Vitamin houseХэмнэлт:0
Нүдний тэжээл, зөөлөн капсул
Хэмжээ:
Манай бүтээгдэхүүн нь харааны үйл ажиллагааг дэмждэг Лютейн, Бетта-каротин, Омега-3, нэрс болон олон төрлийн жимсний баяжмал, эрдэс витаминаар баяжуулсан тусгай найрлагатай органик амин дэм юм.
Гол үйлчилгээ:
· Нүдийг хэт ягаан туяа болон цэнхэр гэрлийн гэмтлээс хамгаална.
· Нүдний ядаргааг тайлж, хуурайшилтыг бууруулж чийгшүүлнэ.
· Хараа муудах, болор цайх, шар толбо өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
· Шөнийн хараа болон холын харааг сайжруулж, нүдний торлог бүрхэвчийн үйл ажиллагааг дэмжинэ.
· Мөн хөгшрөлттэй холбоотой нүдний өөрчлөлтөөс хамгаалж, цусны эргэлтийг сайжруулдаг.
Хэрэглэх заавар нь маш энгийн: Өдөрт 1 удаа, 1 ширхэгийг усаар даруулж ууна. Өдөр бүр тогтмол уух нь нүднийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Нүд хуурайших, улайх, хараа бүдгэрэх, болор цайх, нүдний даралт ихсэх зэрэгт тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Лютейн 20мг, Беттакаротин 1мг, Сeлeн 55uq, Цайр 3.2мг, Витамин В2 1.4мг, Витамин В6, Витамин В1, Кальцийн D-глюкарат, Цэвэршүүлсэн тос EPA+DHA омега-3, Усан үзмийн үрийн тос, Шар буурцгийн лецитин, Нэрсний баяжмалын нунтаг, Долоон төрлийн жимсний холимог нунтаг, Гематококкийн ханд, Cassia chinensis хандны нунтаг, Бокбунжа хандны нунтаг
Хэрэглэх заалт: Нүдний эвэрлэг бүрхэвчийн хуурайшил, нүд улайх хам шинж, хараа аажим болон богино хугацаанд алдагдах, нүдний гэмтлүүд, болор цайх, нүдний эвэрлэг ба салст бүрхүүлийн үрэвсэл, нүдний даралт ихсэлтээс сэргийлэх, нүдний өөхлөлт зэргийн үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Лютейныг Мариголд цэцгийн ханднаас гаргаж авсан ба хүчтэй антиоксидант шинж чанар нь нүдний торлог бүрхэвчийн толбонд агуулагдаж, нүдийг хэт ягаан туяа, цэнхэр гэрлээс хамгаална. Мөн холын харааг сайжруулж, хөгшрөлтийн улмаас хараа муудахаас сэргийлж, нүдний ядаргаа тайлах, нүдний цагаан дээр өөхлөлт үүсэхээс сэргийлэх, нүд хуурайших эмгэгээс сэргийлж нүдийг чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Беттакаротин нь А аминдэмийн урьдал бөгөөд бие махбодод А аминдэм болж хувирч, холын харааг сайжруулах шаардлагатай родопсиныг ялгаруулах, шөнийн харалган байдлаас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн антиоксидант шинж чанар нь нүдний исэлдэлтийн гэмтэл, шар толбо зэрэг насжилттай холбоотой хараа муудахаас сэргийлэх үйлчилгээтэй. Селен нь хүчтэй антиоксидант бөгөөд нүдний эсийг гэмтээхээс сэргийлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна, Е витаминтай хамт нүдийг хамгаалж, хараа муудахаас сэргийлэх чухал үүрэгтэй. Цайр нь торлог бүрхэвчийн үйл ажиллагааг дэмжиж, антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна дархлаа сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Витамин В2 нь нүдний ядаргаа багасгаж, нүдний үрэвслийн эсрэг, гэрлийн мэдрэмтгий байдлаас сэргийлэх, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 нь мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж, уураг, нүүрс ус, өөх тосны солилцоонд оролцдог. Нүдний эсийг хамгаалж, торлог бүрхэвчийн эрүүл байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Витамин В1 нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, энергийн солилцоог идэвхжүүлж, нүдний ядаргаа тайлах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжиж, стрессийг бууруулах, анхаарал төвлөрлийг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Кальцийн D-глюкарат нь кальци, глюкарины хүчлийг хослуулсан нэмэлт найрлага бөгөөд биеэс хорт нэгдлийг гадагшлуулж, хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна элэгний үйл ажиллагааг дэмжиж, дааврын тэнцвэрийг хадгалах, антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Цэвэршүүлсэн тос EPA+DHA омега-3 нь нүдний үрэвслийн эсрэг, хараа муудахаас сэргийлэх, ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлэхээс гадна нүдний эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд торлог бүрхэвч, тархинд зайлшгүй шаардлагатай шим тэжээл юм. Усан үзмийн үрийн тос нь усан үзмийн үрээс гаргаж авсан ургамлын тос бөгөөд омега-6 тосны хүчил болох линолийн хүчлээр баялаг ба антиоксидант үйлчилгээтэй, нүдний эсийг хамгаалж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Шар буурцгийн лецитин нь шар буурцгаас гаргаж авсан лецитиний найрлага бөгөөд голчлон фосфолипид, тосны хүчлүүдээс бүрддэг ба нүдний эсийн мембраныг хамгаалах, нүдний эрүүл мэндийг дэмжиж, нүдний ядаргаа тайлах үйлчилгээтэй. Нэрсний баяжмалын нунтаг нь антоцианин хэмээх антиоксидантаар баялаг бөгөөд нүдний торлог бүрхэвчийг хамгаалж, цусны эргэлтийг сайжруулдаг. Антоцианин нь нүдний ядаргаа тайлах, харааг хамгаалах, хөгшрөлтийн улмаас хараа муудахаас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Долоон төрлийн жимсний холимог нунтаг 7-н төрлийн жимсний шим тэжээлийг нэгтгэж гаргаж авсан баяжуулсан нунтаг юм. Эдгээр жимс нь нүдний торлог бүрхэвч болон цусны судсыг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна хүчтэй антиоксидант үйлчилгээтэй. Нэрс нь холын харааг хамгаалж, нүдний ядаргаа тайлна. Бөөрөлзгөнө нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, нүдний эрүүл мэндийг хадгална. Цангис ба гүзээлзгэнэ нь антиоксидант шинж чанараараа нүдний үрэвслийг эсрэг эсийг гэмтээхээс сэргийлнэ. Acai Berry нь нүдний эрүүл мэндийг дэмжих хүчтэй антиоксидантаар хангана. Үхрийн нүд нь нүдний торлог бүрхэвчийг хамгаалж, хараа муудахаас сэргийлнэ. Гематококкийн ханд нь нүдний ядаргааг тайлж, үрэвслийн эсрэг, эсийг гэмтээхээс сэргийлдэг. Астаксантин нь бусад антиоксидантуудаас илүү хүчтэй нөлөө үзүүлдэг тул нүдний хөгшрөлт, хараа муудахаас сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Cassia chinensis хандны нунтаг нь нүдний хуурайшилтын эсрэг, харааны үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Бокбунжа хандны нунтаг нь нүдний цусны эргэлтийг сайжруулах, дархлааг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг, цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 1000мг-аар 60ш капсул /2 сарын хэрэглээ/