Vitamin houseХэмнэлт:15,300
Антибиотик эмчилгээний үед, хүүхдийн суулгалт, нян, вирус, шимэгч хорхойноос үүдэлтэй төрөл бүрийн суулгалтын үед хэрэглэх ба удаан хугацаанд тогтмол ууж хэрэглэхгүй. Бүх насныхан хэрэглэх боломжтой ба бага насны хүүхэд эмчийн заавраар хэрэглэнэ.
Манай бүтээгдэхүүн нь Saccharomyces Boulardii хэмээх эмнэлзүйн судалгаагаар үр нөлөө нь батлагдсан пробиотик мөөгөнцөр агуулсан бүтээгдэхүүн юм. Энэхүү ашигтай мөөгөнцөр нь антибиотик хэрэглэсний дараах гэдэсний бичил орчны алдагдал, нян, вирус, шимэгч хорхойноос үүдэлтэй суулгалтыг хурдан хугацаанд зогсоож, гэдэсний хэвийн үйл ажиллагааг сэргээдэг.
Гол үйлчилгээ нь:
· Saccharomyces Boulardii нь эмнэлзүйн туршилтаар батлагдсан бөгөөд антибиотик хэрэглэсний дараах суулгалт, нян, вирус, шимэгч хорхойноос үүдэлтэй гэдэсний эмгэгийг намдааж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
· K-бүрхүүлтэй Lactobacillus Plantarum нь гэдэсний болон үтрээний орчинг тэнцвэржүүлж, эмгэг төрөгч бактерийг дарангуйлж, дархлааг сэргээнэ.
· Мальтодекстрин, эрдэнэ шишийн нунтаг, альфа бор будаа, цагаан буурцгийн нунтаг нь биеийг эрч хүчээр хангаж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна.
· Хулсны навч, чикорий болон далайн байцайны ханд нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд гэдэсний үрэвслийг намдааж, эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ.
· Далайн байцай болон буурцгийн найрлага нь уураг, эрдсээр баялаг тул дархлааг сайжруулж, булчин, ясны эрүүл мэндийг дэмждэг.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт 1 удаа 1ширхгийг өглөө өлөн дээрээ ууна. Хэрэв гэдэсний цочромтгой хам шинж (ялангуяа суулгалт), гэдэсний шархлаат үрэвсэл, кандидоз (үтрээний үрэвсэл)-ийн үед өдөрт 2 удаа ууна.Өдөрт 1 удаа 1 ширхгийг усаар даруулан ууна.
Найрлага: Saccharomyces Boulardii 285мг, K-butyric acid, Lactobacillus Plantarum, Мальтодекстрин эрдэнэ шишийн нунтаг, Альфа бор будааны нунтаг, Цагаан буурцгийн нунтаг, Хулсны навчны нунтаг, chicory үндэсний нунтаг, Далайн байцайны хандны нунтаг.
Хэрэглэх заалт: Антибиотик эмчилгээний үед хүүхдийн суулгалт, нян, вирус, шимэгч хорхойноос үүдэлтэй суулгалт, гэдэсний цочмог болон архаг үрэвсэл, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, гэдэсний түгжрэл, цочмог болон архаг хордлого, цочромтгой гэдэсний хам шинж, гэдэсний шархлаат үрэвсэл, кандидоз, эмгэг төрөгч нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Үйлчилгээ: Saccharomyces Boulardii нь эмнэл зүйн туршилтаар антибиотик эмчилгээний гаж нөлөөтэй холбоотой хүүхдийн суулгалтыг зогсоох, цочмог суулгалт, нян, вирус, шимэгч хорхойноос үүдэлтэй суулгалтыг зогсоох, цочмог болон архаг гэдэсний үрэвсэлт өвчнийг илаашруулах, гэдэсний ашигтай бактерийг хадгалж, эмгэг төрөгч бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. К-бүрхүүлтэй ашигтай бактери нь нярайн зунгагаас гарган авсан бүдүүн, нарийн гэдэс хүртэл амьдрах чадвартай, биед байх ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж, гэдэсний pH орчныг тэнцвэржүүлнэ. Lactobacillus Plantarum нь биед ашигтай бактерийг нэмэгдүүлж, үтрээний орчнийг тэнцвэржүүлнэ. Ашигтай бактерийг нэмэгдүүлснээр эмгэг төрөгч бактерийн хоруу чанарыг дарангуйлж, дархлаа сэргээн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мальтодекстрин нь эрч хүчний эх үүсвэр бөгөөд биеийн хүчийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Эрдэнэ шишийн нунтаг нь булчингийн нөхөн сэргэлт, өсөлтөд нөлөөлдөг ургамлын уураг бөгөөд цусан дахь сахрын хэмжээг зохицуулах үйлчилгээ үзүүлнэ. Альфа Бор будааны нунтаг нь биед энерги үүсгэх, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна. Цагаан буурцгийн нунтаг нь амин хүчлээр баялаг, хүнсний ногооны уураг бөгөөд биед эрч хүч, энергийн солилцоог дэмжин эд эсийг энергиэр хангана. Хулсан навчны хандны нунтаг нь хүчтэй антиоксидант үйлдэлтэй ба үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн арьс унжихаас сэргийлж, тайвшруулж, үрэвслийг намдаана. Чикорий навчны нунтаг нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахаас гадна цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулах, антиоксидант үйлчилгээ үзүүлэн хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ. Далайн байцайны хандны нунтаг нь уургаар баялаг тул яс, булчингийн эрүүл мэндийг дэмжих, дархлаа дэмжих, өсөлт хөгжилтийг дэмжих, биеийн хүчийг нэмэгдүүлэх, энергийн эх үүсвэр болох үүргийг гүйцэтгэдэг.
Тоо хэмжээ: 1,5гр-аар 30ш нунтаг /30 хоногийн хэрэглээ/