Vitamin houseХэмнэлт:0
Зүрхний архаг дутагдал, зүрхний хэм алдагдал, судасны хатуурал, таргалалт, цус өтгөрөлт, артерийн даралт ихсэх эмгэг, цус харвалт, харвалтын дараах үлдэц, цус харвалтаас урьдчилан сэргийлэх, харшил болон арьсны төрөл бүрийн эмгэгийн үед хэрэглэнэ.
Хэмжээ:
Манай бүтээгдэхүүн нь найрлагандаа Ко-Энзим Q10 болон Наттокиназа хамт орсон байдаг. Ко-Энзим Q10 нь зүрхний эсийг шаардлагатай энергиэр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг бол Наттокиназа нь судасны хананд үүссэн бохирдол, бүлэгнэлтийг задлаж, маш сайн цэвэрлэснээр цусны эргэлтийг сайжруулдаг. Эдгээр хоёр найрлага хамтдаа үйлчилснээр зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлж, биеийн эрч хүчийг нэмэгдүүлж, дархлааг цогцоор нь дэмждэг.
Гол үйлчилгээ:
· Ко-Энзим Q10 нь эсийн митохондрид энерги үүсгэх процессыг дэмжиж, биеийн бүх эсийг эрч хүчээр ханган зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Ядаргааг багасгаж, биеийн тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлнэ. Хүчтэй антиоксидант үйлчилгээтэй тул хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, эсийн залуужилтыг дэмжинэ. Холестерины түвшинг тэнцвэржүүлж, даралтыг бууруулан, цусны эргэлтийг сайжруулснаар зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулна.
· Наттокиназа нь судасны хананд хуримтлагдсан цусны бүлэгнэлтийг уусгаж, судасны ханыг маш сайн цэвэрлэнэ. Цусны эргэлтийг идэвхжүүлж, даралтыг зохицуулна. Харвалт, зүрхний шигдээс зэрэг ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.
Хэрэглэх заавар нь энгийн: Өдөрт нэг удаа, өглөөний хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 6-12 сар тогтмол ууна. Хлостерины хэмжээ болон зүрхний үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 6-12 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Ко-Энзим 100мг, Наттокиназа 2000FU, Чихрийн нишингийн ханд 5мг, Бор будааны үрийн ханд 2.7мг, Чидун жимсний навчны ханд 2.7мг
Хэрэглэх заалт: Зүрхний архаг дутагдал, зүрхний хэм алдагдал, судасны хатуурал, таргалалт, цус өтгөрөлт, артерийн даралт ихсэх эмгэг, цус харвалт, харвалтын дараах үлдэц, цус харвалтаас урьдчилан сэргийлэх, харшил болон арьсны төрөл бүрийн эмгэгийн үед хэрэглэнэ. Мөн өндөр настан, стрессийн түвшин өндөртэй ажил эрхэлдэг хүмүүс удаан хугацаанд эрүүл амьдралын хэв маягаа хадгалахын тулд уух хэрэгтэй.
Үйлчилгээ: Ко-Энзим Q10 нь эсийн энерги үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хүчтэй антиоксидант бөгөөд эсийн митохондрид энерги үүсгэх процессыг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Мөн хөгшрөлтийн эсрэг, бодисын солилцоог сайжруулж, эсүүдийг шинэчилж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь холестерины түвшнийг тэнцвэржүүлж, зүрхний өвчлөлөөс сэргийлэх, даралт бууруулах, цусны эргэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлэхээс гадна дархлааг сайжруулж, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг бөгөөд ядаргааг бууруулан, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Наттокиназа нь фермент бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, цусны даралтыг зохицуулах, цусны эргэлтийг нэмэгдүүлэх, цусны бүлэгнэлтийг уусгах, судасны ханыг маш сайн цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Чихрийн нишингийн хандны нунтаг нь антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна ядаргаа тайлж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сайжруулах, цусан дахь сахрын хэмжээг хянах үйлчилгээ үзүүлнэ. Бор будааны үрийн ханд нь биед энерги үүсгэх, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна. Чидун жимсний навчны хандны нунтаг нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, дархлааг сайжруулах, цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 450мг-аар 60ш капсул /2 сарын хэрэглээ/