Vitamin houseТархины цусан хангамжийг сайжруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг, даралт бууруулах, цусны эргэлтийг эрчимжүүлж, ой санамж, сонсголыг сайжруулах, допамин, эпинефрин, норэпинефриний хэмжээнүүдийг нэмэгдүүлэн зүрх судасны өвчлөлүүдээс сэргийлдэг.
Манай бүтээгдэхүүн нь 100% ургамлаас гарган авсан Билобил нь санах ойг сайруулж, тархины үйл ажиллагааг дэмжих зориулалттай эмчилгээний бэлдмэл юм. Билобилын ханд нь тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, эсийг хүчилтөрөгч болон шим тэжээлээр хангаж, мэдрэлийн эсийг нөхөн сэргээхээс гадна хөгшрөлтийн улмаас тархинд явагдах удааширал, судасны хатуурал, цусны эргэлтийн алдагдлыг сайжруулна. Нэмэлт найрлагадаа Витамин В6, Фолийн хүчил, Ниацин агуулсанаар судас тэлэх, цусан хангамж сайжруулах, анхаарал төвлөрөл, танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлэх, стрессийг бууруулах, шөнө тайван унтаж амраана.
Гол үйлчилгээ:
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа, 1 ширхэгийг хоолны дараа, 19 цагаас өмнө усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Тархины үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Билобил 150мг, Витамин В6 3мг, Фолийн хүчил 800μg, Ниацин(Витамин В3) 45мг, Шар сүүний кальци, Мальтодекстрин, Цагаан будааны уураг, Эрдэнэ шишийн уургийн нунтаг, Сhicory үндэс хандны нунтаг, Исгэсэн наттокиназа 15000, Чидун жимсний навчны хандны нунтаг, Анжелика үндсийн нунтаг, Спирулина, Бор будааны үрийн нунтаг.
Хэрэглэх заалт: Ой санамж муудах, толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих, сонсгол буурах, тархины гэмтлүүд, толгой таллаж өвдөх, хараа муудах, нүдний даралт ихсэлт, тархины цусан хангамжийн дутагдал, судасны хатуурал болон нарийсал, цусны эргэлтийн үйл ажиллагааны алдагдал зэргийн үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Билобил нь тархины цусан хангамжийг сайжруулах, хүчилтөрөгч, шим тэжээлээр хангаж, танин мэдэхүйн үйл ажиллагаа болон ой тогтоолтийг сайжруулдаг. Мөн тархины эсийг сэргээх, хөгшрөлтийг удаашруулах, анхаарал төвлөрөл болон сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Стрессийн гаралтай тархины ачааллыг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулж, тайван байдалд шилжсэнээр шөнийн нойрны чанар сайжирна. Витамин В6 нь нейротрансмиттер серотонин, допаминыг нийлэгжүүлэхэд тусалдаг ба тархины үйл ажиллагаа, сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба ой санамж, төвлөрлийг сайжруулж, танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлдэг. Мөн тархины хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, стрессийг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Фолийн хүчил нь тархины үйл ажиллагаа, сэтгэцийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэх нейротрансмиттерийг ялгаруулахад оролцдог ба сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулж, ой санамж, төвлөрлийг сайжруулдаг. Мөн тархины цусан хангамжийг сайжруулж, хүчилтөрөгч, шим тэжээлийг хангах бөгөөд тархины хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна танин мэдэхүйн үйл ажиллагааг зохицуулах, сэтгэлийн хямралыг багасгах үйлчилгээ үзүүлнэ. Ниацин (Витамин В3) нь тархины цусны урсгалыг сайжруулж, танин мэдэхүйн үйл ажиллагаа, ой санамж, төвлөрлийг сайжруулж, антиоксидант нөлөөгөөр тархины эрүүл эсийг хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Шар сүүний кальци нь ой санамж, төвлөрлийг сайжруулж, мэдрэлийн системийг тогтворжуулах, стресс, түгшүүрийг бууруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна шар сүүний уураг нь тархины үйл ажиллагаа, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Мальтодекстрин нь хурдан шингэдэг нүүрс ус бөгөөд тархины үйл ажиллагааг хурдан хугацаанд сэргээх, эрчим хүчээр хангах глюкоз болж хувирч, богино хугацаанд ядаргаа багасгаж, төвлөрлийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь тархины үйл ажиллагаанд шаардлагатай амин хүчлээр баялаг тул анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулах амин хүчил нейротрансмиттерийн нийлэгжилтэнд оролцдог ба тархи идэвхтэй ажиллах эрчим хүчийг үүсгэх үйлчилгээг үзүүлнэ. Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг нь тархины эсийн энергийн солилцоог дэмждэг ба антиоксидант шинж чанар нь тархины эсийг хамгаалж, тархины үйл ажиллагааг сайжруулах, танин мэдэхүйн үйл ажиллагааг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Чикори үндсийн ханд нь цусны эргэлтийг сайжруулж, тархийг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангаж, анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулах, тархины эсийг хамгаалж, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Исгэсэн наттокиназа нь цусны эргэлтийг сайжруулж, цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлж, цусны судасны ханыг цэвэрлэх, тархийг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангах, тархины үйл ажиллагааг сайжруулж, ой санамж, төвлөрлийг сайжруулж, үрэвслийн эсрэг хүчтэй үйлдэл үзүүлнэ. Чидун жимсний навчны хандны нунтаг нь олеуропен, полифенол агуулсан бөгөөд тархины эсийг хамгаалж, хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, тархины хүчилтөрөгчийн хангамжийг дэмжиж, тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн ой санамж, төвлөрлийг сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Анжелика үндсийн хандны нунтаг нь цусны эргэлтийг сайжруулж тархийг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангаж, ой санамж, төвлөрлийг сайжруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна анжелика үндэс нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Спирулина нь тархины нейротрансмиттерийн ялгаруулалтыг дэмжиж, ой санамж, төвлөрлийг сайжруулдаг В бүлгийн витамин болон амин хүчлээр баялаг ба антиоксидантууд нь тархины эрүүл эсийг хамгаалж, цусны эргэлтийг сайжруулж, тархийг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангах, стрессийг бууруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Бор будааны үрийн нунтаг нь витамин Е, В бүлэг, антиоксидантаар баялаг тул тархины хөгшрөлтийг удаашруулах, ой санамж, төвлөрлийг сайжруулж, тархины хүчилтөрөгчийн хангамжийг дэмжих, цусны эргэлтийг сайжруулдаг.
Тоо хэмжээ: 500мг-р 60ш шахмал /2 сарын хэрэглээ/