чикори ханд нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, үрэвслийг бууруулна.
· Цагаан будаа, эрдэнэ шишийн уургийн ханд нь булчингийн нөхөн сэргэлтийг дэмжиж, дархлааг бэхжүүлнэ.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа 1 ширхгийг усаар даруулж хэрэглэнэ.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Банаба навчны ханд 1.2мг, Цайр 30мг, Витамин В6 1.5мг, Фолийн хүчил 680㎍, Селен 55㎍, Хром 20㎍, Кальци, Мальтодекстрин, Чикори үндэсийн хандны нунтаг, Какао нунтаг, Цагаан будааны уургийн нунтаг, Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг, Хар сармисны баяжмалын нунтаг, В12 витамины холимог бэлдмэл (В12 витамин, мальтодекстрин, трисодиум цитрат, нимбэгийн хүчил)
Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 1 ширхгийг усаар даруулж ууна.
Хэрэглэх заалт: Цусан дахь сахрын хэмжээ ихсэх, чихрийн шижин өвчний I, II хэлбэр, гар хөл мэдээ алдах зэрэг цусны эргэлт удаашрах үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Банаба навчны ханд нь хоол идсэний дараа цусан дахь сахрын өсөлтийг бууруулах, цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээг үзүүлнэ. Мөн цусан дахь глюкозыг эсэд зөөвөрлөхөд хамгийн хэрэгтэй шим тэжээл болдог ба инсулины шүүрлийг жигд болгох үйлдэл үзүүлнэ. Мөн антиоксидант шинж чанар нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна корозолийн хүчил нь бодисын солилцоог сайжруулж, энергийн түвшнийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Цайр нь инсулины үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 нь цусан дахь сахрын хэмжээг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Фолийн хүчил нь цусан дахь инсулины хэмжээг зохицуулж, чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Селен нь антиоксидант шинж чанараараа эсийг гэмтээхээс сэргийлж, цусны судасны уян хатан байдлыг хангах үйлчилгээ үзүүлнэ. Хром нь инсулины солилцоог сайжруулж, цусан дахь сахрын тэнцвэрийг хадгалах үйлчилгээ үзүүлнэ. Кальцийн цитрат нь кальцийг шингээхэд тусалдаг органик кальцийн нэг хэлбэр бөгөөд биед амархан шингэдэг ба яс, шүд, булчин, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Мальтодекстрин нь эрч хүчний эх үүсвэр бөгөөд биеийн хүчийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Чикори үндсийн хандны нунтаг нь инсулинаар баялаг ба хоол боловсруулалтыг дэмжин пребиотик үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ашигтай бактерийн өсөлтийг дэмжин цусан дахь сахрын хэмжээг хянах, жин барих үйлчилгээтэй. Мөн антиоксидант үйлчилгээтэй бөгөөд дархлааг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Какао нунтаг нь эсийн хөгшрөлтөөс сэргийлж, дархлааг дэмжин антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, цусны даралтыг бууруулах, сэтгэл санааг дээшлүүлэх, стресс тайлах, тархины үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь булчинг сэргээх, дархлаа сэргээх, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг нь булчингийн нөхөн сэргэлт, өсөлтөд нөлөөлдөг ургамлын уураг бөгөөд цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Саримсны нунтаг нь антиоксидант болох аллицин агуулдаг бөгөөд дархлааг бэхжүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба цусны эргэлтийг сайжруулж, холестерины хэмжээг бууруулж, биеэс хорт нэгдлийг гадагшлуулна. Мөн ядаргаа тайлах, хоол боловсруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. В12 витамины холимог бэлдмэл(витаминВ12,мальтодекстрин, трисодиум цитрат, нимбэгийн хүчил) нь цусны улаан эсийн үйлдвэрлэлийг дэмжиж, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж, ядаргааг тайлах үйлчилгээ үзүүлнэ. Мальтодекстрин болон нимбэгийн хүчил нь шингээлтийг дэмжиж, найрлагын тогтвортой байдлыг хангадаг бол тринатрийн цитрат нь электролитийн тэнцвэрийг хадгалах, бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 500мг-аар 60ш шахмал /2 сарын хэрэглээ/