Vitamin houseХэмнэлт:22,950
12 төрлийн амин дэм, 7 төрлийн эрдэс агуулсан дархлаа дэмжигч бүтээгдэхүүн
Манай бүтээгдэхүүн нь эмэгтэй хүний биеийн онцлогт тохирсон, зайлшгүй шаардлагатай, 12 төрлийн аминдэм, 7 төрлийн эрдэс бодисыг нэг дор агуулсан, солонгосын олон төрлийн ургамлын ханд, уураг, фермент, коллаген, гиалуроны хүчил зэрэг шим тэжээлийг цогцоор нь агуулсан, баялаг найрлагатай, амин дэм юм.
Гол үйлчилгээ нь:
· Эрдэс, амин дэмийн дутагдлаас сэргийлж, биеийн ерөнхий тэнцвэрийг хангах, дархлааг дэмжих, ядаргаа, сульдааг бууруулах, үс уналт, арьсны хуурайшилт, стрессийг бууруулна. Мөн жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд, жирэмсний үе болон төрсний дараа хэрэглэхэд тохиромжтой амин дэм юм.
· Витамин А, фолийн хүчил, төмөр, В12 нь цус багадалтаас сэргийлж, ургийн хэвийн хөгжлийг дэмжих, эсийн нөхөн төлжилт, нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмжинэ.
· В бүлгийн витаминууд нь мэдрэлийн систем, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, анхаарал төвлөрөл, сэтгэл санааг тогтворжуулах, PMS буюу сарын тэмдгийн өмнөх шинж тэмдгийг бууруулна.
· Витамин С, Е, Д нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд дархлааг дэмжинэ.
· Магни, цайр, селен зэрэг эрдэсүүд нь дааврын тэнцвэрийг зохицуулах, стрессийг бууруулах, арьс үсийг эрүүлжүүлэх, дархлааг идэвхжүүлнэ.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа 2 ширхэгийг хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Тухайн хүний биеийн байдлаас хамаарна. Органик амин дэм учраас 2-6 сар ууна.
Найрлага: Витамин А 470μg, Витамин В1 10мг, Витамин В2 10мг, Ниацин 10мг, Пантотен 10мг, Витамин В6 10 мг, Витамин В12 12μg, Фолийн хүчил 600μg, Биотин 30μg, Витамин С 100мг, Витамин Д 10μg/400IU/, Витамин Е 11мг, Магни 95мг, Цайр 8.5мг, Төмөр 12мг, Зэс 1.5мг, Манган 2мг, Селен 25μg, Хром 25μg, Чикориний үндэсийн хандны нунтаг, Цагаан будааны уургийн нунтаг, Шар сүүний кальци, Бага молекулт мөөгөнцрийн ханд, Хуурай сүү, Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг, Папайя хандны нунтаг, Төмсний хандны нунтаг, Витамин К1 холимог бэлдмэл, Холины битартрат, Инозит, DL-Метионин, Загасны коллаген, Garcinia Cambogia холтосны хандны нунтаг, Гиалуроны хүчлийн хольц
Хэрэглэх заалт: Эрдэс амин дэмийн дутагдлаас сэргийлэх, ядарч сульдах, үс унах, амархан стрессдэх, жирэмслэхээр төлөвлөж буй болон жирэмсний хугацаанд, төрсний дараах үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Эмэгтэй хүний биеийн онцлогт тохирсон 12 төрлийн аминдэм, 7 төрлийн эрдэс бодисыг нэг дор агуулсан мультивитамин юм. Витамин А нь нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмжих, жирэмсэн үед ургийн хөгжлийг дэмжих, бие махбод дахь эсийн нөхөн төлжилтийг дэмжиж хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих, нүдний харааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Витамин В1 нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, энергийн солилцоог идэвхжүүлж, ядаргаа тайлах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжиж, стрессийг бууруулах, анхаарал төвлөрлийг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Витамин В2 нь арьс, салст бүрхэвчийг эрүүлжүүлж, эсийн нөхөн төлжилт, өсөлтийг дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Мөн төмрийн солилцоог дэмжиж цус багадалтаас сэргийлэх үйлчилгээтэй. Ниацин (витамин В3) нь холестерины хэмжээг зохицуулах, зүрх судасны үйл ажиллагаа, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлэхээс гадна стрессийг бууруулна. Пантотений хүчил (витамин В5) нь биед энерги үүсгэх, өөх тосны солилцоог дэмжиж, ядаргаа тайлах, жин бууруулах, стресс бууруулах, арьс, үсний эрүүл байдлыг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 нь гормоны тэнцвэрийг зохицуулж, сарын тэмдгийн өмнөх синдромын (PMS) шинж тэмдгийг намдааж, сэтгэл санааны тогтвортой байдал, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн дархлааг бэхжүүлж, уургийн солилцоо, цусны улаан эсийн ялгаруулалтад оролцоно. Витамин В12 нь цусны улаан эсийн тоог нэмэгдүүлж, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж, цус багадалтаас сэргийлж, эрч хүчийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна эсийн хуваагдал, ДНХ-ийн нийлэгжилтэд оролцож, арьс, үсийг эрүүл байдлыг хангах чухал үйлчилгээтэй. Фолийн хүчил нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ялангуяа нөхөн үржихүй, жирэмслэлт зэрэгт маш чухал бөгөөд ургийн улаан хоолойн төрөлхийн гажгаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой ба цусны улаан эсийн тоог нэмэгдүүлэх, цус багадалтаас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, энергийн солилцоог дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Биотин нь мэдрэл болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцох, биеийг энергиэр хангах, арьс, үсийг гялалзсан, бат бөх байлгах үйлчилгээтэй. Витамин С нь эсийг гэмтээхээс сэргийлэх, цус багадалтаас урьдчилан сэргийлэх хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд төмрийг шингээхэд оролцох, судасны хана бэхжүүлэх, арьс цайруулах, дархлаа сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь яс, шүдний бат бөх байдлыг хангах, кальци, фосфорыг шингээх, ясны сийрэгжилтээс сэргийлэх, дархлаа сэргээх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Витамин Е нь антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна, дархлаа дэмжих, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Магни нь булчин, мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулж, ясны эрүүл бүтцийг хадгалж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлэхээс гадна стресс, сэтгэл түгшүүр, сарын тэмдгийн өмнөх синдром(PMS) шинж тэмдгийг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Цайр нь бодисын солилцоо болон хоол боловсруулах үйл ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагаа, эсийн хэвийн хуваагдал, оюун ухааны чадварыг дэмжих, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах, дархлааны эсийн хөгжил зэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд дархлаа дэмжих, үс уналтаас сэргийлнэ. Мөн арьсны үрэвсэлт өвчин болон харшлын үед арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, амьсгалын замын халдвараас сэргийлэх, төрөл бүрийн шархны эдгэрэлтийг түргэсгэх, суулгалтыг зогсоох үйлчилгээтэй. Төмөр нь цусан дахь хүчилтөрөгчийг тээвэрлэх, цус багадалтаас урьдчилан сэргийлэх, дархлааны үйл ажиллагааг дэмжиж, энергийн түвшнийг хадгалах, бие бялдрын чийрэгжилтийг хангах үйлчилгээ үзүүлнэ. Зэс нь төмрийг шингээх, цусны улаан эсийн тоог нэмэгдүүлэх, мэдрэл болон дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Манган нь ясны эдийг дэмжиж, эсийг гэмтээхээс сэргийлнэ. Мөн нүүрс ус, өөх тосны солилцоонд оролцдог бөгөөд дархлааг сэргээх үйлчилгээтэй. Селен бамбай булчирхайн үйл ажиллагааг зохицуулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, дархлаа тогтолцоог дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Хром нь инсулины үйл ажиллагааг дэмжих, цусан дахь сахрын хэмжээг зохицуулж, бодисын солилцоог сайжруулах, энергийн солилцоог зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Чикориний үндсийн хандны нунтаг нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг дэмжих, дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь үенд шаардлагатай амин хүчлээр хангаж, мөгөөрсний эдийг бэхжүүлж, булчин, үе мөчийг дэмжиж, уян хатан байдлыг хангах үйлчилгээтэй. Шар сүүний кальци нь нь шингээлт сайтай бөгөөд яс, шүдний бат бөх байдлыг хадгалах үйлчилгээтэй. Бага молекулт мөөгөнцрийн ханд нь эдийн нөхөн төлжилтийг дэмжих, эрдсээр хангах үйлчилгээ үзүүлнэ. Хуурай сүү нь уураг, кальцаар баялаг тул, ясны эрүүл бүтцэд нөлөөлж бат бөх байдлыг хадгалах үйлчилгээтэй. Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг нь энергийн солилцоонд оролцдог ургамлын гаралтай уураг бөгөөд булчингийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Папайя хандны нунтаг нь хоол боловсруулах фермент болох папаин агуулсан бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Төмсний хандны нунтаг нь нүүрс ус, эслэгээр баялаг тул эрч хүч өгч, энергиэр хангах, ядралтаас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Витамин К1 холимог бэлдмэл нь цусны бүлэгнэлтэд оролцдог ба цус алдалтаас сэргийлнэ. Холины битартрат нь тархины үйл ажиллагааг сайжруулж, элэгний эрүүл мэндийг дэмжинэ. Инозит нь мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, дааврыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. DL-Метионин нь антиоксидант үйлчилгээтэй ба элэгний үйл ажиллагааг дэмжих амин хүчил юм. Загасны коллаген нь арьс, үе мөчний эрүүл мэндийг дэмжих, арьсны уян хатан байдлыг хадгалах үйлчилгээ үзүүлнэ. Garcinia Cambogia холтосны хандны нунтаг нь өөх тосны хуримтлалыг задлах, жин бууруулах үйлчилгээтэй. Гиалуроны хүчлийн хольц нь арьсны чийгшил, үе мөчний уян хатан чанарыг хангах үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 1100мг-р 120ш шахмал /2 сарын хэрэглээ/