Бүтээгдэхүүн
Vitamin house

Хүүхдийн нүд хамгаалах витамин

75,000

Дэлгэцийн хамааралтай, өдөрт 3-аас дээш цаг дэлгэц үздэг, ойрын болон холын хараа муудах, төрөл бүрийн шалтгаант харааны алдагдал, тахиан сохор өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 1-ээс дээш насны бүх хүүхэд уухад тохиромжтой.

Бүтээгдэхүүний код: B002
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Найрлага: Цайр, Бетта каротин /Провитамин А/ 10%, Сүүний нунтаг, Ксилитол, Цагаан будааны уургийн нунтаг, Нимбэгний хандны нунтаг, Жүржийн нунтаг, Хөвөн үрийн тосны нунтаг, Ферментийн аргаар боловсруулсан stevia, Долоон төрлийн жимсний холимог нунтаг, Гүмэн эртний эмийн ургамал, Индиан гүзээлзгэнэ буюу амла

Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 1 ширхгийг хоолны дараа усаар даруулж ууна. *Жүржний амттай.

Үйлчилгээ: Цайр нь нүдний торлог бүрхэвчийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй бөгөөд харааны мэдрэлийн дамжуулалтыг дэмжиж, нүдний эсийн дархлааг дэмжихээс гадна хүүхдийн арьсыг хамгаалах, ялангуяа үрэвслийн эсрэг, шархны эдгэрэлтийг түргэсгэх, дархлааны системийг идэвхжүүлэх, эсийн өсөлтийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Бетта каротин /Провитамин А нь луувангийн ханднаас гарган авсан ба биед А аминдэм болж хувирч, хүүхдийн нүдний харааны үйл ажиллагааг дэмжих, нүдний торлог бүрхэвч, эвэрлэг бүрхэвчийг эрүүлжүүлэх, нүдний ядаргааг багасгах, хараа тогтворжуулах, ойрын болон холын харааг сайжруулах, төрөл бүрийн шалтгаант харааны алдагдлаас урьдчилан сэргийлэх, тахиан сохор өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Сүүний нунтаг нь уураг, кальци, А аминдэмээр баялаг тул хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжиж, нүдний салст бүрхэвчийг хамгаалах үйлчилгээтэй. Ксилитол хүүхдийн амны хөндийн нянг устгах, шүд цоорлын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээтэй ба хоол боловсруулах үйл ажиллагаанд ачаалал өгөхгүй тул хүүхдэд элсэн чихэрны оронд орлуулсан найрлага юм. Цагаан будааны уургийн нунтаг нь хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, шим тэжээлээр хангах, хүүхдийн өсөлт, булчингийн хөгжлийг дэмжинэ. Лемоны хандны нунтаг нь С аминдэмээр баялаг тул антиоксидант үйлчилгээ үзүүлж, нүдний эсийг чөлөөт радикалаас хамгаална. Жүржийн нунтаг С аминдэм болон флавоноид ихтэй тул нүдний цусны бичил эргэлтийг дэмжиж, нүдний ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлнэ. Хөвөн үрийн тосны нунтаг нь хүүхдийн арьс, хумсны бүтцийг нөхөн сэргээх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна шим тэжээлээр хангана. Ферментийн аргаар боловсруулсан steviaнь байгалийн орлуулах чихэр бөгөөд хүүхдийн цусан дахь сахрын хэмжээг огцом өсгөдөггүй, шүд цооролт үүсэхээс сэргийлдэг, бараг илчлэггүй тул илүүдэл энергиэс сэргийлдэг. Долоон төрлийн жимсний холимог нунтаг нь бөөрөлзгөнө, үхрийн нүд, нэрс, гүзээлзгэнэ, хад, цангис, акай жимс зэрэг 7-н төрлийн жимсний шим тэжээлийг нэгтгэж, хүүхдийн дархлааг сэргээх, эд эсийг шим тэжээлээр хангах, нүдний эрүүл мэнд, тархины хөгжил, арьсыг хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Гүмэн эртний эмийн ургамал нь нүдний өвчнийг намжаахад хэрэглэж ирсэн эмийн ургамал бөгөөд нүдийг цэвэршүүлж, хуурайшилт болон улайх шинж тэмдгийн эсрэг үйлчилнэ. Индиан гүзээлзгэнэ буюу амла нь С аминдэм болон полифенолоор баялаг тул хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлэн нүдний хөгшрөлт, торлогийн гэмтлээс сэргийлнэ.


Төстэй бүтээгдэхүүн

Цааш үзэх