Vitamin houseӨндөр тунтай биотин *2 сарын хэрэглээ
Манай бүтээгдэхүүн нь үс уналт, хугарал, хуурайшилтыг багасгах, ургалтыг нэмэгдүүлэх, хуйхны эрүүл мэндийг дэмжих, арьс, хумсны бат бөх байдлыг сайжруулах, стресс болон дааврын тэнцвэр алдалтаас үүдэлтэй үс уналтаас сэргийлэх өндөр үр дүнтэй, Биотин, Селен, L-цистин, OB шар айргийн ханд болон олон төрлийн ургамал агуулсан 100% органик амин дэм юм.
Гол үйлчилгээ:
· Биотин нь үс, арьс, хумсны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай аминдэм бөгөөд кератины нийлэгжилтийг идэвхжүүлж, үсний үндсийг бэхжүүлж, унахаас сэргийлдэг. Мөн арьсны уян хатан чанарыг хадгалж, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж, үс, хумсны бат бөх байдлыг нэмэгдүүлдэг.
· Селен нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй ба чөлөөт радикалаас үсний булцууг хамгаалж, үсийг эрүүл ургахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн арьсны үрэвслийг бууруулж, хумсны бүтцийг сайжруулан, дархлааг дэмждэг.
· OB шар айргийн ханд нь амин хүчил, эрдэс бодисоор баялаг тул үс уналтыг багасгаж, хуйханд цусны эргэлтийг сайжруулж, үсний ургалтыг дэмжинэ.
· L-цистин нь үсний кератины нийлэгжилтэд оролцдог амин хүчил бөгөөд үс уналтаас сэргийлж, ургалтыг хурдасгана. Мөн арьс, хумсны гэмтлийг нөхөн сэргээж, антиоксидант үйлдэл үзүүлдэг.
· Бусад ургамлын гаралтай уургууд нь үс, арьс, хумсны эдийг тэжээлээр хангаж, бат бөх чанарыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх, дархлааг идэвхжүүлэх үүрэгтэй.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа 1 ширхэгийг хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Биотин 5000μg, Сeлeн 55μg, OB шар айргийн ханд 500мг, L-цистин 20мг, Вандуйн уураг 20мг, Цагаан будааны уургийн нунтаг, Шар сүүний кальци, Загасны коллаген, Хөвөн үрийн тосны нунтаг, Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг, Rhodiola ханд, Пантотений хүчил
Хэрэглэх заалт: Хумс хугарах, үс унах, үсний ургалт удаашрах, арьс өнгөө алдах, үрчлээтэх, амархан ядрах, арьсны тууралт зэргийн үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Биотин нь арьс, үс, хумсны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба кератины нийлэгжилтийг дэмжиж, үсний өсөлт, уналтаас сэргийлдэг. Мөн арьсны уян хатан байдлыг хадгалж, үрэвслийн эсрэг, үс, хумсны бат бэх байдлыг хангаж, үс ургалтыг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Селен нь үс унахаас сэргийлж, үсний эрүүл байдлыг хадгалах хүчтэй антиоксидант үйлдэлтэй бөгөөд чөлөөт радикалуудыг устгаж, үсний булцууг гэмтэхээс хамгаалснаар үсийг эрүүл ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн арьс, хумсны эрүүл байдлыг хадгалж, дархлааг сэргээж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. OB шар айргийн ханд нь бага молекул жинтэй, амин хүчил, эрдэс бодисоор баялаг ба үс уналтын эсрэг хүчтэй үйлдэл үзүүлнэ. Уураг нь үсний үндсийг бэхжүүлж, үсийг амархан хугарах, унахаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулж хуйханд хүчилтөрөгч, шим тэжээлийн хангамжийг нэмэгдүүлж, үсний эрүүл ургалтыг дэмжинэ. Үүнээс гадна антиоксидант нөлөөгөөр үсний гялалзах, уян хатан байдлыг нэмэгдүүлнэ. L-цистин нь амин хүчил бөгөөд үс уналтаас урьдчилан сэргийлж, үсний кератины нийлэгжилтийг дэмжиж үсний ургалтыг дэмждэг. Үүнээс гадна антиоксидант үйлдэлтэй ба арьс, хумсны гэмтлийг нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Вандуйны уураг нь хуйхны цусны эргэлтийг дэмжиж, үсний бат бөх чанарыг нэмэгдүүлж, үс уналтыг багасгахаас гадна арьс, хумсны үрэвслийн эсрэг, дархлааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь үс уналтын эсрэг амин хүчлийг агуулдаг ба үс, хумс, арьсыг тэжээлээр хангадаг ба үсний бат бөх чанарыг нэмэгдүүлэх, арьс, хумсыг бат бөх болгох, үрэвслийн эсрэг, дархлааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Шар сүүний кальци нь үсний ургалтыг дэмжиж, үс унахаас сэргийлэх, хуйхыг гэмтэхээс сэргийлэх, арьсны уян хатан чанарыг дэмжих, булчингийн үйл ажиллагаа, зүрхний үйл ажиллагааг дэмжих, ясны нягтралыг хадгалах зэрэг чухал үйлчилгээ үзүүлнэ. Загасны коллаген нь үсийг бэхжүүлж, хуйханд цусны эргэлтийг нэмэгдүүлэх, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна үе мөчний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Хөвөн үрийн тосны нунтаг нь арьс, хумсны бүтцийг нөхөн сэргээх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна шим тэжээлээр хангана. Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг нь үсийг бэхжүүлж, үс уналтыг зогсоох үйлдэлтэй ба арьс, хумсны бүтцийг нөхөн сэргээх, үс ургахад шаардлагатай амин хүчлийг нийлүүлж үс унахаас сэргийлнэ. Rhodiola ханд нь стрессийг бууруулж, гормоныг тэнцвэржүүлж, үс унахаас сэргийлдэг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, үсний өсөлтийг нэмэгдүүлнэ. Пантотений хүчил нь В бүлгийн витамин бөгөөд үс унахаас сэргийлж, үсний өсөлт, хуйхны эрүүл мэндийг дэмждэг. Энэхүү найрлага нь стрессийг бууруулж, гормоныг тэнцвэржүүлснээр үс уналтыг бууруулж, энергийн солилцоог дэмжих үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 1000мг-аар 60ш шахмал /2сарын хэрэглээ/