Найрлага: Псилиумын хүнсний эслэг, Лимоны хүчил, Ананасын шүүс нунтаг, Хулсны шүүсийн ханд нунтаг, Жиншений үндэсний ханд, Ксилитол, Төмрийн фумарат, Цайр, Кальцийн пантотенат, 7 төрлийн сүүн хүчлийн бактери, Витамин С, E, А, В1, В2, В3, В5, В6
Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 1 ширхгийг усаар даруулан ууна. *Хангалттай хэмжээний ус уух шаардлагатай.
Хэрэглэх заалт: Өтгөн хаталттай, Геморрой (шамбарам) өвчний эмчилгээний үед, Ходоод гэдэс цочромтгой хам шинж өвчний үед, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн үед хоолны дараах глюкозын шингээлтийг удаашруулах замаар цусан дахь глюкозын түвшинг тогтворжуулах зорилгоор хэрэглэнэ. Мөн цусанд хлостерин ихсэх, Атоник колон буюу гэдэсний булчингийн сулралтай холбоотой гүрвэлзэх хөдөлгөөний алдагдлыг нөхөн дэмжих зорилгоор, Илүүдэл жинтэй эсвэл турах зорилготой үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Псилиумын хүнсний эслэг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх байгалийн гаралтай уусдаг эслэг бөгөөд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Бүдүүн гэдсэнд эзэлхүүнээ хэд дахин нэмэгдүүлж, гэдэсний дотор талд зөөлөн гель үүсгэснээр өтгөнийг зөөлрүүлж, хялбар гадагшлуулна. Мөн цусан дахь сахарын түвшинг тогтворжуулах, муу холестериныг бууруулах зэрэг зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Лимоны хүчил нь биеийн хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгалах, антиоксидант үйлчилгээгээр биеэс хорт нэгдлийг гадагшлуулах, дархлаа дэмжих, эд эсийн үйл ажиллагааг сэргээх үйлчигээ үзүүлнэ. Киви нунтаг нь С аминдэм, антиоксидант, эслэгээр баялаг тул дархлааг дэмжих, хоол боловсруулаах үйл ажиллагааг сайжруулна. Ананасын шүүс нунтаг нь бромелайн фермент агуулдаг бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжихээс гадна биеийн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хулсны шүүсийн ханд нунтаг нь биеэс хорт нэгдлийг гадагшлуулж хоргүйжүүлэх үйлчилгээтэй ба дархлааг маш сайн дэмжих байгалийн антиоксидант юм. Жиншений үндэсний ханд нь биеийн ядаргаа тайлж, биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Ксилитол нь шүд цоорлоос сэргийлдэг байгалийн гаралтай чихэрлэг бодис бөгөөд цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлэхгүй, биед энерги нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Төмрийн фумарат нь цус багадалтаас сэргийлэх, цус төлжүүлэх үйлчилгээтэй. Цайр нь дархлааны үйл ажиллагааг дэмжих, даавар тэнцвэржүүлэх, арьсны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. 7 төрлийн сүүн хүчлийн бактери нь гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлж, хоол боловсруулалт болон дархлаа тогтолцоог дэмжинэ. Витамин C (аскорбины хүчил) нь дархлааны системийг идэвхжүүлж, арьс, судасны ханыг уян хатан болгохоос гадна коллаген уургийн нийлэгжилтийг дэмжих үйлчилгээтэй. Витамин E (токоферол) нь хүний биеийн эсийг чөлөөт радикалаас хамгаалах хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд арьсны хөгшрөлтийг удаашруулж, зүрх судасны тогтолцоог дэмжих үйлчилгээтэй. Витамин A (ретинол) нь нүдний харааг сайжруулах, арьсны нөхөн төлжилт, дархлаа тогтолцоог дэмжинэ. Витамин B1 (тиамин) нь энерги нэмэгдүүлэх үйл явцад оролцож, мэдрэлийн эсүүдийг дэмждэг бөгөөд ядаргаа, анхаарал төвлөрөл муудахаас сэргийлэх үйлчилгээтэй. Витамин B2 (рибофлавин), Витамин B3 (ниацин буюу никотинамид) нь эсийн дотор энерги үүсгэх, арьс, үс, хумсны эрүүл байдал, тархины үйл ажиллагааг дэмжиж, ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлнэ. Витамин B5 (Пантотенийн хүчил) нь бие махбодид энерги үүсгэх, өөх тос, нүүрс ус, уургийн бодисын солилцоог зохицуулах, арьсны нөхөн төлжилт, шархны эдгэрэлтийг түргэсгэх, стрессийн үед дааврын зохицуулалтыг дэмжихэд чухал үүрэгтэй. Витамин B6 (пиридоксин) нь уураг задлах, амин хүчлийг нийлэгжүүлэхэд шаардлагатайгаас гадна судас тэлэх, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа, сэтгэл санааг тогтворжуулах үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 180гр 30ш нунтаг /1 сарын хэрэглээ/
Pocket урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой