Манай бүтээгдэхүүн нь 5-Метилфолат буюу идэвхтэй хэлбэрийн фолийн хүчил болон В6, В12 витамины нэмэлт найрлага агуулсан, цус төлжилт, мэдрэлийн үйл ажиллагаа, үр тогтоох чадвар, ураг хамгаалах үйлчилгээтэй, биед хурдан шингэдэг идэвхитэй Фолийн хүчил юм.
Гол үйлчилгээ нь:
· 5-Метилфолат нь цусны улаан эсийн хэвийн үүсэлд зайлшгүй шаардлагатай ба жирэмсний эхний 3 сард хэрэглэхэд ургийн тархи, нуруу нугасны гаж хөгжил, цус багадлаас сэргийлнэ.
· Витамин В6, В12 нь цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлж, сэтгэл гутрал, ядаргаа, стрессийг бууруулна.
· Декстрин, эрдэнэ шиш болон цагаан будааны уураг нь эрч хүч өгч, шим тэжээл шингээлтийг сайжруулж, гэдэсний ашигтай бактери нэмэгдүүлэн дархлааг дэмжинэ.
· Какао нунтаг нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй тул эсийн хөгшрөлт, зүрх судасны эмгэг, стрессээс сэргийлж, сэтгэл санааг тогтворжуулна.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа хоолны дараа 1 ширхгийг усаар даруулж хэрэглэнэ.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 2-6 сар тогтмол ууна. Тухайн хүний биеийн байдлаас хамааран 2-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Идэвхтэй Фолийн хүчил-5-Метилфолат-620μg, Витамин В6-2.2мг, Витамин В12-2.6μg, Декстрин, Эрдэнэ шишийн уураг, Цагаан будааны уураг, Какао нунтаг
Хэрэглэх заалт: Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд, жирэмсэн үеийн цус багадалт, эмийн гаралтай цус багадалт, цусан дахь цагаан эсийн дутмагшил болон ходоодны үрэвсэл, хурц явцтай суулгалт, гэдэсний сүрьеэгийн үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Фолийн хүчил нь цусны эсийн хэвийн үүсэл, хөгжилд зайлшгүй шаардлагатай ба жирэмсний эхний 3 сард ууснаар ургийн тархи, нуруу нугасны гажгаас сэргийлэх, зүрх судасны эмгэгээс сэргийлэх, бүдүүн гэдэс, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, мөн альцгеймерийн өвчин болон зөнөгрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 нь цусан хангамж сайжруулах, уургийн солилцоо, нейротрансмиттерийн нийлэгжилтэд зайлшгүй шаардлагатай ба дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, сэтгэл хөдлөлийг зохицуулах, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Витамин В12 нь цус нөхөн төлжүүлэх, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих чухал үүрэгтэй бөгөөд энергийн солилцоо, ядаргааг тайлах үйлчилгээ үзүүлнэ. Декстрин нь гэдэс доторх ашигтай бактерийг нэмэгдүүлснээр өтгөн хатахаас сэргийлэх, биеийн эрч хүчийг нэмэх, цусан дахь сахар, холестерины хэмжээг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг нь булчингийн нөхөн сэргэлт, өсөлтөд нөлөөлдөг ургамлын уураг бөгөөд цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь амин хүчлээр баялаг, хүнсний ногооны уураг бөгөөд биед эрч хүч, энергийн солилцоог дэмжин эд эсийг энергиэр хангана. Какао нунтаг нь эсийн хөгшрөлтөөс сэргийлж, дархлааг дэмжин антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, цусны даралтыг бууруулах, сэтгэл санааг дээшлүүлэх, стресс тайлах, тархины үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 1550 мг-аар 60ш шахмал /2 сарын хэрэглээ/