Vitamin houseКоллаген дутагдах, арьс хуурайших, өнгө алдах, арьсны уян хатан чанар буурах, сэвх нөсөө толбо үүсэх, арьс үрчлээтэх, унжилт үүсэх, хөнгөн болон хүнд хэлбэрийн батгашилт, мөн эдгээр шинж тэмдэг үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Манай бүтээгдэхүүн нь өндөр тунт загасны коллаген, гиалуроны хүчил, витамин C, нимбэгийн нунтаг, зуун настын ханд зэрэг байгалийн гаралтай, үе мөчний эрүүл мэндийг дэмжих, арьсны уян хатан байдлыг сэргээж, хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулж, коллаген болон чийгийг нөхөн сэргээх зориулалттай органик амин дэм юм.
Гол үйлчилгээ:
· Өндөр тунт загасны коллаген нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг чийгшүүлэх, өнгийг сэргээх, үрчлээ болон нөсөө толбыг багасгах үйлчилгээтэй.
· Арьсны гүн давхаргад чийг хадгалж, хуурайшилт, унжилтаас сэргийлнэ.
· Үе мөчний холбогч эдийн уян хатан байдлыг сайжруулж, өвдөлт намдаах, хөдөлгөөний уян хатан байдлыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
· Витамин C нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй тул биеэс хорт бодис гадагшлуулж, коллаген нийлэгжилтийг дэмжиж, арьсыг дотроос нь эрүүлжүүлнэ.
· Гиалуроны хүчил нь өөрийн жингээс 1000 дахин их ус хадгалах чадвартай тул арьсанд гүн чийгшил өгч, үрчлээ үүсэхээс сэргийлдэг.
· Нимбэгийн нунтаг болон зуун настын ханд нь дархлааг дэмжиж, арьсны үрэвслийг намдааж, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа 1 ширхгийг усаар даруулан ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6сар тогтмол ууна. Тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно. *Тогтмол хэрэглэснээр арьсны уян хатан чанар сайжирч, өнгө сэргэж, хуурайшилт, үрчлээ, нөсөө толбо багасах үр дүнтэй. Мөн арьсны гоо сайхныг дотроос нь нөхөн сэргээж, эрүүл, залуу төрхийг хадгалахад тусална.
Найрлага: Өндөр тунт загасны коллаген 75%, Витамин С 1.5%, Нимбэгийн нунтаг, Гиалурины хүчил, Зуун настын ургамал.
Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 1 уутыг усаар даруулж ууна.
Хэрэглэх заалт: Коллаген дутагдах, арьс хуурайших, өнгө алдах, арьсны уян хатан чанар буурах, сэвх нөсөө толбо үүсэх, арьс үрчлээтэх, унжилт үүсэх, хөнгөн болон хүнд хэлбэрийн батгашилт, мөн эдгээр шинж тэмдэг үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Үйлчилгээ: Өндөр тунт загасны коллаген нь арьсны уян хатан чанарыг хангах, арьсанд чийг өгч, арьсны өнгийг сэргээх, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, сэвх нөсөө толбыг бүдгэрүүлэх, арьсны үрчлээг багасах, арьсны уян хатан байдлыг хадгалах үйлчилгээ үзүүлнэ. Мөн үе мөчний холбогч эдийн уян хатан байдлыг хангах, өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлнэ. Витамин С нь бие махбодод хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлж биеэс хорт нэгдлүүдийг гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Коллаген болон гиалуроны хүчлийн нийлэгжилтийг дэмжин, хялгасан судас гэмтэхээс сэргийлж, цусны даралт ихсэхээс сэргийлнэ. Мөн цусан дахь холестерины хэмжээг бууруулах, сахрын хэмжээг зохицуулах, чөлөөт радикал болон хүчилтөрөгчийн идэвхтэй радикалуудын исэлдэлтийг саармагжуулна. Бодисын солилцоог дэмжин бие махбодод төмрийн шимэгдэлтийг сайжруулна. Холбогч эдийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, дархлааг сайжруулна. Нимбэгийн нунтаг нь дархлааг дэмжиж, ядаргаа тайлах, антиоксидант үйлчилгээ нь арьсны гоо сайхан, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ. Мөн хоол боловсруулалтыг дэмжиж, биеийг хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Гиалурины хүчлийн молекул нь өөрөөсөө 1000 дахин их ус өөртөө татаж хадгалах өвөрмөц чанартай бөгөөд арьсанд үрчлээ, нөсөө толбо үүсэхээс сэргийлж, арьсны унжилт болон хуурайшилтаас хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Зуун настын ургамал нь арьсыг чийгшүүлэх, тэжээл өгөх, арьсны үрэвслийг намдааж, тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд нарны түлэгдэл болон жижиг шархны эдгэрэлтийг түргэсгэдэг. Мөн Антиоксидант шинж чанараараа арьсны эсийг нөхөн төлжүүлж, арьсны эрүүл байдлыг хадгалах үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 2гр-аар 100ш нунтаг /100 хоногийн хэрэглээ/