Vitamin houseХэмнэлт:0
Түрүү булчирхайн томролын эсрэг бэлдмэл, зөөлөн капсул
Хэмжээ:
Манай бүтээгдэхүүн нь Saw palmetto жимсний ханд, цайр болон В бүлгийн витаминуудын агуулсан түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ чалх сайжруулах, биеийн эрч хүч, дархлааг сэргээх, дааврын тэнцвэрт байдлыг хангах үйлчилгээтэй органик амин дэм юм.
Гол үйлчилгээ:
· Түрүү булчирхайн томролоос үүдэлтэй шээсний зовиурыг багасгаж, шээсний урсгалыг сайжруулна.
· Тестостерон ялгаралтыг дэмжиж, бэлгийн үйл ажиллагааг сэргээх
· Биеийн эрч хүч нэмэгдүүлэх, стресс болон ядралтыг бууруулах
· Дархлааг дэмжиж, эд эсийн нөхөн төлжилт болон бодисын солилцоог сайжлуурах
Хэрэглэх заавар нь маш энгийн: Өдөрт 1 удаа, 1ш хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Тогтмол хэрэглэснээр үр дүнгээ өгдөг учраас дор хаяж 3-6 сарын турш курсээр уухыг зөвлөж байна. Эрэгтэйчүүдийн бэлгийн дааврийн үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Saw palmetto жимсний ханд(лорын хүчил) 115мг, Октакозанол 12мг, Цайр 10мг, Пантотений хүчил 5мг, Ниацин 15мг, Витамин В1 3.6мг, Витамин В2 1.4мг, Витамин В6 5мг
Хэрэглэх заалт: Шээс ойр ойрхон хүрэх, шээсэн боловч дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх, шээхэд дүлүүлэх, шээс тасалдах , шөнийн цагаар шээс хүрч босох, бэлгийн дур хүсэл буурах, хэт хурдан аль эсвэл хэт удаан дур тавих зэрэг эмгэгийн үед ууна.
Үйлчилгээ: Saw palmetto жимсний ханд(лорын хүчил) нь түрүү булчирхайн томролын эсрэг, дааврын тэнцвэрийг зохицуулах, тестостерон даавар ялгаруулахыг дэмжих, үрэвслийн эсрэг, шээсний урсгалыг сайжруулна. Октакозанол нь биеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг ба булчинг нөхөн сэргээх, ядралтаас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Цайр нь дархлааг дэмжин, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, шархны эдгэрэлтийг түргэсгэх үйлчилгээ үзүүлэхээс гадна эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийн даавар болох тестостероны нийлэгжилтийг сайжруулж, дааврын тэнцвэрт байдлыг хадгалах, эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон тоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Пантотений хүчил нь эсийн энергийн солилцоонд зайлшгүй шаардлагатай бөгөөд өөх тос, нүүрс усыг задлах үйлдэл үзүүлнэ. Мөн стресс бууруулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Ниацин нь энергийн солилцоо, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг В витамины нэг төрөл бөгөөд холестерины түвшнийг зохицуулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Витамин В1 буюу тиамин нь энергийн солилцоонд зайлшгүй шаардлагатай бөгөөд нүүрс усыг задлах, мэдрэлийн систем, тархины үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Витамин В2 буюу рибофлавин нь эрч хүч, энергийн солилцоонд оролцдог ба антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 буюу пиридоксин нь уургийн солилцоо, нейротрансмиттерийн нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай ба дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, сэтгэлийн хөдлөлийг зохицуулах, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 500мг-аар 30ш капсул /1 сарын хэрэглээ/