Бүтээгдэхүүн
Vitamin house

БОГИНО ГИНЖИТ ӨӨХНИЙ ХҮЧИЛТ АШИГТАЙ БАKТЕРИ-SCFA 455

240,000

Цусан дахь сахар ихсэх, Чихрийн шижингийн 1,2-р хэлбэр, дархлаа сулрах, ядарч сульдах, ойр ойрхон ханиад хүрэх, харшилтай болон харшилд өртөмтгий, хеликобактеритай, улаан хоолойн сөөргөө, ходоод гэдэсний үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн Тоо хэмжээ: 1,200мг-аар 90ш шахмал /30-90 хоногийн хэрэглээ/

Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Найрлага: Богино гинжит өөхний хүчил SCFA 455-2,000мг, Витамин Д-1,000 IU, L-глутамин-210мг, Микрокристал целлюлоз, Эрдэнэ шишийн нунтаг, Цайвар шар сүүний кальци, Галактоолигосахарид, Натрийн бикарбонат / хүнсний сода, Треалоз, Магнийн гидроксид, Цайрын исэл.

Хэрэглэх заавар: Өдөрт 1–3ш усаар даруулж ууна.

Үйлчилгээ: Богино гинжит өөхний хүчил SCFA 455 нь Ацетик хүчил+Пропионик хүчил+Бутиратын хүчил гэсэн богино гинжин өөхний хүчлүүдийн нийлмэл бөгөөд SCFA-г хамтад нь хэрэглэснээр олон эрхтэнд зэрэг үйлчилэх боломжтой эрүүл мэндэд илүү үр дүнтэй, хүчтэй нөлөө үзүүлэх ба биед энергийн эх үүсвэр болж, ялангуяа бүдүүн гэдэсний эсүүдийг тэжээн гэдэсний салстыг хамгаалж, нөхөн төлжилтийг дэмжинэ. Мөн бие махбодийн үрэвслийн эсрэг, дархлааг зохицуулах, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны урсгалаар дамжин элэгт очиж, глюкозын үйлдвэрлэлд оролцон цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй. Мөн биед байх ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж, гэдэсний pH орчныг тэнцвэржүүлнэ. Дархлааг дэмжих, ханиад, үрэвсэл, харшил, тууралтын эсрэг үйлчилгээ үзүүлэн эмгэг төрөгч бактери, вирусийн эсрэг хүчтэй дарангуйлах үйлчилгээ үзүүлнэ. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, өтгөн хаталтын эсрэг, нарийн, бүдүүн гэдэсний үрэвслийн эсрэг, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийг устгах үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь дархлаа дэмжих, ясны сийрэгжилтээс сэргийлэх, харшлын эсрэг, төрөл бүрийн хавдар болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна цусан дахь сахарын түвшинг зохицуулах, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг төрсний дараа эрүүл хүүхэд төрөх, хүүхэд нь харшил, халдварт өвчинд өртөхөөс сэргийлдэг. L-глутамин нь булчинг сэргээх, ядаргаа тайлах, дархлааг бэхжүүлэх, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний үрэвсэл, цочромтгой гэдэсний хам шинжээс урьдчилан сэргийлэх, уургийн нийлэгжилтийг дэмжиж, булчингийн өсөлтийг дэмжих амин хүчил бөгөөд стрессийг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Микрокристал целлюлоз нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжихээс гадна цусан дахь холестериныг бууруулах, биеэс хорт нэгдлийг гадагшлуулах үйлчилгээтэй. Эрдэнэ шишийн нунтаг нь гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлэх пребиотик үйлдэл үзүүлнэ. Цайвар шар сүүний кальци нь биед яс, шүдийг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Галактоолигосахарид нь гэдэсний ашигтай бактерийг тэжээдэг пребиотикын үүргийг гүйцэтгэн хоол боловсруулалах үйл ажиллагааг дэмжин, өтгөн хаталтаас сэргийлэх үйлчилгээтэй. Натрийн бикарбонат / хүнсний сода нь хүний биеийн хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгалах, ходоодны хүчилийг бууруулах, хоолны шингээлтийг сайжруулах үйлчилгээтэй. Треалоз нь байгалийн гаралтай чихэр бөгөөд эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалах, нүд, арьс, тархи зэрэгт антиоксидант буюу хорт нэгдлийг гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Магнийн гидроксид нь ходоодны хүчил дарах, өтгөн хаталтыг эсрэг үйлчилгээтэй. Мөн яс, булчинд магнийн дутагдлыг нөхнө. Цайрын исэл нь арьс, үс, хумсны эрүүл байлгах чухал үүрэгтэйгээс гадна дархлаа дэмжих, шархны нөхөн төлжилтийг түргэсгэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Төстэй бүтээгдэхүүн

Цааш үзэх