Найрлага: Улаан лоолийн ханд нунтаг 100мг(2% ургамлын Мелатонин-2мг), Глицин 166мг, L-триптофан 10мг, Бор будааны нунтаг(GABA 6%) 10мг, Магни 90мг, Шар сүүний кальци 50мг, Органик будааны хивэгний хандны нунтаг, Кальцийн карбоксиметил целлюлоз, Цахиурын давхар исэл, Чикориний үндэсийн хандны нунтаг, Санжоины хандны нунтаг, Үрж жимсний нунтаг, Интоорын баяжмалын нунтаг, Эклониа кава хандны нунтаг, Органик будааны хивэгний ханд, Витамин В6 гидрохлорид, Панакс хүн орхоодой хандны нунтаг, Витамин Д, Витамин В12
Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 1 ширхгийг (унтахаас 30мин өмнө) усаар даруулж ууна.
Хэрэглэх заалт: Нойрны даавар мелатонин буурсан, нойр хулжих, нойр сэрвэгнэх, амархан сэрж буцаж унтаж чадахгүй байх, унтсан ч гүн унтаж чадахгүй байх, тархины үйл ажиллагаа муудах, альцгеймерийн өвчин, цочмог нойргүйдэл өвчний үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: Ургамлын мелатонин нь нойрны даавар мелатониныг ялгаруулж, нойрны эмгэгийн эсрэг үйлчилгээ үзүүлэн унтах, сэрэх хэмнэлийг тогтворжуулж, чанартай нойр авөх үйлчилгээ үзүүлнэ. Мөн мелатонин нь альцгеймерийн өвчний үед богино хугацааны ой санамжийг сайжруулдаг ба тархиний үйл ажиллагааны хямрал болон бусад шалтгаанаас үүсэлтэй мелатонины ялгаралтыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Глицин нь мэдрэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, нойрны чанарыг сайжруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна коллагены гол бүрэлдэхүүн хэсэг болох арьс, үе мөч, ясны бүтцийг дэмжиж, антиоксидант үйлчилгээ үзүүлэн элэгний хордлого тайлах, дархлааг бэхжүүлэх, энергийн солилцоонд оролцох үйлчилгээтэй. L-триптофан нь мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах, нойрны чанарыг сайжруулах, сэтгэл санааг тогтворжуулан нойрыг өдөөх зорилгоор мелатонин болж хувирдаг. Бор будааны нунтаг нь бор будааны үр, хивэг хэсгээс гаргаж авсан нунтаг бөгөөд зүрх судасны үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, энергийн солилцоог дэмжих дархлааг бэхжүүлэх, ядаргаа тайлах, биеийн нийт хүч чадлыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Магни нь мэдрэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, нойрны чанарыг сайжруулах хамгийн үр дүнтэй эрдэс бөгөөд мэдрэл, булчингийн хурцадмал байдлыг намдааж, стрессийг бууруулж, сэтгэл зүйг тогтворжуулж, нойрны даавар мелатонины ялгаралтыг дэмжиж, илүү сайн унтаж, гүн нойрны мөчлөгийг хадгалах, стрессээс үүдэлтэй нойргүйдлийг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Шар сүүний кальци нь кальцийг биед амархан шингээж, ясны нягтралыг нэмэгдүүлж, өсөлт, хөгжилтийг дэмжих, булчин, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Органик будааны хивэгний хандны нунтаг нь В бүлгийн витамин болон гамма-оризанол агуулсан тул мэдрэлийн үйл ажиллагааг тогтворжуулж, нойрны чанарыг сайжруулж, гамма-оризанол нь стрессийг бууруулж, нойрыг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Кальцийн карбоксиметил целлюлоз нь нойрны даавар болох мелатонины ялгаралтыг дэмждэг. Цахиурын давхар исэл нь хүнсний нэмэлт, найрлага бөгөөд исэлдэлтээс урьдчилан сэргийлэх, чийг шингээх, нунтаг бүтээгдэхүүний урсгалыг сайжруулахаас гадна антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Чикориний үндэсийн хандны нунтаг нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг дэмжих, дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Санжоины хандны нунтаг нь мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах, нойрны чанарыг сайжруулах уламжлалт өвслөг ургамал бөгөөд стресс бууруулах, сэтгэл түгшүүр намдаах, гүн нойр авах үйлчилгээ үзүүлнэ. Үрж жимсний нунтаг нь тархи мэдрэлийг тайвшруулж, нойрны чанарыг сайжруулна. Интоорын баяжмалын нунтаг нь мелатонины байгалийн эх үүсвэр бөгөөд нойрны чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Эклониа кава хандны нунтаг нь стрессийг бууруулах, нойрыг сайжруулах үйлчилгээтэй ба лактозын цагаан гидролизат нь энергийн түвшинг зохицуулж, мэдрэлийн системийг тогтворжуулж нойрыг дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Органик будааны хивэгний ханд нь мэдрэлийг тогтворжуулах ба гамма-оризанол нь стрессийг бууруулах, нойрны чанарыг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 гидрохлорид нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжиж, нойрыг сайжруулах серотонины ялгаралтыг дэмждэг. Панакс хүн орхоодой хандны нунтаг нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, мэдрэлийн үйл ажиллагааг тогтворжуулж, сайн унтаж амрах үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь мэдрэлийн системийг тогтворжуулж, дархааг сэргээж, Витамин Е нь антиоксидант шинж чанараараа мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж, стрессийг бууруулдаг. Витамин В12 нь энергийн солилцоог сайжруулж, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжин, стрессийг бууруулан, нойрны чанарыг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.