Vitamin houseДэлгэцийн хамааралтай, дархлаа суларсан, амархан ханиад хүрэх, суулгалт, арьсны төрөл бүрийн идээт үрэвсэл, өсвөр насны хүүхдийн насны онцлогийн үед гарах өөрчлөлт, батгашилтийн үед хэрэглэнэ. 1-ээс дээш насны бүх хүүхэд уухад тохиромжтой.
Манай бүтээгдэхүүн нь хүүхдийн дархлааг дэмжих, өсөлт хөгжил болон, оюун ухааны чадварыг дэмжих, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах, дархлаа дэмжих, мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй Цайр, Витамин С, Витамин Д, В бүлгийн витаминууд болон байгалын ургамлууд орсон дархлаа дэмжих 100% органик амин дэм юм. Дархлаа султай, ойр ойрхон ханиад хүрдэг, суулгалттай, арьсны үрэвсэл, батгашилттай, дэлгэцийн хэрэглээ өндөр хүүхдэд онцгой тохиромжтой. Өсвөр насны хүүхдийн насны онцлогийн үед илрэх өөрчлөлт, стресс, арьсны асуудал зэрэгт зайлшгүй хэрэглэнэ.
Гол үйлчилгээ нь:
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 2 удаа, хоолны дараа 1 ширхэгээр усаар даруулж хэрэглэнэ.
1 наснаас дээш бүх хүүхдэд тохиромжтой. *Гүзээлзгэний амттай, хүүхдэд уухад таатай.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа тогтолцооны үйл ажиллагаа, тухайн хүүхдийн биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Цайр 8мг, Витамин С 60мг, Витамин Д25μg/1000IU/, Витамин В1, Витамин В2, Витамин В6, Никотиний хүчил, Цагаан будааны уургийн нунтаг, Гүзээлзгэнийн нунтаг, Хөвөн үрийн тосны нунтаг, Ферментийн stevia, усгүй нимбэгийн хүчил, Ангир уургийг нь нунтаг, Далайн байцаа кальци, Магнийн исэл, Чихэр өвсний баяжмалын нунтаг, Улаан хүн орхоодойн баяжмалын нунтаг
Хэрэглэх заалт: Дэлгэцийн хамааралтай, дархлаа суларсан, амархан ханиад хүрэх, суулгалт, арьсны төрөл бүрийн идээт үрэвсэл, өсвөр насны хүүхдийн насны онцлогийн үед гарах өөрчлөлт, батгашилтийн үед хэрэглэнэ. 1-ээс дээш насны бүх хүүхэд уухад тохиромжтой.
Үйлчилгээ: Цайр нь бодисын солилцоо болон хоол боловсруулах үйл ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагаа, эсийн хэвийн хуваагдал, оюун ухааны чадварыг дэмжих, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулах, дархлааны эсийн хөгжил зэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд дархлаа дэмжих, үс уналтаас сэргийлнэ. Мөн арьсны үрэвсэлт өвчин болон харшлын үед арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, амьсгалын замын халдвараас сэргийлэх, төрөл бүрийн шархны эдгэрэлтийг түргэсгэх, суулгалтыг зогсоох үйлчилгээтэй. Витамин С нь амьсгалын замын үрэвсэл, ханиад гэх мэт амьсгалын дээд замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, шархны эдгэрэлтийг түргэсгэх, эсийг гэмтээхээс сэргийлэх, цус багадалтаас урьдчилан сэргийлэх хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд төмрийг шингээхэд оролцох, дархлаа сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь кальцийг шингээж, ясны хөгжлийг дэмжиж араг ясны өсөлтийг дэмжинэ. Мөн дархлааны системийг идэвхжүүлж, рахитаас сэргийлэх, диатез, экзем, харшлын эсрэг, төрөл бүрийн хавдар болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Витамин В1 нь хүүхдийн энергийн эх үүсвэр болдог ба мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх ба тархи, булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, анхаарал төвлөрөл, ой санамж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, биед шим тэжээлийг шингээх, өсөлт, хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Витамин В2 нь арьс, нүд, салст бүрхэвчийн эрүүл байдлыг хадгалах, мэдрэлийн болон дархлааны системийг дэмжих, антиоксидант үйлчилгээ үзүүлэх бөгөөд бие дэх чөлөөт радикалууд гадагшлуулах, хэвийн өсөлт хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 нь хүүхдийн тархины үйл ажиллагаа, мэдрэлийн системийг хөгжүүлэх, дархлааг бэхжүүлж, уургийн солилцоог дэмжих, сэтгэл хөдлөлийг зохицуулах, анхаарал төвлөрлийг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Никотиний хүчил нь тархи, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулж, эсийн хэвийн өсөлтийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, шим тэжээлээр хангах, хүүхдийн өсөлт, булчингийн хөгжлийг дэмжинэ. Гүзээлзгэнийн нунтаг нь байгалийн цэвэр хатаасан нунтаг ашиглан амт оруулсан. Хөвөн үрийн тосны нунтаг нь хүүхдийн арьс, хумсны бүтцийг нөхөн сэргээх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна шим тэжээлээр хангана. Ферментийн аргаар боловсруулсан stevia нь байгалийн орлуулах чихэр бөгөөд хүүхдийн цусан дахь сахрын хэмжээг огцом өсгөдөггүй, шүд цооролт үүсэхээс сэргийлдэг, бараг илчлэггүй тул илүүдэл энергиэс сэргийлдэг. Усгүй нимбэгийн хүчил нь хүүхдэд энерги үүсгэх, бие махбод дахь хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалахад тусалдаг органик хүчлийн үүрэг гүйцэтгэнэ. Ангир уураг нь хүүхдийн хэвийн өсөлтийг дэмждэг хамгийн чухал уураг бөгөөд гэдэсний эсийн өсөлтийг дэмжиж, гэдэсний ханыг бэхжүүлж, хоол боловсруулах замын халдвараас сэргийлдэг. Далайн байцаа кальци, Магнийн исэл, Чихэр өвсний баяжмалын нунтаг нь дархлаа сэргээх, антиоксидант үйлчилгээ үзүүлэх, булчин, яс, шүдийг бэхжүүлэх, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Улаан хүн орхоодойн баяжмалын нунтаг нь антиоксидантаар баялаг ба эсийг хамгаалж, ядаргаа сэргээж, анхаарал төвлөрөлт, суралцах чадварыг сайжруулж, хүүхдийн бие махбодын эсэргүүцлийг нэмэгдүүлж, гадаад орчинд дасан зохицох чадварыг сайжруулах, хүүхдийн дархлааг бэхжүүлж, биеийн хүчийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ.