Vitamin houseХөл гар болон биеийн бүх үений хөдөлгөөн хязгаарлагдах, үеэр өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдмал болох шархирч дуугарах, гарын хуруу болон бугуй, тохойн үе, хүзүү нурууны бүх үений үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, үений шингэн нөхөх бэлдмэл. Эд эсийг нүүлгэн шилжүүлэхдээ маш сайн тул, арьс болон бие да
Манай бүтээгдэхүүн нь байгалийн хүхэр (MSM), үрэвслийн эсрэг органик ургамлын ханд, уураг болон кальци, коллаген агуулсан учраас үений шингэнг маш сайн нөхдөг. Үе мөчний хөдөлгөөнийг сайжруулж, өвдөлт, үрэвслийг бууруулна. Мөн мөгөөрсний нөхөн төлжилтийг дэмжиж, яс, булчин, шүдийг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ. Үе мөч, яс, булчингийн эрүүл мэндийг иж бүрнээр дэмждэг онцгой бүтээгдэхүүн юм.
Гол үйлчилгээ:
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа, 2 ширхгийг хоолны дараа усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Амин дэм учраас 3-6 сар тогтмол ууна. Үе мөчний үйл ажиллагаа хэвийн болтол тухайн хүний биеийн байдлаас хамааран 3-6 сараас илүү хугацаанд ууж болно.
Найрлага: MSM-2000мг, Витамин Е-10мг, Цагаан будааны уургийн нунтаг, Boswellia ханд, Хөвөн үрийн тосны нунтаг, Турмерик ханд нунтаг, Хатаасан дунгийн хандны нунтаг, Шар сүүний кальци, Эрдэнэ шишийн уураг, Хар чинжүү ханд нунтаг, Сүүний уургийн гидролизат, Далайн байцааны кальци
Хэрэглэх заалт: Үений хөдөлгөөн хязгаарлагдах, шархирч дуугарах, үеэр өвдөх, гарын хуруу болон бугуй, тохойн үе, хүзүү нурууны бүх үений үрэвслийн үед хэрэглэнэ.
Үйлчилгээ: MSM-Байгалийн хүхэр нь хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлэх ба дархлаа дэмжих, яс ба мөгөөрсний эд эс хоорондын холболтыг бэхжүүлнэ. Үе мөчний шингэнийг нөхөн төлжүүлэн үений шингэн нөхөх үйлчилгээ үзүүлнэ. Мөн шархны эдгэрэлтийг түргэсгэн, арьсны идээт үрэвслийг намдаана. Мөн үс, хумсны ургалтыг дэмжих кератин, коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Витамин Е нь антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна, дархлаа дэмжих, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Цагаан будааны уургийн нунтаг нь амин хүчлээр баялаг, хүнсний ногооны уураг бөгөөд биед эрч хүч, энергийн солилцоог дэмжин эд эсийг энергиэр хангана. Boswellia хандны нунтаг нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд үе мөчний өвдөлтийг намдаана. Мөгөөрсөн эдийг тэжээх, үе мөчний уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Мөн стрессийг бууруулах, дархлаа сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Хөвөн үрийн тосны нунтаг нь ханаагүй тосны хүчил, Е витаминыг баялаг бөгөөд антиоксидант үйлчилгээ үзүүлэхээс гадна цусны эргэлтийг нэмэгдүүлж, холестерины хэмжээг бууруулна. Турмерикийн хандны нунтаг нь үрэвслийн эсрэг болон антиоксидант үйлчилгээтэй ба дархлааг дэмжих, үе мөчний үйл ажиллагааг дэмжих, хоол боловсруулалтыг сайжруулж, арьсны нөхөн төлжилтөд оролцоно. Дунгийн хатаасан нунтаг нь үе мөчний үйл ажиллагааг дэмжиж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, үе мөчний өвдөлтийг бууруулах, мөгөөрсийг хамгаалах үйлчилгээтэй глюкозамин, хондроитин агуулсан. Мөн дархлааг бэхжүүлж, бие махбод дахь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Шар сүүний кальци нь биед яс, шүдийг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Эрдэнэ шишийн уураг нь цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэх, шим тэжээл өгөх, гэдэсний үйл ажиллагааг дэмжих, чихрийн шижин өвчний эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хар чинжүү хандны нунтаг нь бодисын солилцоог сайжруулж, антиоксидант үйлчилгээтэй бөгөөд эсийг гэмтээхээс сэргийлж, дархлааг бэхжүүлж, шим тэжээлийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Сүүний уургийн гидролизат нь булчингийн нөхөн сэргэлт, өсөлтийг дэмждэг ба амин хүчлээр баялаг, шингэц сайтай уураг бөгөөд биед хурдан шингэж, дасгал хийсний дараа ядралтаас сэргийлэх, дархлаа дэмжих, арьс, үсийг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Далайн байцайны кальци нь уургаар баялаг тул яс, булчингийн эрүүл мэндийг дэмжих, дархлаа дэмжих, өсөлт хөгжилтийг дэмжих, биеийн хүчийг нэмэгдүүлэх, энергийн эх үүсвэр болох үүргийг гүйцэтгэдэг.
Тоо хэмжээ: 1520мг-аар 60ш шахмал /1 сарын хэрэглээ/