Vitamin houseОРГАНИК АЛИМ, ЛУУВАН, ХҮРЭН МАНЖИНГИЙН ABC ЖҮҮС (Apple–Beet–Carrot)
Хайрцагтаа 30 ширхэгтэй органик, нэмэлт сахаргүй цэвэр шүүс
Бүтээгдэхүүний тайлбар
Найрлага: Органик алимны өтгөрүүлсэн шүүс 9,78%, Органик луувангийн өтгөрүүлсэн шүүс 9,78%, Органик улаан манжингийн өтгөрүүлсэн шүүс 3,26%
Хэрэглэх заалт: Дархлаа суларсан, хүүхдийн өсөлт хөгжилт хоцрох, жин багатай, хоолны дуршилгүй, ойр ойрхон ханиад хүрэх, харшилтай болон харшилд өртөмтгий, өтгөн хаталттай болон гэдэсний хямрал, үрэвсэлт өвчин, тархины цусан хангамж дутагдал, цус багадалт, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Үйлчилгээ: А-Apple (Алим) нь нь байгалийн гаралтай полифенол, витамин C болон калиар баялаг ба Полифенол нь эсийг исэлдлийн стрессээс хамгаалж, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Витамин C нь дархлааны эсийн үйл ажиллагааг идэвхжүүлж, халдварын эсрэг биеийн хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ. Кали нь эсийн дотор болон гаднах орчны ионы тэнцвэрийг зохицуулж, мэдрэл-булчингийн хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээтэй. Алимны шүүс нь хүүхдийн өдөр тутмын шингэний хэрэгцээг нөхөж, өсөлт хөгжилд шаардлагатай шим тэжээлээр хангана. B-Beet (Хүрэн манжин) нь фолат, кали, байгалийн нитрат болон беталаин хэмээх ховор төрлийн антиоксидантаар баялаг ба Фолат нь ДНХ-ийн нийлэгжилт болон эсийн шинэчлэлд оролцдог тул өсөж хөгжиж буй хүүхдийн хувьд зайлшгүй шаардлагатай. Байгалийн нитрат нь бие махбодод азотын ислээр хувирч, цусны эргэлт болон хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг сайжруулах үйлчилгээтэй тул идэвхтэй хөдөлгөөнтэй, гадаа тоглож гүйдэг хүүхдийн тэсвэр болон биеийн ажиллах чадварыг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. C-Carrot (Лууван) бета-каротины гол эх үүсвэр бөгөөд бие махбодод витамин А болж нийлэгждэг. Витамин А нь харааны хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ арьс болон салст бүрхүүлийн хамгаалалтын үүргийг гүйцэтгэнэ. Луувангийн кали нь мэдрэлийн сэрэл дамжуулалт, булчингийн агшилтыг зохицуулдаг тул өсвөр насны хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих ач холбогдолтой. Мөн эслэгийн агууламж нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах тогтолцоог сайжруулах үйлчилгээтэй. ABC хослол (Алим, Хүрэн манжин, Лууван) зохистой хослол нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээт шим тэжээлийг байгалийн эх үүсвэрээс авах боломжийг бүрдүүлж, өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.
*Энэхүү бүтээгдэхүүн нь органик тариалангийн стандартын дагуу, химийн бордоо, пестицид болон генетикийн хувьд өөрчилсөн организм (ГМО) ашиглалгүйгээр тариалсан түүхий эдээр үйлдвэрлэгдсэн болно.
* Нэг хайрцаг (30 уут) жүүс нь 1.1 кг шинэ алим идсэнтэй ижил шим тэжээлтэй юм.
Тоо хэмжээ: 70мл 30ш шингэн шүүс / Хайрцагтаа 30 ширхэгтэй /