Vitamin houseХэмнэлт:20,400
Бүдүүн гэдэс хүртэл амьдардаг ашигтай бактери
Манай бүтээгдэхүүн нь Солонгос улсад анх удаагаа нярайн зунгагаас гарган авч дэлхийд нээлтээ хийсэн К-бүрхүүлтэй бутирын хүчлийн ашигтай бактери юм. Энэ нь бусад пробиотикоос ялгаатай нь ходоод, цөсний хүчлийг тэсвэрлээд амьдаараа бүдүүн гэдэс хүрч, бүдийн гэдсийн эсийг хооллодог цорын ганц бактери юм. Мөн найрлагандаа нэмэлтээр 4 төрлийн сүүн хүчлийн ашигтай бактери болон гэдэсний үйл ажиллагааг дэмжих чикорийн үндэс, фруктоолигосахарид, уураг, амин хүчлүүд багтсан бөгөөд үйлчилгээ өндөр байдаг.
Гол үйлчилгээ:
· Гэдэсний ашигтай бактерийг нэмэгдүүлэн орчныг тэнцвэржүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэн өтгөн хаталтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
· Бүдүүн гэдсийг цэвэрлэснээр харшил, үрэвсэл, тууралтын эсрэг дархлааг дэмжинэ.
· Бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийг устгах үйлчилгээ үзүүлнэ.
· Антибиотик хэрэглэж байгаа үедээ ч хамт хэрэглэж болно.
Хэрэглэхэд маш энгийн: Өдөрт нэг удаа, өглөө өлөн дээрээ усаар даруулж ууна.
Хэрэглэх хугацаа болон давтамж: Биед байдаг ашигтай бактери учраас удаан хугацаагаар байнга хэрэглэж болно. Тусгай заах хугацаа байхгүй бөгөөд тухайн хүний биеийн байдлаас хамаарна.
Найрлага: Нярай хүүхдийн зунгагаас гаргаж авсан Бутирийн хүчилт ашигтай бактери 200мг, Натто сахаржуулагч бактери 200мг, Буларди бактери 100мг, Lactobacillus (L.Bacillus) 10мг, Чикорий үндэсний хандны нунтаг 358мг, Фруктоолигосахаридууд 240мг, Шар сүүний уургийн баяжмал 80мг, L-Глутамин, Ангир уургийн нунтаг 20мг.
Хэрэглэх заалт: Дархлаа сулрах, ядарч сульдах, ойр ойрхон ханиад хүрэх, харшилтай болон харшилд өртөмтгий, хеликобактеритай, улаан хоолойн сөөргөө, ходоод гэдэсний үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн үрэвсэл, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багассан, архаг өтгөн хаталт, хавдар, таргалалт, батгашилт, арьс цайх өвчний үед хэрэглэнэ. Антибиотикт тэсвэртэй учир эмчилгээний үед хавсарч хэрэглэж болно.
Үйлчилгээ: Нярайн зунгагаас гарган авсан К-бүрхүүлтэй ашигтай бактери нь ходоод болон цөсний хүчлийн нөлөөгөөр задардаггүй нарийн, бүдүүн гэдэс хүртэл амьдрах чадвартай цорын ганц бактери юм. К бүрхүүлт бактери нь биед байх ашигтай бактерийн тоог нэмэгдүүлж, гэдэсний pH орчныг тэнцвэржүүлнэ. Дархлааг дэмжих, ханиад, үрэвсэл, харшил, тууралтын эсрэг үйлчилгээ үзүүлэн эмгэг төрөгч бактери, вирусийн эсрэг хүчтэй дарангуйлах үйлчилгээ үзүүлнэ. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, өтгөн хаталтын эсрэг, нарийн, бүдүүн гэдэсний үрэвслийн эсрэг, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийг устгах үйлчилгээ үзүүлнэ. Буларди бактери нь гэдэсний тэнцвэрт орчныг хангах, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийн эсрэг, ходоод гэдэсний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, гэдэсний эмгэг төрөгч бактерийг устгах үйлчилгээ үзүүлнэ. Мөн дархлааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Натто сахаржуулагч бактери нь цусны эргэлтийг сайжруулж, холестерины хэмжээг бууруулах, цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлж, гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, дархлааг бэхжүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Lactobacillus (L.Bacillus) нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих, гэдэсний ашигтай бактерийг үржүүлж, эмгэг төрөгч бактерийг дарангуйлж, дархлааг бэхжүүлэх, үрэвслийн эсрэг, ходоодны хямрал, гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Чикорий үндэсний хандны нунтаг нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахаас гадна цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулах, антиоксидант үйлчилгээ үзүүлэн хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ. Фруктоолигосахаридууд нь гэдэсний ашигтай бактерийг үржүүлж, пребиотикийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гэдэсний орчныг тэнцвэржүүлж, эмгэг төрөгч бактерийг устгах үйлчилгээ үзүүлнэ. Шар сүүний уургийн баяжмал нь булчингийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмждэг уургийн өндөр чанар нь дархлааг бэхжүүлж, антиоксидант үйлчилгээтэй, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. L-Глутамин нь булчинг сэргээх, ядаргаа тайлах, дархлааг бэхжүүлэх, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний үрэвсэл, цочромтгой гэдэсний хам шинжээс урьдчилан сэргийлэх, уургийн нийлэгжилтийг дэмжиж, булчингийн өсөлтийг дэмжих амин хүчил бөгөөд стрессийг бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Ангир уураг нь гэдэсний эсийн өсөлтийг дэмжиж, гэдэсний ханыг бэхжүүлж, хоол боловсруулах замын халдвараас сэргийлдэг.
Тоо хэмжээ: 2гр-аар 30ш нунтаг /30 хоногийн хэрэглээ/