Vitamin houseЯсны сийрэгжилтээс сэргийлэх, шүдний цооролтоос сэргийлэх, дархлаа дэмжих, өсвөр насны хүүхдийн өсөлт дэмжих үйлчилгээтэй. Мөн рахитаас сэргийлэх, харшлын эсрэг, үс уналтын эсрэг, төрөл бүрийн үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхэд тохиромж
Манай бүтээгдэхүүн нь 100% органик, химийн орц найрлаггүй, далайн шүрнээс гарган авсан Шүрэн Кальци, Магни, Витамин Д агуулсан ба гурван төрлийн амин дэмийг нэг дор авах боломжтойгоос гадна олон төрлийн нэмэлт ургамлын найрлага орсон нь илүү онцлог юм. Ингэснээр нэг таб зөвхөн кальци биш, магни болон витамин Д-г агуулснаар биеийн шимэгдэлт болон үйлчлэл илүү хүчтэй, илүү үр дүнтэй учраас заавал хамт уух шаардлагатай. Шүрэн кальци нь молекул бүтцээрээ хамгийн жижиг тул хүний биед хамгийн хурдан шимэгддэг кальцийн хэлбэр юм.
Гол үйлчилгээ:
· Шүрэн кальци нь молекул бүтэц хамгийн жижиг тул биед хамгийн хурдан шимэгддэг, яс, шүдийг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Дархлааг дэмжиж, булчин болон мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангана.
· Магни нь кальцитай хамт үйлчилж хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгална. Булчинг сулруулж, мэдрэлийг тайвшруулна. Ядралтыг багасгаж, тархины цусан хангамжийг дэмжинэ
· Витамин Д нь дархлааг идэвхжүүлж, халдвар, харшил болон хавдрын эрсдэлийг бууруулна. Мөн жирэмсэн, хөхүүл эх, хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд чухал нөлөөтэй.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт хоёр удаа, хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6сар тогтмол ууна. Кальци хэмжээ болон яс булчингийн үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: Кальци 700мг, Магни 350мг, Витамин Д 2000IU, Шар айрганы хөөс, Какао нунтаг, Чавганы баяжмалын нунтаг, Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг, Сүүний уургийн гидролизат, Зэсийн глюконат
Хэрэглэх заалт: Кальци, Магни, Витамин Д-ийн дутагдал, ясны сийрэгжилт, шүд цоорох, дархлаа сулрах, амархан ядрах, булчингийн чангарал, түлэгдэлтийн үед, арьс хуурайших, хайрст үлд, дерматитын үед хэрэглэнэ. Мөн түрүү булчирхай, хөх, умайн хүзүү, бүдүүн нарийн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын үеийн эмчилгээ болон аутоиммуны өвчний үед эмчилгээний журмаар хэрэглэнэ.
Үйлчилгээ: Кальци нь биед яс, шүдийг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс сэргийлэх, дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Мөн биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалж, булчингийн үйл ажиллагаа, мэдрэлийн дамжуулалтыг зохицуулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, бодисын солилцоог хангахад шим тэжээлийн үүрэг гүйцэтгэнэ. Магни нь магни дутагдлын үед илрэх зовуурийг бууруулж, бие дэх магнийн агууламжийг нөхөж, булчинг сулруулж, мэдрэлийг тогтворжуулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжих, астма сэдрэлийг намдааж, жирэмсний эрт болон хожуу хордлогыг багасгаж, умайн булчингийн тонусыг бууруулна. Мөн тархины цусан хангамжийг нэмэгдүүлж ядралтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Витамин Д нь дархлаа дэмжих, ясны сийрэгжилтээс сэргийлэх, харшлын эсрэг, төрөл бүрийн хавдар болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг витамин Д дутагдлаас сэргийлснээр төрсний дараа эрүүл хүүхэд төрөх, хүүхэд нь харшил, халдварт өвчинд өртөхөөс сэргийлдэг. Шар айргийн хөөс нь В төрлийн витамин, эрдэс бодисоор баялаг тул ядаргаа тайлж, арьсны эрүүл мэнд, үсний ургалтыг сайжруулж, хумсыг бэхжүүлэх, гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, дархлааг дэмжих, биеэс хорт нэгдлийг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Какао нунтаг нь эсийн хөгшрөлтөөс сэргийлж, дархлааг дэмжин антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, цусны даралтыг бууруулах, сэтгэл санааг дээшлүүлэх, стресс тайлах, тархины үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээ үзүүлнэ. Чавганы нунтаг нь хоол боловсруулалтыг сайжруулж, ядаргаа тайлах үйлчилгээтэй байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн бөгөөд ходоодны хүчил ялгаралтыг зохицуулж, гэдэсний хоруу чанарт бактерийг дарангуйлж, ашигтай нянгийн өсөлтийг дэмжин, ходоодны хямралын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн антиоксидант үйлчилгээ нь үрэвслийг бууруулж, дархлааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Эрдэнэ шишийн уургийн хандны нунтаг нь булчингийн нөхөн сэргэлт, өсөлтөд нөлөөлдөг ургамлын уураг бөгөөд цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Сүүний уургийн гидролизат нь уураг, кальциар баялаг тул, ясны эрүүл бүтцэд нөлөөлж бат бөх байдлыг хангах үйлчилгээ үзүүлнэ. Зэсийн глюконат нь биед төмрийг шингээхэд тусалдаг бөгөөд цус багадалтаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй. Дархлааг дэмжиж, эсийн өсөлт, нөхөн төлжүүлж, мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ.
Тоо хэмжээ: 3100мг-аар 60ш шахмал /2 сарын хэрэглээ/