Vitamin houseНойргүйдэл, стрессийн эсрэг тайвшруулж, булчин суллах органик бүтээгдэхүүн
Манай бүтээгдэхүүн нь Магнийн хоёр төрлөл буюу хурдан шимэгддэг глюконат болон удаан шимэгддэг исэлийг хослуулсан учраас биеийн магнийн түвшинг тогтвортой нөхөж өгдөг. Мөн В6 аминдэм агуулсан тул магнийн шимэгдэлтийг нэмэгдүүлээд зогсохгүй, тархины цусан хангамжыг сайжруулан дархлааг идвэхжүүлж, мэдрэлийн тогтолцоог тайвшруулдаг. Иймээс булчин таталт, ядралт, нойргүйдэл, стрессийг багасгана. Жирэмсэн эмэгтэйчүүдэд умайн булчингийн агшилтыг багасгаж, хордлогоос сэргийлэх чухал ач холбогдолтой, онцлог найрлагатай амин дэм юм.
Гол үйлчилгээ:
· Магни нь булчин татах, хөл өвдөх, нойргүйдэх, цочромтгой болох зэрэг магни дутагдлын шинж тэмдгийг бууруулж, булчин мэдрэлийг тайвшруулдаг. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, тархины цусан хангамжийг сайжруулан стресс, ядаргааг багасгана. Жирэмсэн эмэгтэйчүүдэд умайн булчингийн агшилтыг багасгаж, хордлогоос сэргийлнэ.
· Витамин В6 нь магнийн шимэгдэлтийг нэмэгдүүлээд тархины цусан хангамжыг сайжруулан дархлааг идвэхжүүлж, уургийн солилцоог дэмждэг. Мөн мэдрэлийн дамжуулагчийн нийлэгжилтэнд оролцож, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулж, сэтгэл гутрал, нойргүйдлийг багасгана.
Хэрэглэх заавар нь маш энгийн: Өдөрт 1 удаа хоолны дараа 1 ширхгийг усаар даруулж ууна. Жирэмсэн эхчүүд, хүүхэд, насанд хүрэгчид гээд бүх насныханд тохиромжтой.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6сар тогтмол ууна. Магни хэмжээ болон мэдрэл, булчингийн үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Магнийн исэл+Магнийн глюконат 350мг, Витамин В6 10мг, Хөвөн үрийн тосны нунтаг, Какао нунтаг, Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг, rhodiola хандны нунтаг
Хэрэглэх заалт: Магни дутагдал, цочромтгой болох, нойрны хямрал, ходоод гэдэсний агчил, зүрх дэлсэх, амархан ядрах, булчин агшиж өвдөх үед хэрэглэнэ. Мөн астма, жирэмсний эрт болон хожуу хордлого, умайн булчингийн тонус ихсэх зэрэгт хэрэглэнэ.
Үйлчилгээ: Магнийн исэл+Магнийн глюконат нь магни дутагдлын үед илрэх зовуурийг бууруулж, бие дэх магнийн агууламжийг нөхөж, булчинг сулруулж, мэдрэлийг тогтворжуулах үйлчилгээ үзүүлнэ. Магнийн исэл нь өтгөн хаталтын эсрэг үйлчилгээ үзүүлэх ба магнийн глюконат нь шимэгдэлт өндөртэй ба магнийг биед хурдан шингээнэ. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжих, астма сэдрэлийг намдааж, жирэмсний эрт болон хожуу хордлогыг багасгаж, умайн булчингийн тонусыг бууруулна. Мөн тархины цусан хангамжийг нэмэгдүүлж ядралтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Витамин В6 нь уургийн солилцоо, нейротрансмиттерийн нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай ба дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, сэтгэлийн хөдлөлийг зохицуулах, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хөвөн үрийн тосны нунтаг нь ханаагүй тосны хүчил бөгөөд Е витаминаар баялаг учир антиоксидант үйлчилгээ үзүүлэх ба цусны эргэлтийг нэмэгдүүлж, холестерины хэмжээг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Какао нунтаг нь эсийн хөгшрөлтөөс сэргийлж, дархлааг дэмжин антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, цусны даралтыг бууруулах, сэтгэл санааг дээшлүүлэх, стресс тайлах, тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг нь булчингийн нөхөн сэргэлт, өсөлтөд нөлөөлдөг ургамлын уураг бөгөөд цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Rhodiola ханд нь стрессийг бууруулах, ядаргаа тайлах, цусан дахь сахрын хэмжээг зохицуулах, үрэвслийн эсрэг, биед энергийн түвшнийг нэмэгдүүлж, оюун санаа болон бие махбодийн тэнцвэрийг хадгалах үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 1100мг-аар 90ш шахмал /3 сарын хэрэглээ/